| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2026/03030/И |
| Дугаар | 197/ШШ2026/03432 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2026/03432
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: *******,*******, *********************-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,************** /регистрийн дугаар тодорхойгүй/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлөгдөөгүй зардал 1,437,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: СӨХ-ийн ашиглалт, засвар, үйчилгээний зардал 2020 оны 9 сараас 2026 оны 1 сарыг хүртэлх хугацааны 49 сарын төлбөр 1,437,900 төгрөгийг хариуцагч Н.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* СӨХ-н гүйцэтгэх захирал нь ...хариуцагч Н.******* төлбөр 1,437,900 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.*******д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлөгдөөгүй зардал 1,437,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* СӨХ-н нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,957 төгрөгөөс улсын төсвийн данснаас 18,978.5 төгрөгийг, хариуцагчаас 18,978.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА