Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2017/00465

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн и шүүх хуралдааныг Э.Золзаяа , Д.Байгалмаа, А.Мөнхзул

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19ий өдрийн 181/ШШ2016/01607 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Хөгжил цэцэрлэгт холбогдох

 

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Н.Наранцэцэг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогт

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Би "Хөгжил" цэцэрлэгийн эрхлэгч Л.Янжиндолгортой 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус цэцэрлэгт бүлгийн багшаар ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр намайг мэдээгүй байхад ажлаас үндэслэлгүй халсан. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүйг хамт ажиллагсад мэднэ. Намайг 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр эрхлэгч Л.Янжиндолгор хүүхэд цөөн байна чи нэг cap цалингүй амраад ир, 2016 оны 2 дугаар сарын 15-нд дуудсан дуудаагүй хүрээд ирээрэй, бага ангид багшаар ажиллана гэсэн. Би тухайн үед зөвшөөрөөд хугацаагаа дуусаад ажилдаа орохоор утсаар холбогдоход "нөгөө бага анги чинь хүүхэд нь бас цөөхөн болчихсон, дахиад амарч бай, хүүхэд олон болохоор дуудна" гэж хүлээлгэж байснаа 2016 оны 4 сард надруу эрхлэгч Л.Янжиндолгор утасдаж "Нийгмийн даатгалаа өөрөө төлөөрэй" гэж хэлсэн. Нийгмийн даатгал орж лавлахад "ажилгүйдлийн тэтгэмж" авахаар байна ажлаас халагдсан тушаалаа аваад ир гэсэн. Ажил дээрээ очоод ажлаас халагдсан тушаалаа авах гэтэл нягтлан н.Уламбаяр "таныг ажлаас халагдсан тушаалыг 2016 оны 3 дугаар сарын 07-нд гаргасан, тийм учраас тэтгэмж авах 14 хоног чинь өнгөрсөн" гэж хэлсэн. Надад ямар ч тушаал шийдвэр өгөөгүй. Би өмгөөлөгчөөс зөвөлгөө аваад, өмгөөлөгч маань эрхлэгчтэй утсаар холбогдон тушаал шийдвэрийг нь гаргаж өгөхийг шаардаж байж 2016 оны 5 дугаар сарын 09-нд ажлаас халагдсан тушаалаа авсан. Уг тушаалд намайг мэргэжил арга зүйн хувьд ажилдаа тэнцэхгүй болсон тул ажлаас халлаа гэж үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байна. Иймд "Хөгжил" цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хөгжил цэцэрлэгийн шүүхэд гаргасан тайлбарт:

Иргэн Н.Наранцэцэг "Хөгжил" цэцэрлэгт 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бүлгийн багшаар ажилд орж дунд бүлгийн 24 хүүхэд хариуцан ажиллахаар болсон. 2015-2016 оны хичээлийн жил нь "Хөгжил" цэцэрлэгийн хувьд сургалтын цөм хөтөлбөр хэрэгжиж байгаа онцгой жил байсан. Багш Н.Наранцэцэг нь анх ажилд орохдоо Техниккумыг улаан дипломтойгоор төгсөж мэргэжлийн багш, сургуулиа амжилттай төгссөн учир МУИС-ийн түүх газар зүйн ангид урилгаар сурч төгссөн гэж хэлж байсан боловч ямар ч холбогдох бичиг баримтгүй, бүгдийг хулгайд алдсан гээд хуулбар бичиг баримтыг "Хөгжил" цэцэрлэгт бүрдүүлэн өгсөн байдаг. Энэхүү хуулбар бичиг баримтыг Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хүчингүй тул бичиг баримтыг эх хувиар нь шаардсан. Иймд "Хөгжил" цэцэрлэгийн эрхлэгч Л.Янжиндолгор багш Н.Наранцэцэгээс албан ёсны хүчин төгөлдөр бичиг баримтаа эх хувиар нь авчирч өгөх, үрэгдүүлж гээгдүүлсэн юм бол зарлуулж төгссөн сургуулиасаа дахин диплом авч өгөхийг удаа дараа шаардсан байдаг. Гэвч багш Н.Наранцэцэг ажиллаж байх хугацаандаа өөрийгөө тухайн ажлын байран дээр шаардлага хангаж ажиллах боловсролтойгоо нотлох диплом холбогдох бичиг баримтаа огт өгөөгүй, Сүхбаатар дүүргийн Мэргэжилийн хяналтын хэлтсээс мэдэгдсэний дагуу эрхлэгч Л.Янжиндолгорын шаардлагыг огт биелүүлэхгүй байсан. Энэ нь багш Н.Наранцэцэгийг багшлах эрхтэй боловсон хүчин гэдэгт эргэлзээ төрүүлж байсан бөгөөд ажлаас халагдах нэг шалтгаан нь болсон.

Багш Н.Наранцэцэг нь мэргэжлээрээ ажиллах чадвар нь илт сул байсан. Өөрөөр хэлбэл бие дааж мэргэжилээ дээшлүүлэхдээ муу, багшлах арга барилгүй, өөрийгөө хөгжүүлэх ямар нэгэн арга хэмжээ авдаггүй, өгсөн үүрэг даалгавар, хөтөлбөр боловсруулах чадваргүй байсан. Энэ байдал нь мэдэгдэж байсан. Тухайлбал, багш Н.Наранцэцэгт нарийвчилсан болон чөлөөт судалгаа хийхийг эрхлэгч Л.Янжиндолгор үүрэг болгосон боловч тийм судалгаа хийх битгий хэл энэ талаар огт мэдлэггүй, сургалт семинарт хамрагдаж байгаагүй, судалгаагаа хөтөлж, дүгнэж чадахгүй байсан. Иймд эрхлэгч Л.Янжиндолгор багш Н.Наранцэцэгт боломж олгож өөрийн биеэр энэхүү судалгааг хэрхэн хийх, хөтлөх дүгнэх аргачлалыг нэг бүрчлэн зааж өгч судалгаа хийж ирэхийг үүрэг болгосон байдаг. Ийнхүү судалгаа хийлгэхдээ 5 өдрийн ажлаас чөлөөлж чөлөө олгон, судалгаагаа үнэн зөв гаргаад онлайнаар шивээд дуусгаад ирээрэй хэмээн явуулсан байдаг. Мөн энэхүү судалгаа нь улсын чанартай статистик мэдээ шүү, бид 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө нэгтгэж улсад тайлагнах ёстой, хариуцлагатай хандаарай хэмээн эрхлэгч багш Н.Наранцэцэгт анхааруулсан байдаг. Гэтэл Н.Наранцэцэг энэ хугацаанд ямар нэгэн судалгаа хийсэн нь мэдэгдэхгүй, утсаа авахгүй таг чиг алга болсон. Ер нь багш Н.Наранцэцэг удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй, удирдан ажиллаж байгаа ангийн хүүхдүүдийн эцэг, эх багш Н.Наранцэцэгийн талаар гомдол гаргаж улмаар тухайн ангийн хүүхэд 24-өөс 5 болтлоо буурсан. Энэ талаар нь цаг тухайд цэцэрлэгийн удирдлагаас анхааруулж сануулж байсан боловч тэрээр өөрийн алдаа дутагдалдаа дүгнэлт хийж өөрийгөө хөгжүүлэх ямар ч арга хэмжээ аваагүй. Энэ нь багш Н.Наранцэцэгийг ажлаас халах нэг шалтгаан нь болсон.

Багш Н.Наранцэцэгийг мэдээгүй байхад нь ажлаас халсан зүйл байхгүй. Харин ч өөрт нь боломж олгож хугацаатай үүрэг даалгавар өгөхөд үүрэг даалгавараа биелүүлэлгүй ирсэн, удирдан ажиллаж буй ангийнх нь хүүхдүүдийн эцэг, эх багш Н.Наранцэцэгийн талаар гомдол санал гаргаж хүүхдүүдээ цэцэрлэгт өгөхөө больсон. Тиймээс энэ талаар өөрт нь мэдэгдэж ажлаас чөлөөлж байгааг нь хэлсэн, ирж холбогдох тооцоогоо хийж ажлаа хүлээлгэн өгөхийг хэлсэн боловч багш Н.Наранцэцэг таг чиг алга болсон, холбогдох утсаа ч авахгүй байсан. Ажлаас халагдсан тушаал гармагц өөрт нь утсаар мэдэгдэж авахыг эрхлэгч Л.Янжиндолгор хэлсэн. Мөн цэцэрлэгийн нягтлан бодогч Б.Уламбаяр удаа дараа утсаар тушаалаа авч тооцоогоо дуусгахыг шаардсан боловч ирээгүй. Тиймээс нэхэмжлэлд дурдагдсан зүйлүүд үндэслэлгүй худлаа зүйл болно. Иймд нэхэмжлэгч Н.Наранцэцэгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Наранцэцэгийн Хөгжил цэцэрлэгт холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Наранцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Наранцэцэгийн давж заалдах гомдолд:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон зохигчийн эрхийг эдлүүлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч буюу миний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 3охигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж заасны дагуу мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Мөн хуулийн 26.1 Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна, 100.1 Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан. Гэвч өмгөөлөгчид миний эзгүйд шүүх хуралдаанд оролцож намайг төлөөлөх бичгээр олгосон зөвшөөрөл байхгүй байтал өмгөөлөгчийн "...нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж болно" гэсэн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хийсэн нь миний мэтгэлцэх, шүүх хуралдаанд тайлбар гаргах, гэрчүүдээс асуулт асуух зэрэг хуулиар олгосон эрхийг зөрчсөн байна. Өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа болохоос биш төлөөлөх эрх олгоогүй юм.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох гэж заасан байдаг бөгөөд үйлчлүүлэгчийг төлөөлөх эсвэл өмгөөлөгчөөр оролцох 2 тусдаа ойлголт болж байна. Өмгөөлөгч-Хамгаалагч этгээд, төлөөлөх-Орлох гэсэн утгуудтай байх бөгөөд үг зүйн утга нь хүртэл өөр агуулгатай байна.

Энэ байдлыг дүгнэлгүйгээр шүүгч нэхэмжлэгч буюу миний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн байна. Миний зүгээс өмгөөлөгчид төлөөлөх бүрэн эрх олгоогүй бөгөөд төлөөлөх эрхийг Иргэний хуулийн 62.3-т зааснаар л олгодог. Гэвч тухайн тохиолдолд төлөөлөл олгоогүй, хэрэгт бичгээр зөвшөөрөл олгосон зүйл байхгүй. Харин "Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ" байгаа бөгөөд энэ нь дээрх үндэслэлүүдээр намайг төлөөлөх эрхгүй гэдгийг харуулж байна.

Хэрвээ миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож тайлбар, мэдүүлэг өгсөн бол тухайн нөхцөл байдлыг бүрэн илэрхийлэх боломжтой байсан. Иймд миний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй гэж үзэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2016/01607 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Н.Наранцэцэг нь хариуцагч Хөгжил цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Наранцэцэг нь Хөгжил цэцэрлэгт 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс бүлгийн багшаар ажиллаж байгаад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Хариуцагч байгууллага тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэсэн байх ба ажилтны гаргасан зөрчлийн талаар тусгаагүй байна.

 

Шүүх нэхэмжлэгч Н.Наранцэцэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч ажлаас халагдсан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах байтал тушаалыг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гардан авч, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гомдлоо гаргаснаар хуулиар тогтоосон хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч Н.Наранцэцэг нь ажлаас халагдсан тушаалыг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гардаж авсан гэх тайлбар нь хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба гомдол гаргах хугацааг шүүхээс сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгч хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч зохигчийн эрхийг эдлүүлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн, итгэмжлэл олгоогүй байхад өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж гомдол гаргасан.

Хэргийн 78 дугаар талд авагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.2.8-д ... үйлчүүлэгч шүүх хуралдаанд өөрийн биеэр ирээгүй тохиолдолд өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүхий л эрх эдэлж, үүрэг хүлээнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тохиролцсон байх тул өмгөөлөгч энэ гэрээний үндсэн дээр шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж оролцсон нь буруу биш.

Анхан шатны шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч талд хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж шүүх хуралдааныг явуулсан байх тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй гэдэг үндэслэлээр гомдлыг нь хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд анхан шатны шүүх ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэх шаардлагагүй юм.

ээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

167 167.1.1 :

 

1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19ий өдрийн 181/ШШ2016/01607 дугаартай шийдвэрийг , нэхэмжлэгчийн .

 

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ, د Э.ЗОЛЗАЯА

 

د Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ