Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 320/ШШ2026/00055

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 320/ШШ2026/00055

Хөвсгөл аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Г***ны төв байранд байрлах, 2075377 дугаар регистртэй, Г*** ХК-ийн Хөвсгөл салбар,

Хариуцагч: Г.Н

Хариуцагч: Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 13,792,860.15 төгрөг, үндсэн хүү 620,526.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,205.58 төгрөг, нийт 14,420,591.73 (арван дөрвөн сая дөрвөн зуун хорин мянга таван зуун ерэн нэг) төгрөг (далан гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 320/2025/01904/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П , хариуцагч Г.Н (цахим), хариуцагч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Г.Н , Б.Б нар 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Г***тай ЗГ4905142056 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 15,960,000.00 (арван таван сая есөн зуун жаран мянга) төгрөгийн цалингийн зээлийг 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийг Г.Н ын данс руу хийсэн. Зээлдэгч Г.Н , Б.Б нар зээлийн гэрээний хавсралтын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаандаа төлөөгүй 114 хоног хугацаа хэтрүүлсэн. Манай банк зээлдэгч нараас үндсэн зээл 13,792,860.15 төгрөг, үндсэн хүү 620,526.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,205.58 төгрөг, нийт 14,420,591.73 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Г.Н 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 36,114 төгрөг тус тус төлж, үндсэн зээлээс 566,979.4 төгрөг, үндсэн хүүгээс 169,134.06 төгрөг, нийт 736,162 төгрөг хасагдсан. Нэмэгдүүлсэн хүү хасагдаагүй. Одоо үндсэн зээл 13,225,880.75 төгрөг, үндсэн хүү 451,391.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,205.58 төгрөг, нийт 13,684,477.73 төгрөг үлдсэн. Манай байгууллагын журамд 10,000,000 төгрөгөөс дээш зээл олгохдоо ойрын хамаатан садангийн хүмүүсийг хамтран зээлдэгчээр оролцуулахаар заасан байдаг. Хамтран зээлдэгч Б.Б нь үндсэн зээлдэгч Г.Н тай төрөл садан биш ч гэсэн түүнийг хариуцагчаас хасахгүй. Зээлийн гэрээний ямар заалтыг үндэслэн банкны санаачлагаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж байгааг мэдэхгүй байна. Хариуцагч Г.Н ын гаргасан сард 2 удаа 700,000 төгрөгөөр татуулж, нийт 1,400,000 төгрөгөөр хувааж, зээлийг хэсэгчлэн төлж барагдуулна гэсэн саналыг зөвшөөрч байна гэв. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2. Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараахь тайлбараар зөвшөөрөөгүй. Үүнд: Г.Н нь Г***наас машины урьдчилгаанд өгөх зээл авах гэтэл хамтран зээлдэгч хэрэгтэй гэнэ, чи ажилтай болохоор гарын үсэг зураад өгөөч, зээлийн төлбөрөө 2025 оны хавар 5 дугаар сард ноолуурын мөнгөнөөс хаачихна гэж гуйсан. Би зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, хэдэн төгрөг авсныг мэдэхгүй. Г.Н ыг зээлээ төлсөн гэж бодож байсан. Гэтэл 2025 оны 7 дугаар сард Г***наас над руу залгахад зээлээ төлөөгүй гэдгийг мэдсэн. Би тус зээлээс огт мөнгө аваагүй, ашиглаагүй тул зээлийн төлбөр нийт 13,792,860.15 төгрөгийг төлөхгүй гэв. (хавтаст хэргийн 26 дахь тал)

3. Хариуцагч Г.Н нэхэмжлэлийн шаардлагыг дараахь тайлбараар зөвшөөрсөн. Үүнд: Би Г***наас өөрийн хэрэглээнд зориулан цалингийн зээл авсан нь үнэн. Тус зээлийн гэрээнд Б.Б хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Гэхдээ зээл авсан мөнгийг миний бие зарцуулсан. Ажлаасаа гарсан хугацаанд зээлийн төлөлтийн хугацаа хэтэрсэн. Тус зээл нь Б.Б тай хамааралгүй. Би Г***наас нэхэмжилсэн нийт 14,420,591.73 төгрөгөөс 736,162 төгрөг төлсөн. Одоо нэхэмжилж байгаа зээлийн нийт төлбөр 13,792,860.15 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Тус зээлийг сард 2 удаа 700,000 төгрөгөөр татуулж, нийт 1,400,000 төгрөгөөр сар бүр хувааж хэсэгчлэн төлнө гэв. (хавтаст хэргийн 27 дахь тал)

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Б д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдсон.

5.1. Хариуцагч Г.Н , Б.Б нар нь Г*** ХК-ийн Хөвсгөл салбартай 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ЗГ4905142056 дугаартай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, Г.Н цалингаа барьцаалуулан, 15,960,000 (арван таван сая есөн зуун жаран мянга) төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэй цалингийн зээл авсан байна.

а. Тус гэрээний 2.1.1-т Зээлийн жилийн хүү: 14.4 хувь байна, 2.6-д Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт 1-д заасан эргэн төлөх хуваарьт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс...үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно гэсэн нөхцөлтэйгээр тохирч, талууд гэрээг баталгаажуулсан нь зохигчийн тайлбар, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ЗГ4905142056 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцоололын хүснэгт, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдан, тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсчээ. (хавтаст хэргийн 7-10 дахь тал)

б. Зээлдэгч нар зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргээ зөрчиж байсан тухай зээлдэгч Г.Н ын хүү тооцоололын хүснэгт, зээлийн дансны хуулга, зохигчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдов. (хавтаст хэргийн 10-11 дэхь тал)

в. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т Дараах тохиолдолд банк нэг талын санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй, 4.4.1-д Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэж заасан үндэслэлээр 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ЗГ4905142056 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-г нэг талын санаачлагаар хугацаанаас өмнө цуцлагдсан байна.

г. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч Голомт ХК-ийн Хөвсгөл салбар, хариуцагч Г.Н , Б.Б нарын хооронд байгуулсан цалингийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна. Зээлдэгч нар гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.

5.2. Хариуцагч Б.Б нь зээлийн төлбөрийг төлөхгүй, хариуцагч Г.Н нь би нэхэмжилж байгаа зээлийн нийт төлбөр 13,792,860.15 төгрөгийг төлнө, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Б г хасахгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч тус бүрээс хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу зээлийн төлбөр 13,792,860.15 төгрөгийг тэнцүү хуваахад хариуцагч тус бүрт 6,896,430 төгрөгийн үүргийн гүйцэтгэл оногдож байна.

Гэвч хариуцагч Г.Н ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нийт зээлийн төлбөр 13,792,860.15 төгрөгийг өөрөө төлнө. Тус зээлийг сард 2 удаа 700,000 төгрөгөөр татуулж, нийт 1,400,000 төгрөгөөр сар бүр хувааж хэсэгчлэн төлнө гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн. Мөн банк нь зөвхөн хариуцагч Г.Н ын цалинг барьцаалж, зээлийн эргэн төлөлтийг түүний цалингаас гаргуулахаар Хавсралт №1 Зээл эргэн төлөлтийн хуваарь-т заажээ. (хавтаст хэргийн 9 дэхь тал)

Дээрх тайлбар, нотлох баримт болон үйл баримтыг дүгнэхэд зээлийн төлбөрийг хариуцагч Г.Н аас гаргуулахыг зөвшөөрсөн гэж үзэв.

Тодруулбал Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь шаардлагаасаа татгалзвал үүрэг гүйцэтгэгч тухайн үүрэг гүйцэтгүүлэгчид оногдох хэсгээр үүргээс чөлөөлөгдөнө гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Н төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагч Б.Б өөрт оногдох хэсгийн үүргээс буюу зээлийн төлбөр 6,842,238.86 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүрэгт төлөх нийт 13,792,860.15 төгрөгийг хариуцагч Г.Н төлөхөөр тохиролцсон байна.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнэхэд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн...хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно... гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П , хариуцагч Г.Н нар үндсэн зээл 13,225,880.75 төгрөг, үндсэн хүү 451,391.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,205.58 төгрөг, нийт 13,684,477.73 (арван гурван сая зургаан зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун далан долоо) төгрөг (далан гурав) мөнгийг сар бүр 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр хувааж, хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон болно.

Иймд хариуцагч Г.Н аас үндсэн зээл 13,225,880.75 төгрөг, үндсэн хүү 451,391.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,205.58 төгрөг, нийт 13,684,477.73 (арван гурван сая зургаан зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун далан долоо) төгрөг (далан гурав) мөнгө гаргуулан нэхэмжлэгч Голомт ХК-ийн Хөвсгөл салбарт олгож, хариуцагч Б.Б гаас гаргуулах хэсэг 6,842,238.86 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н аас 13,684,477.73 (арван гурван сая зургаан зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун далан долоо) төгрөг (далан гурав) мөнгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 226,372 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Н аас үндсэн зээл 13,225,880.75 төгрөг, үндсэн хүү 451,391.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,205.58 төгрөг, нийт 13,684,477.73 (арван гурван сая зургаан зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун далан долоо) төгрөг (далан гурав) мөнгө гаргуулан нэхэмжлэгч Голомт ХК-ийн Хөвсгөл салбарт олгож, хариуцагч Б.Б гаас гаргуулах хэсэг 6,842,238.86 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-д зааснаар хариуцагч Г.Н үндсэн зээл 13,225,880.75 төгрөг, үндсэн хүү 451,391.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,205.58 төгрөг, нийт 13,684,477.73 (арван гурван сая зургаан зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун далан долоо) төгрөг (далан гурав) мөнгийг сар бүр 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр хувааж, хэсэгчлэн төлөхөөр тогтсон болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н аас улсын тэмдэгтийн хураамж 226,372 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Голомт ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Б.ОТГОНБЯМБА