Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2017/00466

 

2016.02.10

Ж.Алтансүх нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/01204 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Алтансүхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Баяржаргалд холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хувийн эд зүйл гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн төлбөр, эмчилгээний зардал болон бусад хэрэглээний зардалд нийт 50 880 995 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Д.Баяржаргал

Г.Батзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан : Миний бие Д.Баяржаргалтай 2007 онд гэр бүлээ батлуулсан бөгөөд бид тэрнээс хойш ихэнхи хугацаанд нь тусдаа амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд байнга эд хөрөнгийн маргаан гардаг байсан бөгөөд 2012 онд гэрлэлтээ цуцлуул гэж Д.Баяржаргалын аав нь хүртэл хэлж байсан. Иймэрхүү хэрүүл маргаанаас болж ирэн очиж амьдрах болсон. Ингээд 2014 онд гэр бүл цуцлуулах өргөдлөө гаргасан. Д.Баяржаргал дундын өмч хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаснаар энэ маргааныг шийдвэрлүүлэх гээд 2 жил орчим боллоо. Миний зүгээс гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундын өмч хөрөнгийн маргааныг нэг мөсөн шийдвэрлүүлэх саналтай байна. Хоёр хүүхдийг ээжийнх нь асрамжид үлдээнэ. Хуульд заасан хэмжээнд тэтгэмжийг нь өгнө. Хувийн эд зүйлс болох унадаг дугуй, ойр зуурын хувцас, бичиг баримтаа авахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Энэ шаардлагаа мөн дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 1997 оноос хамтран амьдраад гэр бүлээ 2007 онд батлуулсан. Хамтраад компани байгуулж бүх хөрөнгөө нөхрийнхөө нэр дээр бүртгүүлж байхдаа ямар нэгэн муу зүйл бодоогүй. Ж.Алтансүх нь 2013 оноос гэр бүлээс гадуурх харилцаанд орж, хүүхэдтэй болсон тул хамтран амьдрах итгэл алдарсан. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Энэ бүх хугацаанд намайг зөндөө гүтгэлээ. Надаас хувийн эд зүйлсээ гаргуулна гэж байна. Ж.Алтансүх өөрийнхөө хувцсыг аваад явсан. Энэ талаар өөрөө мэдэж байгаа. Унадаг дугуй надад анхнаасаа үлдээгээгүй. 2013 онд явахдаа л аваад явсан, дугуйн хамгаалалтын малгай гэж байхгүй. Өөр эд зүйл гээд байх юм байхгүй. Гэр бүл цуцлуулах шалтгаан нь 2013 оноос хамтран амьдрагчтай болсноор тусдаа амьдрах болж Ж.Алтансүх нь хоёр ч хүүхэдтэй болсон. Охин А.Нандин, А.Намуун нар нь 2013 оноос хойш эхийн асрамжид амьдарч байгаа. Том охиноос нь өөрийнх нь саналыг авсан. Түүний саналыг үндэслэх нь зүйтэй. Талууд хүүхдийн асрамж дээр маргаангүй. Тиймээс Д.Баяржаргалын асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр тогтооход хариуцагчийн зүгээс үүн дээр ямар нэгэн маргаангүй.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие хоёр охиноо ганцаараа өсгөж, сургууль, эмчилгээний болон бусад зардлыг бүрэн хариуцаж төлсөн. Том охин А.Номун 2010 оноос хойш Улаанбаатар-Американ сургуульд суралцаж байгаа бөгөөд 2013 оноос хойш сургалтын төлбөрт нийт 77 322 348 төгрөгийн төлбөр гарсныг төлсөн. А.Номуны эмчилгээний төлбөрт 2013 оны 3 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 1 839 100 төгрөг, бусад зардал буюу хичээлийн хэрэгсэлтэй холбоотой зардал 2 383 828 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл тусдаа амьдарснаас хойш А.Номуны сургалтын болон эмчилгээний зардалд нийт 81 545 276 төгрөгийг Д.Баяжаргал гаргасан байдаг. Бага охин А.Нандингийн хувьд 2013 оны 9 дүгээр сараас эхлэн цэцэрлэгт явж эхэлсэн бөгөөд 2014 оны 9 дүгээр сараас одоог хүртэл цэцэрлэгийн төлбөрт нийтдээ 7. 960 000 төгрөгийг ганцаараа төлсөн. А.Нандингийн 2013-2016 оны хооронд эм, эмчилгээний төлбөрт нийтдээ 2 556 428 төгрөг, цэцэрлэгийн сургалттай холбоотой хэрэглээний зардал 1 446 689 төгрөгийг төлсөн. Ингээд охин А.Нандинд нийтдээ 11 963.117 төгрөг төлсөн. Үүн дээр нэмээд хувийн хэрэглээний зардлууд буюу орон сууц ашиглахтай холбоотой зардал болох одоо амьдарч байгаа байрны СӨХ-ны төлбөр 5 751 630 төгрөг, цахилгааны төлбөрт 752 526 төгрөг, юнивишний төлбөр 1 749 345 төгрөг, нийт 8 253 598 төгрөг төлсөн. Иймд А.Намууны сургалтын төлбөрийн 50% буюу 38 661 174 төгрөг, эмчилгээний зардлын 50% буюу 919 550 төгрөг, хэрэглээний зүйлсэд төлсөн төлбөрийн 50% буюу 1 119 914 төгрөг, мөн охин А.Нандинд гаргасан зардлын 50% буюу нийт 5 981 581 төгрөг, хэрэглээний зардалд төлсөн төлбөрийн нийт 50% буюу 4 126 779 төгрөг, нийт сөрөг нэхэмжлэлээр 50 880 995 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамт Д.Алтансүхээс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: 2013 оноос хойших зардлуудыг гаргасан байна. Гаргаад байгаа мөнгөн дүнгийн хувьд 2014 оны 6 дугаар сараас тусдаа амьдарснаас хойших зардал яригдаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүүхдүүдийн эмчилгээний төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин сургалтын төлбөрийг би төлөөд л ирсэн. СӨХ болон цахилгааны төлбөр гэх мэт урсгал зардлуудын хувьд 2014 оны 7 дугаар сард Д.Баяржаргал нь аав руугаа бэлэглэлийн гэрээгээр уг орон сууцыг шилжүүлж, одоо тэр байрандаа амьдарч байгаа тул энэ зардлыг би гаргах үндэслэлгүй. Эдгээр зардлууд гэрлэлт цуцалсны дараа л яригдах асуудал. Миний бүх банкны дансыг хаалгасан бөгөөд би үндсэндээ бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихоод байгаа. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Бичээч овогт Жаргалсайханы Алтансүх, Номунхан овогт Довжидын Баяржаргал нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 -д зааснаар 1999 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин А.Номун, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин А.Нандин нарыг эх Д.Баяржаргалын асрамжид үлдээж,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Ж.Аптансүхийн эрүүл мэндийн даатгалын дэвтрийг Ж.Алтансүхэд буцаан өгөхийг хариуцагч Д.Баяржаргалд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар Ж.Алтансүхээс 46 282 196 /дөчин зургаан сая хоёр зуун наян хоёр мянга нэг зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Баяржаргалд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 598 799 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар Ж.Алтансүх, Д.Баяржаргал нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож,

Гэрлэгчид гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар шүүхэд жичид нь нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Алтансүхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баяржаргалаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, хариуцагч Д.Баяржаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 414 416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 389 361 төгрөг гаргуулж хариуцагчид олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Минжээд даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-уул дуүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх гэрлэгчдийн тэжээн тэтгэхтэй холбоотой үүссэн харилцааны талаар дүгнэлт хийхдээ 2016 оны 09 сарын 13-ны Америк сургуульд сургалтын төлбөр гэсэн утгатай 10 000 000 төгрөгийн баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талыг ойлголгүй дээрх баримтыг үнэлээгүйд гомдолтой байна. Хариуцагч Д.Баяржаргал нь охины сургалтын төлбөрт мөнгө өгсөн гэхдээ нэхэмжлэл гаргасны дараа хийсэн тул хасахгүй хэмээн тайлбарладаг ба шүүхээс тус мөнгийг нэхэмжлэлийн шаардлагад ороогүй гэх үндэслэлээр хасч тооцоогүй юм. Өөрөөр хэлбэл миний бие урьд /2015 онд/ төлөгдсөн сургалтын төлбөрийг 2016 онд шилжүүлсэн байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хамаарахгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Нөгөө талаар миний бие хариуцагч Д.Баяржаргалаас албан ёсоор 2014 оны 5 сард тусдаа амьдарч эхэлсэн байдаг ба үүнийг ч Д.Баяржаргал нь хүлээн зөвшөөрч 2014 оны 05 сард хөдөө ажлаар явахаар боллоо гэж хувцсаа аваад дахиж эргэж ирээгүй гэх тайлбарыг өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хэрэв шүүхээс хүүхдийн нэмэлт зардалд мөнгө гаргуулж байгаа бол хамтын амьдрал үргэжлэх ямарч боломжгүй болсон үеэс эхлэн тооцох нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарахад нөлөөлнө. 2014 оны 5 сар хүртэлх хугацаанд Д.Баяржаргалтай амьдрахдаа 2 охины цэцэрлэг, сургуулийн төлбөрийг миний бие төлдөг байсан. Төлбөр тушаагч нь Д.Баяржаргал байна гэсэн явцуу утгаар дүгнэлт хийж буй үндэслэлгүй төлбөрийн мөнгө хэнийх, хэн юу хийж олсон болохыг тогтоосны дараа шүүхээс дүгнэлт хийх ёстой байсан.

Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 10.000.төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Алтансүх нь хариуцагч Д.Баяржаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хувийн эд зүйл гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн төлбөр, эмчилгээний зардал болон бусад хэрэглээний зардалд нийт 50 880 995 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Зохигчид 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 1999 оны 12 дугаар сарын 10-ны өдөр охин А.Номун, 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр охин А.Нандин нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Гчи хоорондын илы улмаас 2011 оноос хойш р, энэ үеэс охин А.Номун, А.Нандин нар нь эх Д.Баяржаргалын асрамжинд байгаа, нэхэмжлэгч өөр хүнтэй хамтын амьдралтай болж хүүхэд төрүүлсэн нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин А.Номун, А.Нандин нарыг эх Д.Баяржаргалын асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь 14 14.1, 14.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч Д.Баяржаргал нь охин А.Номуны сургалтын төлбөр 77.322.348 төгрөг, А.Нандингийн цэцэрлэгийн төлбөр 7.960.000 төгрөг, хүүхдүүдийн эмчилгээний зардал 4.395.528 төгрөг, бусад зардал 3.830.517 төгрөг, байр ашиглалтын зардал 8.253.598 төгрөг нийт 101.761.991 төгрөгийн 50 хувь болох 50.880.995 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Алтсансүхээс нэхэмжилсэн байна. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д ... хүүхдэд онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас түүний амьдарч байгаа орон сууцны ашиглалтын зардал 8.253.598 төгрөгийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цэцэрлэг, сургуулийн сургалтын төлбөр, эмчилгээний болон бусад зардал 46.682.196 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Алтансүхээс гаргуулж шийдсэн шүүхийн шийдвэрт зохигч гомдол гаргаагүй байна.

 

Хавтаст хэргийн 167 дугаар талд авагдсан... 10.000.000 төгрөгийн баримтыг шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгтэй нийцжээ.

Уг баримтыг үзэхэд 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 404197752 дугаар дансанд ... Номун grade 11... гэх гүйлгээний утгатай 10.000.000 төгрөг шилжүүлсэн байх ба энэ мөнгөн дүнг охин А.Номуны 8, 9, 10 дугаар ангийн сургалтын төлбөрт тооцон төлсөн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч Д.Баяржаргал нь сөрөг нэхэмжлэлдээ А.Номуны 8, 9, 10 дугаар ангийн сургалтын төлбөр нэхэмжилсэн.

 

Хариуцагч тал 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж дээрх төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч Ж.Алтансүхийн сургалтын төлбөр төлсөн гэх баримт нь сөрөг нэхэмжлэлийг гаргасны дараах үйл баримт байх тул дээрх мөнгийг сөрөг нэхэмжлэлд оруулан тооцох үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтлоо.

 

ТОГТООХ нь:

 

1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/01204 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Алтансүхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, د Э.ЗОЛЗАЯА

 

 

د Д.БАЙГАЛМАА

 

 

А.МӨНХЗУЛ