Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2026/00286

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2026/00286

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

нэхэмжлэгч: Т*** ББСБ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г***гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Б.Б***-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 5,119,799.03 (таван сая нэг зуун арван есөн мянга долоон зуун ерэн есөн төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00087/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б*** нь Т*** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2024-11-13-ны өдөр ЗГ2*** тоот гэрээний дагуу IPhone 16 Pro Max 128GB, IPhone 16 Pro Max 256GB маркийн гар утас, /цаг, чихэвч/-ыг нийт 5,188,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай авсан.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

ЗГ*** тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,277,451.66 төгрөг, зээлийн хүү 815,645.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,701.79 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 5,119,799.03 төгрөгийг хариуцагч Б.Б***аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б*** нь нэхэмжлэлийн дүнг бүрэн төлж барагдуулсан байх тул тус хэргийг хялбаршуулсан жармаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*** нь Б.Б***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 5,119,799.03 (таван сая нэг зуун арван есөн мянга долоон зуун ерэн есөн төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан  шийдвэрлэх  ажиллагааны  явцад  хариуцагч  Б.Б*** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 5,119,799.03 (таван сая нэг зуун арван есөн мянга долоон зуун ерэн есөн төгрөг гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч  Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,866.78 (ерэн найман мянга найман зуун жаран зургаан төгрөг далан найман мөнгө) төгрөгөөс 49,433.39 (дөчин есөн мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 49,433.39 (дөчин есөн мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б***гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 49,433.39 (дөчин есөн мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Б.Б*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 5,119,799.03 (таван сая нэг зуун арван есөн мянга долоон зуун ерэн есөн төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Б*** нь нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчид төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,866.78 (ерэн найман мянга найман зуун жаран зургаан төгрөг далан найман мөнгө) төгрөгөөс 49,433.39 (дөчин есөн мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 49,433.39 (дөчин есөн мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б***гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 49,433.39 (дөчин есөн мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА