Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1151

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

          Улсын яллагч П.Болормаа,

        Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У.Баярсайханд холбогдох эрүүгийн 1806 04796 1346 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 11 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэнн дунд боловсролтой,  мэрэгжилтэй, ам бүл 2 эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүргийн   тоотод оршин суудаг урд нь ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, О  овогт У  Б .

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч У.Б нь 2018 оны 5 сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Уярал трейд" ХХК-ны хашаанд хохирогч Б.Уртнасантай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Уртнасангийн мэдүүлэг, /хх-10-12/, гэрч Б.Өнөрсүхийн мэдүүлэг /хх-16/, гэрч Н.Мандахбаярын мэдүүлэг /хх-23/, иргэн Б.Уртнасангийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-4/, шүүгдэгч У.Б зөрчил гаргасан талаарх баримт /хх-33-34/, ажлын байрны тодорхойлолт /хх-35/, иргэний үнэмлэх, ял шийтгэлийн лавлагаа /хх-36-37/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-38/, шинжээчийн 2018 оны 5 сарын 29-ний өдрийн 6890 дугаартай дүгнэлт /хх-17/, шүүгдэгч У.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч У.Б нь 2018 оны 5 сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Уярал трейд" ХХК-ны хашаанд хохирогч Б.Уртнасантай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Уртнасангийн өгсөн: "... 2018 оны 5 сарын 28-ны өдөр хүргэн Мандахбаяртай архи уусан ... гэмтлийн эмнэлэг дээр хацар дээрээ оёдол тавиулж байгаад сэргэсэн ... таксинаас буугаад алхаж явж байгаад байгууллагын хашаанд ороод тэр байгууллагын манаачид зодуулсан байсан .... манаач гараараа савж цохиод миний баруун хацар дээр язарч 4 оёдол тавиулсан ..." /хх-10-12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Өнөрсүхийн өгсөн: " ... нөгөө талд Уртнасан манаач ахтай зууралдсан байсан ...Уртнасанг цаашаа явж байхад нь манаач өвгөн араас нь гүйж очоод нүүрэнд нь нэг удаа цохиод маи ин зам дээр хөл рүү нь өшиглөж жийсэн .... "/хх-16/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мандахбаярын өгсөн: " ...манаач гарч ирээд бид 2-ыг гар гэсэн бид 2 согтуу байсан учраас эгчтэйгээ уулзах гэж ирсэн ... Уртаа ахыг манаач нь нрр рүү нь цохиж цус гаргасан ..." гэх мэдүүлэг /хх-23/,

 

Мөрдөн байцаалтад иргэн Б.Уртнасангийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-4/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Уртнасангаас "....нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй." /хх-39/ гэх тэмдэглэл,

 

Шүүгдэгч У.Б зөрчил гаргасан талаарх баримт /хх-33-34/,

 

Ажлын байрны тодорхойлолт /хх-35/,

 

Иргэний үнэмлэх, ял шийтгэлийн лавлагаа /хх-36-37/,

 

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-38/,

 

Шинжээчийн 2018 оны 5 сарын 29-ний өдрийн 6890 дугаартай дүгнэлт:

1. Б.Уртнасангийн биед тархи доргклт, баруун хацрын шарх, баруун нүдний зовхины цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд, уруул, баруун бугалганы цус хуралт, зүүн тохойн үений зулгаралт, бүсэлхий зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмиэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /хх-17/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч У.Б яллагдагчаар өгсөн: “ ...Сонсгож байгаа зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна...2 согтуу залуу байгууллагын хашаанд ороод ирсэн хашаанаас гарахыг шаардахад алнаа хужаа нарыг ээд дайраад байсан...Би Б.Уртнасангийн биед тархи доргилт, баруун хацрын шарх, баруун нүдний зовхины цус хуралт гэмтлийг учруулсан ..."/хх-30/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч У.Б нь 2018 оны 5 сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Уярал трейд" ХХК-ны хашаанд хохирогч Б.Уртнасантай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар У.Б  холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч У.Баярсайханд 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч У.Б  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч О  овогт У  Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Баярсайханд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар У.Б  нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар У.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, У.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,

хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС