Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 1150

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

Улсын яллагч П.Болормаа,

Шүүгдэгч Б.А ,

Хохирогч Ц.Сэрэглэндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С  овогт Б  А  холбогдох эрүүгийн 1806053211258 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 198 оны 12 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэрэгжилтэй, ажилдаг, ам бүл 6 эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн   тоотод оршин суудаг,

Урьд нь 2005 оны 7 сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял хойшлуулсан, 2008 оны 7 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 396 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлилн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2010 оны 2 сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 65 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар, 2013 оны 6 сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 337 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус шийтгэгдэж байсан, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, С овогт Б  А .

 

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 6 сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Сэрэглэндоржтой маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Сэрэглэндорж мэдүүлэхдээ: “Би эмнэлэг рүү явж байхад араас мөргсөн. Тэгээд би яаж байгаа юм бэ гэхэд шүүгдэгч над руу дайраад байсан. Тэгээд би энэ хэргээс болж соривтой болсон. 200.000 төгрөг нь миний 1 өдрийн цалин юм. Би 2 өдөр ажилдаа яваагүй. Үүнийгээ нэхэмжилж байна. Би нийт шүүгдэгчээс 400.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Надад одоогоор баримт байхгүй байна” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Сэрэглэндоржийн мэдүүлэг /хх-4-7/, гэрч Д.Гантуяагийн мэдүүлэг /хх-34/, гэрч Б.Болдхүүгийн мэдүүлэг /хх-34/, яллагдагч Б.А мэдүүлэг /хх-31/, шинжээчийн 2018 оны 6 сарын 18-ны өдрийн 7617 дугаартай дүгнэлт /хх-13/, хохирогч Ц.Сэрэглэндоржийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-3/, шүүх эмнэлэгт үзүүлсэн баримт /хх-11/, Б.А иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан лавлагаа баримт / хх-16-17/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-42-61/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Шүүгдэгч Б.А нь 2018 оны 6 сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Сэрэглэндоржтой маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Сэрэглэндоржийн өгсөн: “2018 оны 06 сарын 15-ны өдөр 11 цаг 30 минутын үед дүүргийн нэгдсэн at нэлгийн баруун талын замаар .... ард явж байсан 41-94 УБС дугаартай машины жолооч нарийн зам дээр дээр хажуугаар урсгал сөрж ороод өөдөөс машин гараад ирэнгүүт буцаад ухарч байгаад машин мөргөсөн яаж байгаа юм бэ гэсэн чинь уг машины жолооч мангасдаж боож доош нь дараад араас цохиод байсан ...машины нь дугаарыг харахаар очиход боож доош нь дараад би дөрвөн хөлөлсөн байхад зам дээгүүр чирч цохисон ... миний биед хүзүү улайсан, 2 тохой шалбарсан гэмтлүүд учирсан. ” /хх-4-7/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Гантуяагийн өгсөн: “миний нөхөр эцэг эхээ асарч ханддаг, заримдаа жаахан ширүүн зан гаргах гээд байдаг” /хх-34/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Болдхүүгийн өгсөн: “урд талын машин нь

хөдлөхгүй болохоор нь зүүн гар ороод гүйцэд түрүүлэх гэж байгаад урд талыг шүргэсэн юм шиг байна лээ урд машины жолооч яаж байгаа юм бэ гэж хэлэхэд хойд талын машины жолооч цонхоо онгойлгоод хэл амаар доромжилсон ... тэр жолооч газар унахдаатохойгоороо тулсаны улмаас тохой шалбарсан хоорондоо заамдалцсан болохоор хүзүү улайсан байсан” /хх-34/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.А яллагдагчаар өгсөн: “би хүлээн зөвшөөрч байна. Машины жолооч бууж ирээд над руу дайрсан. Тэр үед уг залуугийн нүүрэнд гараа тулгаж байгаад түлхэж унагаагаад ... миний араас гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь заамдаж аваад хавирч газар унагаасан ...хохиролыг хэзээ ч хамаагүй барагдуулахад бэлэн байгаа. ”/хх-31/ гэх мэдүүлэг,

 

Шинжээчийн 2018 оны 6 сарын 18-ны өдрийн 7617 дугаартай дүгнэлт:

1. Ц.Сэрэглэндоржийн биед хүзүүний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал баруун шуу, 2 тохойн үений зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. /хх-13/,

 

Хохирогч Ц.Сэрэглэндоржийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-3/,

Шүүх эмнэлэгт үзүүлсэн баримт /хх-11/,

 

Шүүгдэгч Б.А иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан лавлагаа баримт / хх-16-17/,

 

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-42-61/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Б.А нь 2018 оны 6 сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Сэрэглэндоржтой маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Ц.Сэрэглэндорж нь хохирлын зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Б.Амарсанаад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.Амарсанаад 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.А  ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч С овогт Б  А г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А  500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.А нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

6. Хохирогч Ц.Сэрэглэндорж нь хохирлын зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А  урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС