Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2026/03943

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: ,,,, банк ХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,**************

Хариуцагч: *******,******* ****************************-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэг 10,325,051.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч З.*******, Б.******* нар нь тус банктай 2021.10.22-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Гэвч зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаанд нь төлөөгүй тул үндсэн төлбөр 4,694,515.1 төгрөг, зээлийн хүү 4,935,608.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,428.2 төгрөг, нотариатын зардал 28,500 төгрөг, нийт 10,325,051.6 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзул хариуцагч Б.*******гаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 10,325,051.6 төгрөгийг хариуцагч З.******* нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 3 сарын 30-ны өдрөөс 2027 оны 3 сарын 30-ныг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 860,420.96 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хуррамжийг хуульд зааснаар олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.*******, Б.******* нарт холбогдох 10,325,051.6 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******гаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 10,325,051.6 төгрөгийг хариуцагч З.******* нь 12 сарын хугацаанд буюу 2026 оны 3 сарын 30-ны өдрөөс 2027 оны 3 сарын 30-ныг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 860,420.96 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180,151 төгрөгөөс улсын төсвийн данснаас 54,150 төгрөг, хариуцагч З.*******гээс 90,075.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Шүүгчийн захирамжид зохигч, тэдний төлөөлөгчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.УРАНГУА