| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00090/И |
| Дугаар | 320/ШШ2026/00285 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2026/00285
| 2026 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 320/ШШ2026/00285 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
нэхэмжлэгч: Т*** ББСБ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г***гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ц.Б***-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 2,251,544.67 (хоёр сая хоёр зуун тавин нэгэн мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00090/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Б*** нь Т*** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024-07-23-ний өдөр ЗГ20*** тоот гэрээний дагуу IPhone13-128GB маркийн гар утас /цаг чихэвч/-ийг нийт 2,888,000.00 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
ЗГ20*** тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,891,799.82 төгрөг, үндсэн хүүнд 339,292.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,452.06 төгрөг нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 2,251,544.67 (хоёр сая хоёр зуун тавин нэгэн мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг хариуцагч Ц.Б*** оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б*** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ц.Б*** би Т*** ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.
Миний бие Ц.Б*** Т*** ББСБ ХХК аас нэхэмжилж буй үндсэн зээлийн төлбөр 1,891,799.82 төгрөг, үндсэн хүүнд 339,292.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,452.06 төгрөг нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 2,251,544.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*** нь Ц.Б***ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 2,251,544.67 (хоёр сая хоёр зуун тавин нэгэн мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б*** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 2,251,544.67 (хоёр сая хоёр зуун тавин нэгэн мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,974.72 (тавин мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан хоёр мөнгө) төгрөгөөс 25,487.36 ( хорин таван мянга дөрвөн зуун наян долоон төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 25,487.36 ( хорин таван мянга дөрвөн зуун наян долоон төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Б***оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,487.36 ( хорин таван мянга дөрвөн зуун наян долоон төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Ц.Б*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б***ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 2,251,544.67 (хоёр сая хоёр зуун тавин нэгэн мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ц.Б*** нь нэхэмжлэлийн шаардлага 2,251,544.67 (хоёр сая хоёр зуун тавин нэгэн мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,974.72 (тавин мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан хоёр мөнгө) төгрөгөөс 25,487.36 ( хорин таван мянга дөрвөн зуун наян долоон төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 25,487.36 ( хорин таван мянга дөрвөн зуун наян долоон төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Б***оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,487.36 ( хорин таван мянга дөрвөн зуун наян долоон төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Б*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА