Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 1149

 

                            

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

Улсын яллагч О.Багшбаяр,

Иргэдийн төлөөлөгч Т.Туяамаа,

Шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан,

 мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Х д холбогдох эрүүгийн 1806 01336 0243 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шуугдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймагт  төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх,  эхнэр, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн   тоотод бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б  овогт Б  Х .

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Х нь Б.Тэмүүлэн, Н.Анхлхагва нартай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Орхон” худалдааны төвийн 3 дугаар лангуун дээрээс иргэн М.Жавзанпагамын эзэмшлийн “самсунг нөт-3” маркийн гар утасыг хулгайлан 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.Бөхбаатартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, иргэн Л.Адьяагийн “Зөөлөн эгшиг” дэлгүүрээс бэлэн 300.000 төгрөг хулгайлсан,

 Н.Анхлхагва, С.Бөхбаатар нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 12 дугаар байрны Солонгос гоо сайхны барааны дэлгүүрээс иргэн Х.Мөнгөнтуяагийн 400.000 төгрөгийн үнэ бүхий “нөт-4” маркийн гар утас, 300.000 вонн буюу 632.700 төгрөг нийт 932.700 төгрөг хулгайлсан,

 Н.Анхлхагватай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 44 дүгээр байранд байрлах эмийн сангаас иргэн Д.Уранчимэгийн “самсунг галакси эс-6” маркийн гар утсыг хулгайлан 1.200.000 хохирол учруулсан,

         С.Бөхбаатар, Хатанбаатар нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах "1998" Солонгос барааны дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн Э.Энхмаагийн “J5” маркийн гар утас хулгайлан 500.000 төгрөгний хохирол учруулсан,

         Н.Анхлхагва, С.Бөхбаатар нартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өглөө 09 цаг 30 минутад Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах иргэн Т.Аюулгүй-Жаргалын эзэмшлийн “Жумбо” дэлгүүрийн орлого 1.340.000 төгрөг хулгайлсан,

 С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо “Тумбааш” төвийн 2 давхарт иргэн Ч.Янжиндолгорын лангуун дээрээс “самсунг J7” макийн гар утсыг хулгайлан 432.000 төгрөгийн хохирол учруулсан,

 С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 27-2 тоотод байрлах “Чандмань” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн О.Баярцэцэгийн “ай фон 5” маркийн гар утсыг хулгайлан 432.000 төгрөгийн хохирол учруулсан,

         С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо "GMG" худалдааны төвийн гурил будааны лангууний дээрээс иргэн Ж.Дорстаны “самсунг эс-4” маркийн гар утсыг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

         С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, Сансар 2-4 тоотод байх иргэн Д.Отгонпүрэвийн “Өлгий буян” дэлгүүрээс “таб-3” маркийн гар утасыг хулгайлан 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

         С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон хороолол”-ын “Нандин” ломбарднаас иргэн Р.Өнөржаргалын “самсунг эс-3” маркийн гар утсыг хулгайлан 870.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Бамбаахай” ломбардны 2 давхрын үсчний газраас иргэн Б.Өнөржаргал “самсунг нөт-4” маркийн гар утсыг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 1-58 тоотод байх “Арвай” дэлгүүрээс иргэн Ш.Чимэдбальдирын “самсунг галакси нөт-2” маркийн гар утсыг хулгайлан 320.000 төгрөгний хохирол учруулсан,

С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо 51-30а тоотод байрлах иргэн Б.Рэнцэнцогийн ажиллуудаг “Баялаг тост” дэлгүүрээс 1.011.400 төгрөгийн хүнсний бараа, иргэн Б.Тэгшжаргалын “Аксент” маркийн 2.800.000 төгрөгийн автомашиныг хулгайлж нийт 3.811.400 төгрөгийн хохирол учруулсан,

С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уурхайчин” багийн нутаг дэвсгэрт байрлах "Хүрэнбулаг" ХХК-н Үйчилгээний төвийн “Хайммарт” дэлгүүрийн лангуун дээрээс С.Батжаргалын эзэмшлийн “самсунг Эс-6 эдже” маркийн гар утсыг хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, “Далайхүү” худалдааны төвийн 2 давхрын лангууны араас иргэн Г.Энхтуяагийн ай фон-6 загварын гар утас хулгайлан авч 504.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Х нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тэнгис” кинотеатрын тоглоомын газарт иргэн Л.Мөнхцэцэгийн халааснаас “самсунг жи-7” загварын гар утас хулгайлан 500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “…Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст хулгайн хэргээр намайг эрэн сурвалжилж байгаа. Би дээрхи Налайх дүүрэгт үйлдсэн хэргээ нэгтгүүлж нэг шүүхээр шийтгэгдэх хүсэлтэй байгааг минь харж нэгтгэж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Жавзанпагамын өгсөн мэдүүлэг /1хх-39/, эд зүйлийн үнэлгээ /1хх-40/, хохирогч Л.Адъяагийн өгсөн мэдүүлэг /1хх-89/, шинжээчийн 05/620 дугаартай дүгнэлт /1хх-95-96/, хохирогч Х.Мөнгөнтуяагийн өгсөн мэдүүлэг /1хх-146/, эд зүйлийн үнэлгээ /1хх-148/, шинжээчийн 01/066 дугаартай дүгнэлт /1хх-150-151/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-188/, хүнийг зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх-191-193/, хохирогч Д.Уранчимэгийн өгсөн мэдүүлэг /1хх-195/, эд зүйлийн үнэлгээ /1хх-195/, эд зүйлийн үнэлгээ /1хх-197/, хохирогч Э.Энхмаагийн өгсөн мэдүүлэг /1хх-215/, эд зүйлийн үнэлгээ /1хх-217/, гэрч А.Цацралын өгсөн мэдүүлэг /1хх-218/, хохирогч Т.Аюулгүй-Жаргалын өгсөн мэдүүлэг /2хх-3/, хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг /2хх-13/, шинжээчийн дүгнэлт /2хх-15-20/, хохирогч Ч.Янжиндолгорын өгсөн мэдүүлэг /2хх-55/, эд зүйлийн үнэлгээ /2хх-56/, хохирогч О.Баярцэцэгийн өгсөн мэдүүлэг /2хх-110/, гэрч Ш.Олонбаярын өгсөн мэдүүлэг /2хх-111/, шинжээчийн 965 дугаартай дүгнэлт /2хх-113-119/, эд зүйлийн үнэлгээ /2хх-120/, хохирогч Б.Сайрангүлын өгсөн мэдүүлэг /2хх-136/, гэрч Ж.Досжаны өгсөн мэдүүлэг /2хх-137/, гэрч Б.Энхтуяагийн өгсөн мэдүүлэг /2хх-138/, эд зүйлийн үнэлгээ /2хх-139/, хохирогч Д.Отгонпүрэвийн өгсөн мэдүүлэг /2хх-153/, гэрч Д.Батсүхийн өгсөн мэдүүлэг /2хх-154/, эд зүйлийн үнэлгээ /2хх-155/, хохирогч Р.Өнөржаргалын өгсөн мэдүүлэг /2хх-168/, гэрч Б.Хосбаярын өгсөн мэдүүлэг /2хх-170/, гэрч Г.Эрдэнэжаргалын өгсөн мэдүүлэг /2хх-172/, эд зүйлийн үнэлгээ /2хх-173/, хохирогч Ш.Чимэдбальдирын өгсөн мэдүүлэг /2хх-187/, гэрч Ш.Доржпагмын өгсөн мэдүүлэг /2хх-189/, гэрч Д.Шагдарсүрэнгийн өгсөн мэдүүлэг /2хх-190/, эд зүйлийн үнэлгээ /2хх-191/, хохирогч Б.Өнөржаргалын өгсөн мэдүүлэг /2хх-204/, гэрч С.Туяагийн өгсөн мэдүүлэг /2хх-205/, гэрч Б.Сарантуяагийн өгсөн мэдүүлэг /2хх-207/, эд зүйлийн /2хх-208/, хохирогч Б.Рэнцэнцогийн өгсөн мэдүүлэг /2хх-230-232/, хохирогч Б.Тэгшжаргалын өгсөн мэдүүлэг /2хх-236/, шинжээчийн 04/094 дугаартай дүгнэлт /2хх-238-243/, эд зүйлийн үнэлгээ /2хх-250, 3хх-1-4/, хохирогч С.Батжаргалын өгсөн мэдүүлэг /3хх-81-82/, насанд хүрээгүй гэрч Д.Оюунсүрэнгийн өгсөн мэдүүлэг /3хх-146-147/, шүүгдэгч Б.Х ын өгсөн мэдүүлэг /1хх-124/, нас тоолсон тэмдэглэл /1хх-49/, шүүгдэгч Б.Х ын хувийн байдлыг тодруулсан баримтууд /1хх-83/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-227/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Х нь Б.Тэмүүлэн, Н.Анхлхагва нартай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Орхон” худалдааны төвийн 3 дугаар лангуун дээрээс иргэн М.Жавзанпагамын эзэмшлийн “самсунг нөт-3” маркийн гар утасыг хулгайлан 300.000 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, иргэн Л.Адьяагийн “Зөөлөн эгшиг” дэлгүүрээс бэлэн 300.000 төгрөг хулгайлсан, Н.Анхлхагва, С.Бөхбаатар нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 12 дугаар байрны Солонгос гоо сайхны барааны дэлгүүрээс иргэн Х.Мөнгөнтуяагийн 400.000 төгрөгийн үнэ бүхий “нөт-4” маркийн гар утас, 300.000 вонн буюу 632.700 төгрөг нийт 932.700 төгрөг хулгайлсан, Н.Анхлхагватай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 44 дүгээр байранд байрлах эмийн сангаас иргэн Д.Уранчимэгийн “самсунг галакси эс-6” маркийн гар утсыг хулгайлан 1.200.000 хохирол учруулсан, С.Бөхбаатар, Хатанбаатар нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах "1998" Солонгос барааны дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн Э.Энхмаагийн “J5” маркийн гар утас хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан, Н.Анхлхагва, С.Бөхбаатар нартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өглөө 09 цаг 30 минутад Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах иргэн Т.Аюулгүй-Жаргалын эзэмшлийн “Жумбо” дэлгүүрийн орлого 1.340.000 төгрөг хулгайлсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо “Тумбааш” төвийн 2 давхарт иргэн Ч.Янжиндолгорын лангуун дээрээс “самсунг J7” макийн гар утсыг хулгайлан 432.000 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 27-2 тоотод байрлах “Чандмань” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн О.Баярцэцэгийн “ай фон 5” маркийн гар утсыг хулгайлан 432.000 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо "GMG" худалдааны төвийн гурил будааны лангууний дээрээс иргэн Ж.Дорстаны “самсунг эс-4” маркийн гар утсыг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансар 2-4 тоотод байх иргэн Д.Отгонпүрэвийн “Өлгий буян” дэлгүүрээс “таб-3” маркийн гар утасыг хулгайлан 600.000 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хороолол “Нандин” ломбарднаас иргэн Р.Өнөржаргалын “самсунг эс-3” маркийн гар утсыг хулгайлан 870.000 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Бамбаахай” ломбардны 2 давхрын үсчний газраас иргэн Б.Өнөржаргал “самсунг нөт-4” маркийн гар утсыг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 1-58 тоотод байх “Арвай” дэлгүүрээс иргэн Ш.Чимэдбальдирын “самсунг галакси нөт-2” маркийн гар утсыг хулгайлан 320.000 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 51-30а тоотод байрлах иргэн Б.Рэнцэнцогийн ажиллуудаг “Баялаг тост” дэлгүүрээс 1.011.400 төгрөгийн хүнсний бараа, иргэн Б.Тэгшжаргалын “Аксент” маркийн 2.800.000 төгрөгийн автомашиныг хулгайлж нийт 3.811.400 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уурхайчин” багийн нутаг дэвсгэрт байрлах "Хүрэнбулаг" ХХК-н Үйчилгээний төвийн “Хайммарт” дэлгүүрийн лангуун дээрээс С.Батжаргалын эзэмшлийн “самсунг Эс-6 эдже” маркийн гар утсыг хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, “Далайхүү” худалдааны төвийн 2 давхрын лангууны араас иргэн Г.Энхтуяагийн ай фон-6 загварын гар утас хулгайлан авч 504.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Х нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тэнгис” кинотеатрын тоглоомын газарт иргэн Л.Мөнхцэцэгийн халааснаас “самсунг жи-7” загварын гар утас хулгайлан 500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

 

         1. Мөрдөн байцаалтад хохирогч М.Жавзанпагам өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 14 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орхон” худалдааны төвийн 3 дугаар лангуун дээр зогсож байтал нэг эгч ирээд “цай авъя” гэхээр нь би доошоо тонгойгоод авч өгөх гэтэл 2 хүүхэд лангууны урд ирээд нэг хүүхэд нь надаас барааны үнэ асуухаар нь би хариулаад доошоо тонгойгоод цайг нь аваад өгтөл нөгөө эгч “энд байсан 2 хүүхэд чиний лангуун дээрээс нэг юм шүүрээд зугтчихлаа” гэхээр нь би лангуун дээр тавьсан байсан гар утсаа үзтэл алга болсон байсан. Би араас нь гарад хартал гүйгээд зугтчихсан байсан.” /1хх-39/ гэх мэдүүлэг /201626021753 дугаартай хэрэг/,

         -Эд зүйлийн үнэлгээ /1хх-40/ /201626021753 дугаартай хэрэг/,

 

         Мөрдөн байцаалтад Н.Анхлхагвын сэжигтнээр өгсөн: “…Тэгээд гурвуулаа хамт Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орхон” худалдааны төв рүү явсан. Тэмүүлэн түрүүлж ороод 1 давхарын хүнсний лангуун дээр байсан “самсунг нөте-3 маркийн гар утсыг авах гээд чадахгүй хараад зогсож байхаар нь би яваад очтол Тэмүүлэн худалдагчаас кофены үнэ асуугаад эргээд харахаар нь би лангуун дээрээс нь гар утсыг нь аваад гарсан. Бид гурав авсан утсаа гар утасны засварт 300.000 төгрөгөөр зарсан.” /1хх-43/ гэх мэдүүлэг,

 

         2. Мөрдөн байцаалтад хохирогч Л.Адьяагийн өгсөн: “ ...Намайг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 1-5-58 тоотод байх дэлгүүр дээрээ сууж байтал шар үстэй, шар царайтай, цэнхэр өнгийн хүрэм өмссөн саарал пудволктой 165-170 см өндөртэй, туранхай бас хар үстэй, өтгөн хар хөмсөгтэй, хар хүрэмтэй, цэнхэр жинсэн өмдтэй 165-170 см өндөртэй 2 залуу орж ирээд хар үстэй залуу нь “юм худалдаж авна үзье” гээд надаар зөөлгүүлээд тавиулаад байсан. Тэгээд тэр залуу “үсний будаг авна” гээд хэлсэн. Тэгээд намайг эргэж харах хооронд лангуун доор байсан цаасан хайрцаганд хийсэн 300.000 төгрөгийг аваад явсныг дараа нь мэдсэн.” /1хх-89-91/ гэх мэдүүлэг, /201626031195/,

 

         Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 05/620 тоот дүгнэлтэд:

1. 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Зөөлөн эгшиг” дэлгүүрт хулгайч орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр а/д Б.Баясгалангийн илрүүлж бэхжүүлсэн ¹1, 2, 3, 4, 5 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн ¹1 “пүнтүүзний уутнаас” илрүүлж бэхжүүлсэн гарын мөр нь папилон санд MN000110015003 дугаараар бүртгэгдсэн Баяржаргал овогтой Хишигжаргалын зүүн гарын эрхийн хурууны хээтэй, ерөнхий болон хувийн шинж тэмдэгүүдээрээ тохирч байна.” /1хх-95-96/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн байцаалтад Б.Х ын сэжигтнээр өгсөн: “…Тэгээд гадна талдаа төмөр хашаатай хаалга эргэгдэж онгойдог нэрийг нь харж амжаагүй дэлгүүр рүү ороод байж байсан чинь хүмүүс их орж ирээд байсан. Тэгэд би орлогынхоо мөнгийг хаана хийдэгийг нь хараад тэр эгчээс “үсний будаг авъя” гэж хэлсэн чинь тэр эгч “би сайн харахгүй байна, хамт хайгаарай” гэхээр нь би хамт лангуун дээр дарж байгаад орлогынх нь мөнгөтэй шар өнгийн цаасан хайрцагийг нь гадна талыг нь скочоор наачихсан савыг нь аваад гарсан.” /1хх-104-106/ гэх мэдүүлэг,

         -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-75-76, 78-82/,

 

Мөрдөн байцаалтад С.Бөхбаатарын сэжигтнээр өгсөн: “…2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр найз Б.Х ын хамт 21 дүгээр хороололоос цэнхэр өнгийн “ист” маркийн улсын дугаарыг сайн санахгүй байна. Энэ машиныг бариад нисэх оръё гэж тохироод тэгээд цаашаа “Өлзийт” хороолол руу явсан. Тэгээд “Өлзийт” хороололд очоод гудамжаар явж байгаад хайлсан хашаа нь эргэдэг төмөртэй онгойдог хаалгатай хүнсний дэлгүүр рүү ороод “чихэр, набор авъя” гээд лангуун дээр тавиад тэгээд Б.Х  “үсний будаг авъя” гэж хэлсэн чинь дэлгүүрийн худалдагч эгч лангуун доогуураа тонгойгоод үсний будаг хайгаад байсан. Тэр хойгуур Б.Х  мөнгийг нь аваад тэр дэлгүүрээс гарч нөгөө машиндаа суугаад 21 дүгээр хороолол руу орж писи тоглоомын газар орж тоглосон.” /1хх-107-109/ гэх мэдүүлэг,

 

        3. Мөрдөн байцаалтад хохирогч Х.Мөнгөнтуяагийн өгсөн: “...Би тэр онигор нүдтэй залууг нь танина. Нөгөө 2 залууг нь ерөнхийдөө харвал таних байх. Утас хулгайлдаг нь туранхай бор царайтай, жижиг босоо үстэй, хар бараан өнгийн куртиктэй, 20 орчим насны 170 см орчим өндөртэй байсан. Сэт барьж ирсэн онигор хүүхэд нь урт пэльник шиг куртиктэй хүүхэд байсан.” /1хх-145-147/ гэх мэдүүлэг, /201726020204/

       -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-138, 141-143/,

       -Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх-143-144/,

       -Эд зүйлийн үнэлгээ /1хх-148/,

       -Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01/066 тоот дүгнэлтэд:

       1. Шинжилгээнд ирүүлсэн 1-7 гэж дугаарласан хэсгүүдийн 10 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.” гэх дүгнэлт /1хх-150-151/,

       -Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-187/,  

       -Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1ХХ-ийн 188 хуудас/,

       -Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх-191-193/,

 

         4. Мөрдөн байцаалтад хохирогч Д.Уранчимэгийн өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн орчим худалдагчаар ажиллаж байхад хоёр залуу орж ирээд “өвчин намдаах тос авъя” гэхээр нь би нэг тос гаргаад санал болгосон. Тэгсэн нөгөө хоёр залуугийн нэг нь “үзье” гэхээр нь авч өгсөн. Тэгсэн хэсэг үзэж байгаад буцааж  надад өгөөд “мөнгө авч ирээд би авъя” гэж хэлээд хоёулаа гарсан. Тэр үед би ямар нэгэн зүйл бодоогүй байж байгаад лангууны доор ил тавьсан байсан галакси эс-6 маркийн гар утсаа үзсэн байхгүй байсан. Би саяны хоёр банди аваад гарсан юм байна гээд араас нь гүйгээд харахад хоёр тийшээгээ нөгөө хоёр банди зугтаад явсан. Шар өнгийн гадаргатай галакси эс-6 маркийн гар утас байгаа гадуураа бор өнгийн гэртэй байсан. Би имей кодыг нь мэдэхгүй надад хайрцаг сав нь байхгүй. Ямарч өө сэв байхгүй шинэ гар утас байгаа.” /1хх-195/ гэх мэдүүлэг, /201725010330/

       -Эд зүйлийн үнэлгээ /1хх-197/,

 

        5. Мөрдөн байцаалтад хохирогч Э.Энхмаагийн өгсөн: ”…2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр би дэлгүүртээ худалдагч хийгээд зогсож байтал манай дэлгүүрт 16 цаг 10 минутын орчим 3 банди “малгай авна” гээд орж ирсэн. Тэр гурав цамц өмсөөд малгай үзэж байгаад гараад явсаны дараа би текний хажууд тавьсан байсан өөрийн эзэмшлийн самсунг галакси жэй-5 маркийн мэдрэгчтэй гар утсаа үзсэн чинь алга болсон байсан. Яагаад алга болов гээд камерын бичлэг үзэхэд нэг банди нь аваад гарч байгаа нь харагдсан.” /1хх-213-215/ гэх мэдүүлэг, /201725010331/,

         -Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /1хх-210/,

         -Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-211/       

-Эд зүйлийн үнэлгээ /1хх-217/,

 

 Мөрдөн байцаалтад гэрч А.Цацрал өгсөн: “…2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах “1998” Солонгос барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад 16-с 19 насны 3 банди 16 цагийн орчим орж ирсэн. Тэр гурав орж ирээд хувцас үзээд байсан ба тэрүүгээр хувцас үзүүлж байхад том размер байна уу гэх мэтээр бид нарыг дагуулж бараа энэ тэр зүйлийг гаргуулж үзэж байгаад л гараад явсан. Гараад явсаны дараа хамт ажилладаг Э.Энхмаа эгчийн текний хажуу талд байсан гар утас алга болсон байсан ба яагаад алга болов гээд тэрүүгээр хайж байгаад камерын бичлэг үзсэн. Камерын бичлэг үзэхэд тэр гурав тек тойрч тэр орчмоор явж бйагаад нь Э.Энхмаа эгчийг саатуулахад нэг залуу нь сагсны цаана байсан гар утсыг авч байгаа нь харагдсан. Би яг гар утас хулгайлсан хүүхэд явж байхаар нь барьж авсан.” /1хх-218/ гэх мэдүүлэг,

 

         6. Мөрдөн байцаалтад хохирогч Т.Аюулгүй-Жаргалын өгсөн: “...Би “Жумбо” дэлгүүрт нөхөр болон дүүгийн хамтаар 2016 оны 6 дугаар сараас хойш ажиллаж байгаа. Өглөө дэлгүүртээ нөхөр Баярдалайгийн хамтаар дэлгүүрээ нээгээд би камер дээр буугаад дэлгүүрт үйлчлүүлэгч байхгүй нөхөр 00-ийн өрөө орсон байх үед гаднаас үл таних 3 залуу орж ирсэн ба сэжиг бүхий байдалтай кассын ойролцоо байхаар нь камерын өрөөнөөс гарч кассын хажууд очсон. Тэр үед тухайн 3 залуугийн хоёр нь надаас дэлгүүрт байхгүй хүүхдийн саван шингэн саван батериа зэрэг эд зүйлийг асуугаад анхаарал сарниулж байх үед нэг залуу нь кассын хажууд зогсож байгаад тухайн залу гадагшаа гарсан. Харин түүний дараа үлдсэн хоёр залуу нь юм авах гэж касс дээр ирсэнээ мөнгөгүй бололтой гараад явсан. Харин тухайн 3 залууг гараад явсаны дараа би кассны доор байсан орлогын мөнгө тушаахаар бэлдсэн байсан 1.340.000 төгрөгөө үзтэл байхгүй байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба хяналтын камерын бичлэгээ шүүж үзэхэд тухайн 3 залуугийн нэг залуу нь намайг нөгөө хоёр залууд нь бараа үзүүлж байх үед хулгай хийсэн байсан.”/2хх-8-9/ гэх мэдүүлэг, /201726020292/,

         -Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2хх-11-13/,

-Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /2хх-6/,

-Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-4-5/

 

7.    Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Янжиндолгорын өгсөн: “…Тэр өдөр би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тумбааш” худалдааны төвийн 2 давхарт байрлах гэр ахуй, гоо сайханы түрээслэн ажиллуулдаг лангуу дээрээ байж байтал өдөр 13 цагийн үед үл таних хоёр банди нь хар бор хоёр банди орж ирээд “үсний лаак ямар үнэтэй вэ, хамгийн сайн лаакыг нь үзье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би үсний лаак авч өгөөд үзүүлээд зогсож байтал нэг банди нь хар бор өнгийн үсний будаг руу заасан. Тэр үед би арагш эргэж хараад үсний будаг асуусан бандид үсний будаг авч өгтөл түүний дэргэд зогсож байсан банда “өө эгчээ надад мөнгө байхгүй байна, танайх карт унших уу” гэж асуухаар нь “доор 1 давхарт АТМ-ны машин байгаа” гэж хэлтэл нөгөө банди доошоо 1 давхар руу буугаад явсан. Тэр хоёр банди буцаж орж ирээгүй. Тэгтэл манай хүү орж ирээд “ээж утсаа өгч бай” гэж хэлэхээр нь лангууны дэргэд байрлах ширээ рүү очоод утсаа авч өгөх гэтэл утас байхгүй болчихсон байсан.  Миний алдсан гар утас самсунг жи-7 загварын шаргал өнгийн гар утас байгаа би 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “Тэди төвөөс 480.000 төгрөгөөр худалдан авч байсан. Худалдан авсан талаарх бичиг баримт байгаа.” /2хх-54-55/ гэх мэдүүлэг, /201726010319/

         -Эд зүйлийн үнэлгээ /2хх-56/,

 

8.    Мөрдөн байцаалтад хохирогч О.Баярцэцэгийн өгсөн: “…2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 16 цаг 10 минутын үед төрсөн ээж А.Буянхишигийн эзэмшлийн “Чандмань” ХХК нэртэй хүнсний дэлгүүрт худалдагч хийгээд байж байтал дэлгүүрийн гаднаас 18 орчим насны хоёр залуу орж ирсэн. Тэр үед дэлгүүрт орж ирсэн 2 залуугийн нэг нь надаас наборны үнэ асуугаад дагуулж явсан. Тэгэхээр нь би наборны үнэ асууж явсан залууг дагаад араас нь явсан. Харин тэр үед хамт орж ирсэн нэг залуу нь миний сууж байсан лангууны дэргэд үлдсэн. Тэр хооронд би наборны үнэ хэлж өгөөд зогсож байтал нөгөө хоёр залуу гэнэт өөр хүнсний дэлгүүр орохоор нь манай дэлгүүрээс гараад явсан. Тэрнээс хойш худалдаа хийж зогсож байгаад 2 цаг орчим дараа сууж байсан газрынхаа хажуу талын цонхны тавцан дээр тавьсан байсан ай фоне 5 маркийн гар утас алга болсоныг мэдсэн. Би утсаа алга болсоныг мэдмэгц шууд хяналтын камераа шүүж үзсэн. Тэгтэл нөгөө хоёр залуугийн нэг нь миний гар утсыг цонхны тавцан дээрээс хулгайлан авч байгаа дүрс бичигдсэн байсан. Ай фоне 5 маркийн хар өнгийн, гадуураа гэртэй гэрэн дээр нь шилэн барилганы зурагтай, дэлгэцний зүүн доод хэсэгт шил нь цуурсан байсан. “Теди” худалдааны төвөөс 400.000 төгрөгөөр худалдан авч байсан.” /2хх-108-109/ гэх мэдүүлэг, /201726010350/

            -Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2хх-41/,

 

         Мөрдөн байцаалтад гэрч А.Буянхишигийн өгсөн: “…Миний охин О.Баярцэцэг нь 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 27-2 тоотод байрлах “Чандмань” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагч хийж байгаад дэлгүүрийн цонхны тавцан дээр тавьсан байсан Ай фоне 5 маркийн гар утсаа хулгайд алдсан тухайгаа надад хэлсэн. Тухайн үед дэлгүүрийн дотор байдаг камер шүүж үзэхэд 20 орчим насны 2 залуу орж ирээд манай охины гар утсыг авсан бичлэг бичигдсэн байсан.” /2хх-110/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн байцаалтад гэрч Ш.Олонбаярын өгсөн: “... Миний санаж байгаар 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Тэр өдөр манай охин О.Баярцэцэг нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 27-2 тоотод байрлах “Чандмань” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагч хийж байгаад цонхны тавцан дээр тавьсан байсан гар утсаа хулгайд алдсан гэж сонсогдсон. Тэгэхээр нь би эхнэрийн хамт хүнсний дэлгүүр рүү орж дэлгүүр доторх хяналтын камер шүүж үзтэл 18-20 орчим насны 2 банди дэлгүүр рүү орж ирээд 1 банди нь дэлгүүрийн цонхны тавцан дээр байсан Ай фоне 5 маркийн гар утсыг хулгайлж байгаа харагдсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. 2014 оны 10 дугаар сарын 11-ны өдөр гар утас зардаг "Тэди" худалдааны төвөөс 690.000 авч байсан санагдаж байна." /2хх-111/ гэх мэдүүлэг,

        -Шинжээчийн 965 дүгнэлт /2хх-113-119/,

-Эд зүйлийн үнэлгээ /2хх-120/,

 

         9. Мөрдөн байцаалтад хохирогч Б.Сайрангүлын өгсөн: “…Миний санаж байгаагаар 2017 оны 2 сарын 5-ны өдөр байсан санагдаж байна. Тэр оройн 19 цагийн үед би гурил, будааны лангуун дээрээс ганцаараа зогсоод худалдаа хийгээд байж байтал гадна 18 орчим насны 2 банди орж ирсэн. Тэгтэл 1 банди нь надад хандаж” эгчээ гурил, будаа, пүнтүүз, гоймон, цайны идээ зэрэг худалдаж авъя” дандаа лангууны дээд хэсгээр өрж тавьсан байсан зүйлүүдийг зааж байсан…Тэгээд тэр хоёр бандийг явсаны дараа 30-40 орчим минутын дараа лангуун дээр зүйлүүдээ янзалж байтал лангууны ард талд тавьсан

Самсунг Галакси Эс-4 гар утас алга болсон байсан…Би 2015 онд гар утасны худалдааны төв болох “Тэди” төвөөс 380.000 төгрөгөөр худалдан авч байсан хар саарал өнгийн Самсунг Галакси Эс-4 загварын гар утас байсан.” /2хх-136/ гэх мэдүүлэг /201726010375/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Досжаны өгсөн: “...Тэр өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “GMG” худалдааны төв дотор байдаг манай эхнэр Б.Сайрангүл бид хоёрын ажиллуулдаг гурил будааны лангуу руу үл таних 17-18 насны орчим 2 залуу хүрч ирээд манай эхнэрээс янз бүрийн зүйл асууж анхаарлыг сарниулж байгаад 1 залуу нь эхнэрийн Самсунг Галакси Эс-4 маркийн гар утсыг хулгай хийсэн.  Ямар ч гэсэн хар өнгийн утас байгаа.” /2хх-137/ гэх мэдүүлэг,

          -Эд зүйлийн үнэлгээ /2хх-139/,

 

         10. Мөрдөн байцаалтад хохирогч Д.Отгонпүрэвийн өгсөн: “...Би 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өлгийн буян” нэртэй улаан өнгийн тоосгон хүнсний дэлгүүрт худалдагч хийгээд зогсож байтал 15-15 цагийн үед хоёр эрэгтэй орж ирсэн. Тэгтэл тэр хоёр залуу манай дэлгүүрээс хүнсний зүйл болон бусад хэрэглээний зүйл худалдан авахаар кассан дээр ирээд авсан зүйлүүдээ бичүүлэн торон дотор хийлгэж байснаа гэнэт “өө картаа орхисон байна” гээд гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би утасны төлбөр төлөх гээд 2-3 цагийн дараа лангууны дэргэд цэнэглэж байсан гар утсаа авах гээд хайтал гар утас алга болчихсон байсан. Тэгэхээр нь хяналтын камераа шүүж үзэхэд нөгөө картаа орхисон гэсэн 2 залуугийн 1 нь миний таб-3 маркийн гар утсыг авч байгаа бичлэг бичигдсэн байсан…Миний гар утас хар өнгөтэй бөгөөд би 2016 онд гар утасны худалдааны төв болох “Тэди” төвөөс 600.000 төгрөгөөр худалдан авч байсан.” /2хх-153/ гэх мэдүүлэг /201726010366/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Батсүхийн өгсөн: “...Миний санахаар 2015 онд “Мобиком”-ын гар утасны дэлгүүрээс 600.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо баталгааны баримт бичиг гэх зүйл байхгүй байх.” /2хх-154/ гэх мэдүүлэг,

-Эд зүйлийн үнэлгээ /2хх-155/,

 

11. Мөрдөн байцаалтад хохирогч Р.Өнөржаргалын өгсөн: ”...Тэр өдөр би Сонгинохайрхан дүүрийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон хороолол”-ын “Нандин” нэртэй ломбарданд ажлаа хийгээд байж байгаад өдөр 13 цагийн үед өдрийн цайндаа орохоор ломбарднаас гарсан…Тэгээд өдрийн цайгаа уугаад 13 цаг 30 минутын үед ломбард руу эргэж ороод үйлчлүүлэгчийн текний тавцан доор байрлах компьютерын дэлгэц налуулаад цэнэглэж тавьсан байсан Самсунг Галакси Эс-3 маркийн хөх саарал өнгөтэй гар утас алдагдсан байсан. Камер шүүж үзэхэд хар өнгийн куртиктэй баруун гарын ард талд шивээстэй 20 орчим насны банди миний гар утсыг хулгайлж байгаа дүрс бичигдсэн байсан. Би алдагдсан гар утсаа 2015 онд гар утасны худалдааны төв болох “Тэди” төвөөс лизингээр 870.000 төгрөгөөр худалдан авч байсан.” /2хх-168/ гэх мэдүүлэг, 201726010374/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Хосбаярын өгсөн: “...2017 оны 1 сарын 20-ны өдөр эхнэр Өнөржаргал нь ажилдаа өглөө явсан юм. Ингээд тэр орой би 19 цаг 30 минутад очиж авахад Өнөржаргал нь ажил дээрээ байж байгаад гар утсаа алдчихсан гэж хэлж байсан Тухайн өглөө ажилдаа явахад Өнөржаргал утастай байсан юм. Уг гар утсыг 2 жилийн өмнө авч байсан юм. Надад хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй.” /2хх-170/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Г.Эрдэнэжаргалын өгсөн: “...Миний харснаар тэр хулгай хийж байсан 2 залуугийн нэг нь буюу гар утсыг цэнэглэгчнээс нь салгаж байгаа залуугийн баруун гарын ард талд шивээс харагдаж байсан.” /2хх-172/ гэх мэдүүлэг,

-Эд зүйлийн үнэлгээ /2хх-173/,

 

       12. Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Чимэдбальдирын өгсөн: “...Би алдагдсан гар утсаа 2016 оны 10 сард гар утасны худалдааны төв болох “Тэди” төвөөс 360.000 төгрөгөөр худалдан авч байсан.” /2хх-187/ гэх мэдүүлэг /201726010367/,

 

        Мөрдөн байцаалтад гэрч Ш.Доржпагмын өгсөн:”...Тэр өдөр манай төрсөн эгч Ш.Чимэдбальдир Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 1-58 тоотод байрлах “Арвай” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагч хийж байгаад өөрийн эзэмшлийн Самсунг нөте-2 загварын гар утсаа хулгайд алдсан байсан. Би эгчийн хамт хяналтын камер шүүж үзэхэд 17-18 орчим насны хоёр залуугийн нэг нь шилэн лангуун доор байсан гар утсыг хулгай хийгээд өмднийхөө халаасандаа хийж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Би одоо харвал сайн танихгүй, гэхдээ зүс гадарлана.” /2хх-189/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Шагдарсүрэнгийн өгсөн:”...Би харвал танихгүй байхаа. Миний харснаар гар утас хулгай хийж байсан залуу нь хар өнгийн богино савхин куртик өмсчихсөн байх шиг харагдаж байсан.” /2хх-190/ гэх мэдүүлэг,

        -Эд зүйлийн үнэлгээ /2ХХ-ийн 191 хуудас/

 

        13. Мөрдөн байцаалтад хохирогч Б.Өнөржаргалын өгсөн: “...Би 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа хийгээд өнжсөн. Тухайн орой 19 цаг болж байсан бөгөөд манай үсчин эгч хэсэг зуур унтаж амрахаар хэвтэж байсан. Харин тэр үед би цай уусан аягаа цэвэрлэх гээд тогоон дотор ус хийгээд нойлын өрөөнөөс гартал надтай зөрөөд 18-20 орчим насны 2 хүүхэд үсчиний газраас гарч явсан. Тэгээд гараад явсаны дараа нь би өөрийнхөө утас руу залгатал гар утас дуудаж байсан. Гэхдээ дуу нь дуулдахгүй байсан. Тэр үед би нөгөө хоёр хүүхдийн араас гартал хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон байсан. 2016 оны 2 дугаар сард 350.000 төгрөгөөр худалдан авч байсан. Нөте-2 маркийн гар утас байсан.” /2хх-204/ гэх мэдүүлэг /201726010368/,

 

         Мөрдөн байцаалтад гэрч С.Туяагийн өгсөн: “...Тэгтэл гэнэт нөгөө хоёр банди чинь явахаар болоод яарсан байдалтай манай үсчины газраас гараад явсан. Энэ үед Б.Өнөржаргал аяга, тавгаа угааж дуусаад нойлын өрөөнөөс гарч ирсэн. Тэгэхээр нь би гэнэт санаад Б.Өнөржаргалд “чи гар утсаа хаана тавьсан юм бэ” гэж хэлтэл хайсан боловч олдоогүй. Тэгсэн чинь Б.Өнөржаргал нөгөө хоёр бандийн араас гараад хартал хаашаа явсан нь мэдэгдэхгүй байсан. Манай ажлын өрөөнд хяналтын камер байхгүй. Гэхдээ коридорын камер байдаг. Хэрэг гардаг өдөр камер шүүж үзэхэд манай үсчины газар руу орсон 20 орчим насны 2 банди хулгай хийгээд гарч яваа бичлэг бичигдсэн байсан.” /2хх-205/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн байцаалтад гэрч Б.Сарантуяагийн өгсөн: “...Б.Өнөржаргалын алдсан гар утас нь Самсунг нөте-2 маркын гар утас байсан.” /2хх-207/ гэх мэдүүлэг,

        -Эд зүйлийн үнэлгээ /2ХХ-ийн 208 хуудас/

 

14. Мөрдөн байцаалтад хохирогч Б.Рэнцэнцогийн өгсөн: ” ...Бид нар өөрсдөө дотор нь амьдардаг юм. Яг албан ёсны харуул манаач гэх хүн байхгүй, ямар нэгэн дохиолол байхгүй" гэх мэдүүлэг /2хх-232/ гэх мэдүүлэг 201726010377/

-Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-220-222/,

-Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-223-236/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-227/,

 

        15. Мөрдөн байцаалтад хохирогч Б.Тэгшжаргалын өгсөн: “...Би хувьдаа улаан өнгийн Хюндэй аксент маркийн 76-22 УНУ улсын дугаартай автомашинтай юм. Би машинаа тавихдаа хаалгыг нь цоожлоод цонхнуудаа хаагаад шалгаж орсон ба өглөө нь буюу 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 07 цаг өнгөрч байхад манай хадам ээж Соёлцэцэг над руу залгаад машинаа яасан юм бэ, гэрийн үүдэнд тавиагүй юм уу гэж хэлэхээр нь гараад хартал машин байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний машины жолооч талын буюу зүүн урд талын хаалга ямар ч хамаагүй түлхүүр хийхээр хэд сэгсэрхээр онгойчихдог юм. Кондакторт нь бас ямар ч хамаагүй түлхүүр хийгээд эргүүлэхээр асчихдаг юм.” /2хх-236/ гэх мэдүүлэг /201726010377/,

-Эд зүйлийн үнэлгээ /2хх-250, Зхх-1-4/,

 

        16. Мөрдөн байцаалтад хохирогч С.Батжаргалын өгсөн: “...Миний бие 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 12 цаг болж байхад “Хүрэнбулаг” ХХК-ийн үйлчилгээний төвийн “Хай март” супермаркет дотор байрлах танил эмээгийн лангуун дээр ирээд барааг байрлуулж лангууг нь янзалж туслаж байсан юм. Тухайн үед гаднаас өндөр нам хоёр оюутан байж магадгүй залуу орж ирээд “цүнх үзье” гэснээ удалгүй гараад явсан. Явсаны дараа үзэхэд лангуун дээр ажиллаж байхдаа тавьсан байсан гар утас маань алга болсоныг мэдээд цагдаад хандсан. Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж миний гар утсыг олж өгсөн. Би утсаа хүлээж авсан байгаа. Одоо нэхэмжлэх хохирол байхгүй.” /3хх-81-82/ гэх мэдүүлэг, /1725003270156/,

         -Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх-79/,  

         -Эд зүйлийн үнэлгээ /3хх-91/,  

 

          17. Мөрдөн байцаалтад хохирогч Г.Энхтуяагийн өгсөн: “…2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Далайхүү” төвийн 2 давхарт байх бэлэн хувцасны лангуун дээрээ сууж байхад үл таних 2 залуу ирж сургуулийн хүүхдийн зангиа сонирхож худалдаж аваад дахиад өөр хувцас сонирхоод асуухаар нь би авч өгөх гээд эргэж хараад тэр асуусан хувцсыг нь авч өгөөд үзүүлсэн. Тэгтэл тэр 2 залуу хувцасыг авалгүй гэнэт гүйгээд гараад яваад өгсөн. Тэгээд би лангууны ард цэнэглэж байсан гар утсаа үзтэл байхгүй болсон. Ингээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан.”/4хх-27/ гэх мэдүүлэг, /1711015280264/,

           -Эд зүйлийн үнэлгээ /4хх-32-33, 121/,

          

  1. Мөрдөн байцаалтад хохирогч Л.Мөнхцэцэгийн өгсөн: “…2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэнгис” кинотеатрын автомат тоглоомын газар миний сайн танил хуурай дүү болох Х.Товорцог гэдэг нэртэй хүнийг хүлээж байх хооронд би өөрөө автомат тоглоомын уралдааны машинаар тоглоод үйлчлүүлж байсан. 2017 оны 5 дугаар сард шинээр нь Увс аймгийн Мобикомын төвөөс лизингийн үйлчилгээ, бэлэн 860.000 төгрөгөөр худалдан авсан Самсунг галакси жи-7 загварын гар утсаа алга болсон байхыг олж мэдээд тухайн үед Тэнгис кинотеатрын удирдлагад нь хандаж хамгаалалтын ажилтануудын тусламжтайгаар уг тоглоомын газрын хяналтын камерыг шүүж үзэхэд 17-18 насны орчим насны хар өнгийн богино савхин куртиктэй, куртикныхаа дотор бичигтэй цагаан өнгийн футболк, хар өнгийн өмд, ботинктой эрэгтэй хүүхэд халааснаас минь зүүн гараараа суйлж авч буй камерийн дүрс бичлэг байсныг үзэж харсан.“ /4хх-87-90/ гэх мэдүүлэг /1711010260283/,

           -Эд зүйлийн үнэлгээ /4хх-99/,

           -Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4ХХ-ийн 100 хуудас/

           -Шүүгдэгч Б.Х ын ял шалгах хуудас зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос Б.Х нь Б.Тэмүүлэн, Н.Анхлхагва нартай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Орхон” худалдааны төвийн 3 дугаар лангуун дээрээс иргэн М.Жавзанпагамын эзэмшлийн “самсунг нөт-3” маркийн гар утасыг хулгайлан 300.000 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, иргэн Л.Адьяагийн “Зөөлөн эгшиг” дэлгүүрээс бэлэн 300.000 төгрөг хулгайлсан, Н.Анхлхагва, С.Бөхбаатар нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 12 дугаар байрны Солонгос гоо сайхны барааны дэлгүүрээс иргэн Х.Мөнгөнтуяагийн 400.000 төгрөгийн үнэ бүхий “нөт-4” маркийн гар утас, 300.000 вонн буюу 632.700 төгрөг нийт 932.700 төгрөг хулгайлсан, Н.Анхлхагватай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 44 дүгээр байранд байрлах эмийн сангаас иргэн Д.Уранчимэгийн “самсунг галакси эс-6” маркийн гар утсыг хулгайлан 1.200.000 хохирол учруулсан, С.Бөхбаатар, Хатанбаатар нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах "1998" Солонгос барааны дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн Э.Энхмаагийн “J5” маркийн гар утас хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан, Н.Анхлхагва, С.Бөхбаатар нартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өглөө 09 цаг 30 минутад Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах иргэн Т.Аюулгүй-Жаргалын эзэмшлийн “Жумбо” дэлгүүрийн орлого 1.340.000 төгрөг хулгайлсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо “Тумбааш” төвийн 2 давхарт иргэн Ч.Янжиндолгорын лангуун дээрээс “самсунг J7” маркийн гар утсыг хулгайлан 432.000 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 27-2 тоотод байрлах “Чандмань” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн О.Баярцэцэгийн “ай фон 5” маркийн гар утсыг хулгайлан 432.000 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо "GMG" худалдааны төвийн гурил будааны лангууний дээрээс иргэн Ж.Дорстаны “самсунг эс-4” маркийн гар утсыг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансар 2-4 тоотод байх иргэн Д.Отгонпүрэвийн “Өлгий буян” дэлгүүрээс “таб-3” маркийн гар утасыг хулгайлан 600.000 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хороолол “Нандин” ломбарднаас иргэн Р.Өнөржаргалын “самсунг эс-3” маркийн гар утсыг хулгайлан 870.000 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Бамбаахай” ломбардны 2 давхрын үсчний газраас иргэн Б.Өнөржаргал “самсунг нөт-4” маркийн гар утсыг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 1-58 тоотод байх “Арвай” дэлгүүрээс иргэн Ш.Чимэдбальдирын “самсунг галакси нөт-2” маркийн гар утсыг хулгайлан 320.000 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 51-30а тоотод байрлах иргэн Б.Рэнцэнцогийн ажиллуудаг “Баялаг тост” дэлгүүрээс 1.011.400 төгрөгийн хүнсний бараа, иргэн Б.Тэгшжаргалын “Аксент” маркийн 2.800.000 төгрөгийн автомашиныг хулгайлж нийт 3.811.400 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уурхайчин” багийн нутаг дэвсгэрт байрлах "Хүрэнбулаг" ХХК-н Үйчилгээний төвийн “Хайммарт” дэлгүүрийн лангуун дээрээс С.Батжаргалын эзэмшлийн “самсунг Эс-6 эдже” маркийн гар утсыг хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан, С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, “Далайхүү” худалдааны төвийн 2 давхрын лангууны араас иргэн Г.Энхтуяагийн ай фон-6 загварын гар утас хулгайлан авч 504.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар,

Мөн Б.Х нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тэнгис” кинотеатрын тоглоомын газарт иргэн Л.Мөнхцэцэгийн халааснаас “самсунг жи-7” загварын гар утас хулгайлан 500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллахаар шүүхэд ирүүлсэн байна.

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д “энэ хуулийн тусгай ангид зааасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт үйлдсэнд тооцно” гэж тусгажээ.

 

         Хулгайлах гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх шинжүүд нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид багтаж байх тул шүүгдэгч Б.Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэнийг зөвтгөн түүнийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хэргийн зүйчлэлд багтаан зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бөгөөд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шудрага ёсны зарчимд нийцнэ гэж шүүхээс бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

         Мөн шүүгдэгч Б.Х  нь С.Бөхбаатартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уурхайчин” багийн нутаг дэвсгэрт байрлах "Хүрэнбулаг" ХХК-н Үйчилгээний төвийн “Хайммарт” дэлгүүрийн лангуун дээрээс С.Батжаргалын эзэмшлийн “самсунг Эс-6 эдже” маркийн гар утсыг хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл байх боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8-д заасан “уг хэрэг эрх бүхий өөр шүүхэд харъяалагдах нь …мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхгүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэсэн болно.

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “…Энэ хэрэгт шүүхийн шатнаас эхэлж оролцож байна. Б.Хишигжаргал нь нийт 17 үйлдэлтэй. Үүнээс хүлээн зөвшөөрөхгүй үйлдэл гэж байхгүй бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Мөнгөнтуяагийн үйлдлээс 300.000 вонныг аваагүй, мөн нөт-2 маркийн гар утсыг авсан. Нөт-4 маркийн гар утас алдсан гэж мэдүүлсэн байна гэж хэлдэг. Гэвч шүүгдэгч энэ асуудлыг хүлээж аваагүй гэж мэдүүлдэг. Өнөөдрийн шүүх хурлдаанд хүсэлт гаргасан байгаа. Уг хүсэлтэнд би шүүгдэгч Б.Х ын Налайх дүүрэг дээр Биндэръяагийн Баясгалан гэх хүнтэй хэрэг үйлдсэн гэдэг байдлыг ярьдаг. Энэ байдлаа мөрдөн байцаагч болон прокурорт хэлж байсан гэдэг. 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг байна. Үүнтэй холбогдуулах “Налайх дүүрэг” дэх Цагдаагийн хэлтсийн “Б.Х  нь манайх дээр энэ хэрэг бүртгэгдээгүй байна” албан бичиг хэрэгт байгаа. Гэвч миний үйлчлүүлэгч хийсэн хэргийнхээ талаар мэдүүлээд байгаа. Сүүлд нь ял хариуцлага оногддог. Тэгээд гарч ирсэний дараа тэр үйлдэл илрээд эрх зүйн байдал дордох ийм нөхцөл байдал бий болчихвий гэсэн үүднээс болгоомжилж байгаа. Хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.12 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүсэлтийг нь шүүхийн шатнаас шийдвэрлээд өгөөч гэсэн байр суурьтай байна. Хэрвээ хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийг энэ хүрээнд шийднэ гэж үзвэл энэ хэргийн зүйлчлэл нь байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилж ирүүлсэн байна. Миний үйлчүүлэгч энэ хэргийг ганцаараа биш дандаа бүлэглэж үйлддэг. Хулгайн эд зүйлээ хямдхан зарж борлуулаад, мөнгөө хувааж аваад зүгээр л хоол унд идэж уудаг. Энэ нь амьдралын эх үүсвэрээ болгож байгаа асуудал мөн юм уу, Ээжтэйгээ ахтайгаа амьдардаг. Гэтэл үүнийг амьдралын эх үүсвэр болгож зүйлчилж ирүүлсэн энэ байдал нь ял шийтгэлийг хүндрүүлсэн. Ийм зүйлчлэлээр зүйлчилж ирүүлсэн. Мөн амьдарлын эх үүсвэр болгоод эд зүйлүүдийг авч байсан гэдэг нь эргэлзээтэй байна гэж үзэж байна. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна.” гэх тайлбар гаргах мэтгэлцэх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт учир шүүгдэгчийн өмгөөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

            Мөн шүүгдэгч Б.Х  нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “…Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст хулгайн хэргээр намайг эрэн сурвалжилж байгаа. Би дээрхи Налайх дүүрэгт үйлдсэн хэргээ нэгтгүүлж нэг шүүхээр шийтгэгдэх хүсэлтэй байгааг минь харж нэгтгэж өгнө үү гэх мэдүүлэг өгсөн боловч Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн албан бичигт “Тус хэлтэст Баяржаргал овогтой Хишигжаргал нь эрүүгийн хэрэг, гомдол, мэдээлэлд холбогдон шалгагдаагүй болно” гэсэн байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж шүүгдэгч Б.Х д холбогдох үйлдлийг нэмж шалгах зүйлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс тооцно.

 

Эрүүгийн хуульд заасан ямар ч хамаагүй бус зөвхөн нэг төрлийн эсхүл хоорондоо төсөөтэй гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тусгай давталтад хамааруулан үздэг ба уг шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж өөрөөр заасан боловч эдгээр нь дээрхи нөхцөл байдлыг илэрхийлсэн эрх зүйн утга, ач холбогдлын хувьд ижил ойлголтууд юм.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Х  нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг цаг хугацааны завсарлагатайгаар бусадтай бүлэглэн буюу ганцаараа олон удаагийн давтамжтайгаар, үйлдсэн нь нэг төрлийн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж буй нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлыг эсрэг гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэрэг зэрэг тодорхой төрлийн, нийгэмд байнга давтамжтай үйлддэг зарим гэмт хэрэг давталтын талаар илэрхийлсэн нь хууль тогтоогчийн бодлогоор тогтоосон хэм хэмжээ бөгөөд энэ нь ийнхүү хуульчилсанаас бусад тохиолдолд гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд нэгтгэн зүйлчилнэ гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Х д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Х д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй ба эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй. Мөн шүүгдэгч Б.Х  нь 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл 29 хоног, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 56 хоног, 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл 175 хоног, нийт 260 хоног цагдан хоригдсон ба үүнийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Х аас 4.332.845 төгрөгийг гаргуулж хохирогч  М.Жавзанпагмд  100.000 төгрөгийг, хохирогч Л.Адъяад 116.030 төгрөгийг, хохирогч Х.Мөнгөнтуяад 340.333 төгрөг, хохирогч Д.Уранчимэгт 600.000 төгрөгийг, хохирогч Э.Энхмаад 166.666 төгрөгийг, Т.Аюулгүйжаргалд 466.666 төгрөгийг, Ч.Янжиндолгорт 216.000 төгрөгийг, О.Баярцэцэгт 125.000 төгрөгийг, Б.Сайрангүльд 175.000 төгрөгийг, Д.Отгонпүрэвт 300.000 төгрөгийг, Р.Өнөржаргалд 435.000 төгрөгийг, Б.Өнөржаргалд 175.000 төгрөгийг, Ш.Чимэдбальдирт 160.000 төгрөгийг, Б.Рэнцэнцогт, Б.Тэгшжаргал   нарт   50.150   төгрөгийг   С.Батжаргалд  175.000    төгрөгийг,     хохирогч Г.Энхтуяад 252.000 төгрөгийг, хохирогч Л.Мөнхцэцэгт 500.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокурорын газраас шүүгдэгч Б.Х ын бусадтай бүлэглэж үйлдсэн хулгайлах гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар,

шүүгдэгчийн ганцаараа үйлдсэн хулгайлах гэмт хэргийг тус тусад нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар гэж хөнгөрүүлэн зөвтгөн зүйлчилсүгэй.   

 

2. Шүүгдэгч Б  овогт Б  Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Б.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Х д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Х ын цагдан хоригдсон 260 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зйүлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Б.Х аас 4.332.845 төгрөгийг гаргуулж хохирогч М.Жавзанпагмд 100.000 төгрөгийг, хохирогч Л.Адъяад 116.030 төгрөгийг, хохирогч Х.Мөнгөнтуяад 340.333 төгрөг, хохирогч Д.Уранчимэгт 600.000 төгрөгийг, хохирогч Э.Энхмаад 166.666 төгрөгийг, Т.Аюулгүйжаргалд 466.666 төгрөгийг, Ч.Янжиндолгорт 216.000 төгрөгийг, О.Баярцэцэгт 125.000 төгрөгийг, Б.Сайрангүльд 175.000 төгрөгийг, Д.Отгонпүрэвт 300.000 төгрөгийг, Р.Өнөржаргалд 435.000 төгрөгийг, Б.Өнөржаргалд 175.000 төгрөгийг, Ш.Чимэдбальдирт 160.000 төгрөгийг, Б.Рэнцэнцогт, Б.Тэгжаргал нарт 50.150 төгрөгийг  С.Батжаргалд 175.000 төгрөгийг, хохирогч Г.Энхтуяад 252.000 төгрөгийг, хохирогч Л.Мөнхцэцэгт 500.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

 8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Х д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

          10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ                               Э.ЧИНГИС

 

ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ

 

                                            Д.МӨНХТУЯА