Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2026/03613

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,****************************-д холбогдох

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын төлбөр 6,382,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2025 оны 1 сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 24-р хороонд Б.*******д нүүрэн тус газраа цохиулж хамар хугаран, хамрын таславчийн мурийлттай болсон. 2025.11.14-ний өдөр ЭМЖЖ эмнэлэгт хагалгаад орж хэвтэн эмчлүүлж, 2025.11.19-ний өдөр эмнэлгээс гарсан. Иймд хариуцагчаас эм тариа эмчилгээний зардал 5,590,100 төгрөг, ажилгүй байсан хугацааны орлого 1 сарын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгөөр тооцон нийт 6,382,100 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...зохигч талуудын эвлэрэл...-г баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Д.ийн нэхэмжилсэн 6,382,100 төгрөгийг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 сарын 30-ны өдөр 1,593,525 төгрөг, 2026 оны 4 сарын 30-ны өдөр 1,593,525 төгрөг, 2026 оны 5 сарын 30-ны өдөр 1,593,525 төгрөг, 2026 оны 6 сарын 30-ны өдөр 1,593,525 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 117,064 төгрөг төлөхөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгднө гэж зааснаар чөлөөлөгдсөн тул хариуцагчаас 58,532 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Д.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан эрүүл мэндэд учруулсан гэм хорын төлбөр 6,382,100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 сарын 30-ны өдөр 1,593,525 төгрөг, 2026 оны 4 сарын 30-ны өдөр 1,593,525 төгрөг, 2026 оны 5 сарын 30-ны өдөр 1,593,525 төгрөг, 2026 оны 6 сарын 30-ны өдөр 1,593,525 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 58,532 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь, хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 4. Шүүгчийн захирамжид зохигч, тэдний төлөөлөгчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.УРАНГУА