| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/01435/И |
| Дугаар | 320/ШШ2026/00013 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 320/ШШ2026/00013
| 2025 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 320/ШШ2026/00013 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Н
Хүсэлтийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 320/2025/01435/и дугаар индекстэй , иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Н нь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь нөхөр Ц.Б тэй танилцан үерхэж байгаад 1992 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж байсан. Бид хамтдаа Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багтаа мал маллан амьдардаг байсан ба нөхөр маань 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бурхан болсон. Одоо миний бие 50 нас хүрсэн ба малчин даатгуулагчаар өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1996 оноос 2000 оны малын А дансанд нөхрийн минь овгийг хойд ааваар нь буюу Я гээр овоглож бичсэний улмаас миний бие тэтгэвэрт орж чадахгүй байна. Уг асуудлаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандсан боловч шүүхийн байгууллагаар шийдвэрлүүл гэсэн албан бичиг өгсөн. Нөхрийг минь бага байхад аав нь бурхан болсон бөгөөд хадам ээж маань сүүлд Я гэж хүнтэй сууж, нөхөр маань хойд аавтайгаа төрсөн эцэг, хүү шиг өссөн гэдэг. Сүүлд нарийн учир мэдэхгүй нутгийн удирдлагууд малын А данс хөтлөхдөө нөхрийн иргэний бүртгэл дэх овгоор биш Я буюу Я.Б гэж бүртгэл хийсний улмаас одоо миний бие тэтгэвэрт гарч чадахгүй байна. Бид өөрсдөө ч тухайн үед нарийн шалгаж хэлээгүй, засаж залруулалгүй өнгөрсөн байна.
Иймд Уялган овогт С ын Н (РР***) намайг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багт 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Н гийн гаргасан хүсэлтийг дэмжиж байна. Тэрээр 8 дугаар ангийг 1990 онд төгсөөд Мөрөн сумын Техник мэргэжлийн сургуульд суралцаж байгаад сургуулиа орхиж, тухайн үеийн нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1992 оноос хойш нөхөртэйгөө танилцан гэж бүл болж, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багт хамтдаа мал маллан амьдарч байсан. Нөхрийгөө нас барснаас хойш одоог хүртэл малаа маллан амьдарч байгаа гэсэн. С.Н 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 50 нас хүрч, малчин даатгуулагчаар өндөр настны тэтгэвэрт орох гэтэл 1996-2000 онуудын мал тооллогын А данс дээр нөхөр Б гийн овгийг зөрүүтэй бичсэний улмаас Нийгмийн даатгалын газар тухайн баримтыг зөрчилтэй гэсэн учраас мал малласан жилд оруулан тооцох боломжгүй болсон тул шүүхэд хандсан. 1996 оны төрөлтийн түүх дээр нөхрийн нэр Б , эрхэлдэг ажил малчин, 2000 оны хүн амын тооллогын бүртгэлийн хавсралтад эрхэлдэг ажил малчин гэж тус тус бүртгэсэн байна. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн 1996 онд төрсөн охин Б.Х гийн төрсний анкет дээр эцэг, эх Цагаан-Үүр сумын 1 дүгээр багт малчин гэж бүртгэгдсэн байсан. Малын А данс дээр овог нь давхцаж байгаа тохиолдолд овгийн эхний хоёр үсгийг тавих тохиолдол байсан. Аймгийн Архивын тасагт очиж баримт шүүхэд тухайн багт Б нэртэй нэг л хүн байсан болохыг нотолж албан бичиг гаргаж өгсөн. Я.Б гэснийг Я гийн Б биш юм гэж үзэх боломжгүй.
Иймд С.Н гийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багт 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн тогтоол, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №458 дугаар малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, 1996-2000 оны мал тооллогын А дансны архивын хуулбарууд, Ц.Б , С.Н нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ц.Б гийн нас барсны бүртгэлийн лавлагаа, 1996 оны төрөлтийн түүх, нярай хүүхдийн өсөлтийн түүх баримтын архивын хуулбарууд, Э.Х д олгосон итгэмжлэл, Я.Эрдэнэбат, Ц.Б нарын төрөл садангийн лавлагаа, №*** дугаар Ц.Б гийн цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11/919 дугаар албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №1931 дугаар Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, 2002-2003 оны мал тооллогын А дансны архивын хуулбарууд, 1996-2000 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-15, 19, 50-51, 62-69 дэхь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.Н , Ц.Б нарын ХААТР-21 (А) иргэний үнэмлэх авах өргөдөл, паспорт авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Б.Х гийн ХААТР-11 (А) маягт, Б.Я , Н.Ц нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архиваас С.Н , Я.Б нарт холбогдох хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын лавлагаа, ХАОСТ-1 маягтын архивын хуулбар, Батлан хамгаалахын төв архиваас 1990 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын архивын хуулбарыг гаргуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Д.Б , Г.М нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 20, 23-29, 37, 39-41, 21, 30-35, 36, 44, 54-57 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч С.Н нь малчин хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр настны тэтгэвэрт орох тул мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
3.1. а. Нэхэмжлэгч С.Н гийн нас барсан нөхөр Ц гийн Б төрсөн эх Н.Ц гээр овоглосон бүртгэлтэй тухай нэхэмжлэгчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гарсан Нөхрийн: иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: РФ***, иргэний бүртгэлийн дугаар: ***, овог: Өндөр, эцэг /эх/-ийн нэр: Ц , нэр: Б . Эхнэрийн: иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: РР***, иргэний бүртгэлийн дугаар: ***, овог: Уялган, эцэг /эх/-ийн нэр: С , нэр: Н . Бүртгэсэн газар: Хөвсгөл Цагаан-Үүр, бүртгэлийн дугаар: 10, бүртгэсэн он сар өдөр: 1992-02-06, гэрлэлт дуусгавар болсон он сар өдөр: 2018-04-17 гэх бичилттэй CVL2567010001004742 дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 10 дахь тал)
ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн 1. Бүртгэсэн: 2000. 09.22... 5. РД: РФ***, 6. Овог: Өндөр, 7. Эцэг /эх/-ийн нэр: Ц , 8. Нэр: Б ... гэх бичилттэй, Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Ц Б , төрсөн он сар өдөр: 1972-05-08...14. Хуудас бичсэн: 1988 оны 04 сарын 06 гэх бичилттэй, С.Н гийн ХААТР-21 (А) иргэний үнэмлэх авах өргөдлийн маягтын ...эхнэр нөхөр 16 хүртэлх насны хүүхдүүд: нөхөр Ц Б , РФ***, гэрчилгээний №1375114... гэх бичилттэй, ХААТР-11 (А) маягтын төрснийг бүртгэх анкетын ...3. овог: Б , 4. Нэр: Х ...8. Эхийн овог нэр: С Н ...11. Эцгийн овог нэр: Ц Б РД: РР***... гэх бичилттэй архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 24-25, 27, 41 дэхь тал)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гарсан Иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: РФ***, иргэний бүртгэлийн дугаар: ***, овог: Өндөр, эцэг /эх/-ийн нэр: Ц , өөрийн нэр: Б . Хүйс: эрэгтэй, нас барсан он сар өдөр: 2018-04-14, бүртгэсэн газар: Улаанбаатар Баянзүрх, бүртгэлийн дугаар: 0004, бүртгэсэн он сар өдөр: 2018-04-17 гэх бичилттэй CVL2567010001004741 дугаар нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 11 дэхь тал)
б. Ц.Б гийн төрсөн эх Н.Ц , хойд эцэг Б.Я нар гэрлэлт бүртгэлтэй болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гарсан Нөхрийн: Эцэг /эх/-ийн нэр: Баяр, өөрийн нэр: Я . Эхнэрийн: Эцэг /эх/-ийн нэр: Н өөрийн нэр: Ц . Бүртгэсэн газар: Хөвсгөл Эрдэнэбулган, бүртгэлийн дугаар: 11, бүртгэсэн он сар өдөр: 1969-10-22 гэх бичилттэй CVL2567000001003993 дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 40 дэхь тал)
ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...4. РД: РР***. 5. Овог: Ц , нэр: Б ...17. Эцэг, эх, эхнэр /нөхөр/, 16 хүртэлх насны хүүхэд: эцэг Баяр Я РФ38080375, эх Нацаг Ц РФ***...бүртгэсэн: 1989.01.24... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 27 дахь тал)
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас 1990 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын цэргийн батлахын дугаар: 209287, Овог нэр: Ц Б , төрсөн он сар өдөр нас: 1972-05-08/ 18, үндсэн захиргаа: Хөвсгөл Цагаан-Үүр сум...гэрийн дотор ам бүл хэд, таны юу болох, хэн хэн хэдэн настай, хаана ямар ажилтай: Ам бүл 5, аав Я 49, ээж Ц 39, 2 дүү сургуульд...бүртгэлд авсан: 1990.01.10 гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 44 дэхь тал)
Гэрч Д.Б ын ...Б гийн ээжийг Ц , аавыг Я гэдэг байсан. Гэхдээ Б нь ээж Ц гээр овоглодог...Ц , Я нар эхнэр нөхөр байсан, нэгдлийн мал малладаг хүмүүс байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.М ийн ...Я гэж хүнийн Б гийн аав нь гэж боддог байсан. Гэтэл ээж Ц гээр овоглодог юм байна. Ц , Я нар нь эхнэр, нөхөр юм, 4 хүүхэдтэй айл... гэх мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 56-57 дахь тал)
в. Иргэний улсын бүртгэлд РФ*** дугаар регистртэй, Я гийн Б нэрээр бүртгэгдсэн этгээд байхгүй тухай Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ...Өнөөдрийн байдлаар иргэний улсын бүртгэлийн цахим санд Я гийн Б (РФ***) гэх иргэний бүртгэл бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 30/1749 дугаар албан бичиг болон дээрх үйл баримтыг дүгнэн Я гийн Б гэх бичилттэй Цагаан-Үүр сумын төрөх тасгийн төрөлтийн түүх №4, нярайн өсөлтийн түүх баримтын архивын хуулбар, "Я ын Б гэх бичилттэй Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын лавлагаа, ХАОСТ-1 маягтын архивын хуулбар зэрэг баримтыг Ц гийн Б -д холбогдох нотлох баримтад үнэлсэн болно. (хавтаст хэргийн 39, 12-15, 30-35 дахь тал)
3.2. Нэхэмжлэгч С.Н Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багт 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2000 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Цагаан-Үүр сумын төрөх тасгийн Төрөлтийн түүх №4 баримтын 1. Хэвтсэн: 1996 он 01 сар 23 өдөр. 15 цаг 30 минут...3. Овог нэр: С Н ...7. Нөхөртэй...31. Нөхрийн овог нэр: Я Б . 32. Ажил мэргэжил: малчин, 33. Ажлын газар: Малчин... гэх бичилттэй архивын хуулбар, нярай хүүхдийн өсөлтийн түүх баримтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 12-15 дахь тал)
ХААТР-11 (А) маягтын Төрснийг бүртгэх анкетын Бүртгэсэн: Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сум. Он сар өдөр: 1996.04.16. 2. РД: РР***. 3. Овог: Б . 4. Нэр: Х . 5. Төрсөн он сар өдөр: 1992.02.23. эмэгтэй...6. Төрөх үеийн жин: 2,800 гр. Урт: 50 см...8. Эхийн: овог нэр: С Н , РД: РР***, яс үндэс: халх, боловсрол: б/б/дунд, ямар улсын иргэн: Монгол, гэр бүлийн байдал: гэрлэсэн, гэрлэсэн он: 1993, нийгмийн бүлэг: малчин, ажилладаг байгууллага: АААтан, эрхэлдэг ажил: малчин. 9. Байнга оршин суудаг: Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сум... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 41 дэхь тал)
Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ...хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын бүртгэл дэх С.Н , Я.Б нарт холбогдох хүн амын тооллогын эх баримтаас...лавлагааг хавсралтаар хүргүүлэв гэх бичилттэй 02/1047 дугаар албан бичиг, 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, ХАОСТ-1 маягтын Аймаг нийслэлийн нэр: Хөвсгөл, сум дүүргийн нэр: Цагаан-Үүр, баг хорооны нэр: Уйлган, байршил: хөдөө-5..тоологдсон хүний тоо: 04...асуултууд. Эцгийн (эх)-ийн нэр: 01. Я , өөрийн нэр: Б . 02. С Н , 1. Өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай: эхнэр/нөхөр, 2. Хүйс: эмэгтэй, 3. төрсөн он сар нас: 1975, 03. 4. Нас бүтэн жилээр: 024...16. Эрхэлдэг ажил: малчин. 17. Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл: МААхуй... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 30-35 дахь тал)
Гэрч Д.Б ын ...Би 1996 онд Цагаан-Үүр сумын ЗДТГ-ын даргаар очиж ажилласан. С.Н нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багт мал малладаг байсан. Нөхрийг нь Ц гийн Б гэдэг, намайг очих үед 1 хүүхэдтэй айл байсан...С.Н болон Ц.Б нар нь Цагаан-Үүр сумын 1-р багт байнга оршин сууж, мал маллаж амьдардаг, манай сумын малчин өрх байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.М ийн ... С.Н , Ц.Б нар нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1-р багт мал маллаж амьдардаг, хөдөөний малчин айл байсан. Би Цагаан-Үүр сумын сургуульд суралцаж 2001 онд 8-р анги төгссөн. Намайг сургуульд суудаг байхад С.Н , Ц.Б нар нь хөдөө мал малладаг байсан юм. Сүүлд нь төв рүү орж дэлгүүр ажиллуулдаг болсон. Эднийх 3 хүүхэдтэй. Манай эмээ Сэрээтэр нь хөдөө малчин, Б ахынтай хамт байдаг, би амралтаараа эмээ дээрээ очдог, эдний хурга, тугалд явдаг байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 54-55 дэхь тал)
Нэхэмжлэгч С.Н гийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.
3.3. Харин С.Н гийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багт 1997 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь С.Н шүүхэд ...малчин даатгуулагчаар өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1996 оноос 2000 оны малын А дансанд нөхрийн минь овгийг хойд ааваар нь буюу Я гээр овоглож бичсэний улмаас миний бие тэтгэвэрт орж чадахгүй болоод байна. Уг асуудлаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандсан боловч шүүхийн байгууллагаар шийдвэрлүүл гэсэн албан бичиг өгсөн...малын А данс хөтлөхдөө нөхрийн иргэний бүртгэл дэх овгоор биш Я буюу Я.Б гэж бүртгэл хийсний улмаас одоо миний бие тэтгэвэрт гарч чадахгүй болоод байна... гэх хүсэлт гаргажээ. Гэвч түүний нотлох баримтаар ирүүлсэн Цагаан-Үүр сумын малчин-даатгуулагчид олгосон архивын лавлагаа, 1996-2000 оны мал тооллогын А дансанд овог бичигдээгүй Я.Б гэж бүртгэсэн байх тул тус баримтыг Я буюу Ц гийн Б гийн мал тооллогын А данс гэж дүгнэх боломжгүй байна. Мөн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн тогтоолд 1996-2000 оны мал тооллогын А дансыг овгийн зөрчилтэй гэж дүгнэсэн байхад шүүх зөвтгөж, нотлох баримтад үнэлэх үндэслэлгүй бөгөөд тухайн хугацаанд мал маллаж байсан тухай өөр нотлох баримтгүй байна. (хавтаст хэргийн 5-9, 4 дэхь тал)
3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-д тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж зааснаар нэхэмжлэгч С.Н мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд С.Н гийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багт 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2000 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож,
түүний Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багт 1997 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: С.Н гийн ХААТР-21 (А) маягтын паспорт авах өргөдөл, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1996-2000 он), Я.Э, Ц.Б нарын төрөл садангийн лавлагаа зэрэг баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 28-29, 66-69, 50 дахь тал)
5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Уялган овогт С ын Н гийн, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багт 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2000 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож,
түүний Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багт 1997 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА