Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2026/03599

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *******,,, ХК*******-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,****************************-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэг 10,532,456.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* 2024 оны 4 сарын 13-ны өдрийн *******-ны тоот кредит картын гэрээг байгуулж, 8,000,000 төгрөгийг жилийн бэлэн бус гүйлгээний 24 хувь, бэлэн гүйлгээний 42 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ эргэн төлөх хуваарийн дагуу биелүүлээгүй тул үндсэн зээл 8,349,908.57 төгрөг, зээлийн хүү 1,582,707.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 595,778.3 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 4,062 төгрөг, 10,532,456.42 гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд.. нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одгэрэл нь ...хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, төлөлтийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна гэсэн хүсэлтийг гаргасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183,469 төгрөгөөс улсын төсвийн данснаас 91,734.5 төгрөг, хариуцагчаас 91,734.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ХКомпанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 10,532,456.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183,469 төгрөгөөс улсын төсвийн данснаас 91,734.5 төгрөг, хариуцагчаас 91,734.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч  ХКомпанид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ Ц.УРАНГУА