| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00050/И |
| Дугаар | 137/ШШ2026/00160 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 137/ШШ2026/00160
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 436,386.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С дүүрэг, ...р хороо, .. байранд байрлах, М ББСБ ХХК /ХХД: .. РД:.., утас:../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.А нь 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 54279 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж нийт Х банкны ...тоот дансанд 200,000 төгрөгийн зээлийг Ю зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж, авсан. Хариуцагчид удаа дараа зээлээ төлөхийг шаардаж ... дугаараар холбогдож сануулдаг ч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн. Иймд зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 436,386.3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын..-р баг, .. тоотод оршин суух, Б овогт Б-ийн А /РД:.., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б-ийн А миний бие М ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 436,386.3 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 436,386.3 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нь зээлийн гэрээний үүрэг 436,386.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 436,386.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,741.58 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 6,870.8 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 6,870.8 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б