| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2026/03202/И |
| Дугаар | 197/ШШ2026/03602 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 197/ШШ2026/03602
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: *******,*******,,,, ББСБ ХХК /РД:-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,************** /РД:*******-д холбогдох
Гэрээний үүрэг 643,935.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.******* нь ******* ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээл эрх нээх гэрээг байгуулж, сарын 9 хувийн хүүтэй, 0,026 хувийн алдангиатайгаар 4 жилийн хугацаатайгаар байгуулж, зээлийн эрх нээлгэсэн. 2023 оны 12 сарын 8-ны өдөр 207,999.32 төгрөгийг зээлсэн. ББСБ ХХК нь ******* ХХК-тай 2024 оны 4 сарын 10-ны өдөр зээлийн хөрөнгийн багж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, шаардах эрхийг шилжүүлж авсан. Иймд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 207,99.32 төгрөг, хүү 429,935 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 643,935.32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ББСБ ХХК-н нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 643,935.32 төгрөгийг хариуцагч Л.******* нь биелүүлсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй утсаар ярьсан тэмдэглэл, хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдсон байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,968.08 төгрөгөөс 9,984.04 төгрөгийг, хариуцагчаас 9,984.04 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч Л.*******т холбогдуулан гэрээний үүрэг 643,935.32 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,968.08 төгрөгөөс 9,984.04 төгрөгийг, хариуцагчаас 9,984.04 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА