Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 1152

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

          Улсын яллагч П.Нархажид,

        Шүүгдэгч Ө.О , түүний өмгөөлөгч Т.Баярцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.О ад холбогдох эрүүгийн 1806 05285 1277 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 9   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 21 дугаартай хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай захирамжаар 2 жил 2 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б  овогт Ө  О . 

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ө.О нь 2018 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис паб”-д хохирогч А.Шаравсэнгийн түрийвчтэй мөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.О мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

        Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч А.Шаравсэнгийн өгсөн мэдүүлэг /хх-8, 11/, гэрч А.Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-12/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн илтгэх хуудас /хх-4/, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-42-43/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-6/, шүүгдэгч Ө.О ял шалгах хуудас /хх-21/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Шүүгдэгч Ө.О нь 2018 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис паб”-д хохирогч А.Шаравсэнгийн түрийвчтэй мөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Шаравсэнгийн өгсөн: “…2018 оны 6 дугаар сарын 14-ний орой 01 цагийн үед бие засахаар 1 давхарт буусан. Ингээд бие засах өрөөний үүд рүү шатаар буутал нэг цагаан майктай залуу зөрөөд гарах шиг болсноо л миний өмдний баруун талын халааснаас татах шиг болоод л баарны хаалгаар гараад гүйчихсэн. Гараад баарны зүүн тийшээгээ араас нь гүйтэл цагаан майк нь харагдаад л алдчих гээд гүйгээд байтал миний урдуур нэг цагдаа гүйгээд нөгөө залууг бариад авсан. Тэр залуу их муу санаатай цагдаад баригдахынхаа өмнө миний түрийвчийг харанхуй руу шидчихсэн байсан. Би цагдаагийн араас нь очоод түрийвчээ олж аваад цагдаад өгсөн. Миний түрийвч шаргал өнгийн арьсан, хуучин түрийвч байгаа. 40.000 төгрөгийн үнэтэй. Бэлэн мөнгө 164.890 төгрөг байсныг дэвсгэртээр нь бүртгүүлж тоолуулж хүлээж авсан байгаа.” /хх-8, 11/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн байцаалтад гэрч А.Алтангэрэлийн өгсөн: “…Би 2018 оны 6 дугаар сарын 14-ний 09 цагаас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг хүртэл У-115 буюу Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто эргүүлийн офицероор 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 01 цагийн үед дуудлага гайгүй байсан болохоор Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Чингис караоке” баарны үүдэнд зодооны дуудлага их ирдэг болохоор нь ойр орчмоор нь хяналт тавиад машиндаа сууж байтал “Чингис” баарнаас цагаан майктай намхан залуу гараад хурдан гүйгээд гарахаар нь хартал энгэртээ нэг юм барьчихсан байхаар нь машинтайгаа араас нь яваад “Нью таун” хотхоны үүдэнд гүйцэж очоод машинаасаа буугаад араас нь гүйгээд бариад авсан. Баригдах үедээ тэр залуу барьж явсан түрийвчээ зогсоолд тавьсан машинуудын доогуур шидчихээр нь аваад үзтэл шар өнгийн түрийвч байсан. Гэтэл араас нэг ах гүйж ирээд “миний түрийвчийг аваад зугатчихлаа” гээд нөгөө түрийвчийг үзүүлтэл мөн гэсэн. Ингээд хоёуланг нь аваад хэлтэс дээр ирж хэрэг бүртгэгчид хүлээлгэж өгөөд явсан. Хэлтэс дээр очоод хэрэг бүртгэгчид түрийвчийг хүлээлгэж өгөөд доторхи бичиг баримтыг нь тулгаж үзэхэд хохирогч А.Шаравсэнгийн бичиг баримт мөн байсан. Хохирогчийг нөгөө залууд огт хүргээгүй. Хохирогч угаасаа зодох гэж дайраагүй “түрийвч хаана байна л” гэж асуусан. Нөгөө түрийвч авсан залуу нь болохоор эхэндээ надад “ахаа намайг уучлаарай” гэж байснаа сүүлдээ “юун түрийвч, би аваагүй” гээд байсан. Хохирогчийг бас “юу яриад байгаа юм, та намайг зодоо биз дээ, би түрийвч аваагүй” гэх зэргээр гүтгэж худлаа яриад байсан. Тэр намхан залуу нэлээн согтуу байсан болохоор эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж өгсөн. Саатуулах байранд тухайн үед драйгер байхгүй, Хэмжил зүйн төв рүү баталгаажуулахаар явуулсан болохоор хэр их согтолттой байсныг тодорхойлж чадаагүй.” /хх-12/ гэх мэдүүлэг,  

 

        -Илтгэх хуудас /хх-4/,

        -Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-6/,

        -Гэрэл зургийн үзүүлэлт /хх-14/, 

        -“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-42-43/,

        -Шүүгдэгч Ө.О ял шалгах хуудас /хх-21/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ө.О 2018 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис паб”-д хохирогч А.Шаравсэнгийн түрийвчтэй мөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэнгэлийн гаргасан: “….Хэрвээ улсын яллагчийн ялын шүүмжид дурдсан ял шийтгэлийг Ө.О эдлүүлэхээр шүүх ял халдааваас энэ айлын  амьдрал болон Ө.О өөрөө цаашид нийгэмшиж төлөвшиж хүн болж энэ нийгэмд ажилж хөдөлмөрлөж амьдрахад хүндрэлтэй бөгөөд бодит байдал дээр хэцүү байдал үүснэ. Улсын яллагч

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д  зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял халдаалаа. Энэ зүйл анги нь 6 сараас 5 жил хүртэлх хорих ялын санкцтай байдаг. Миний өмгөөлүүлэгч үйлдсэн гэмт хэрэгээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн. Хохиролгүй хийсэн гэм хэрэгтээ гэмшиж байгаа. Амьдрал ахуй нь хүнд байгаа. Энэ байдлыг шүүх харгалзаж үзээд энэ хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүхээс оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна” гэж тайлбар гаргах боловч шүүгдэгч Ө.О  нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө сулласан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул өмгөөлөгчийн гаргасан тайлбар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгч Ө.О эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүхээс шүүгдэгч Ө.О ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулах хорих ялыг Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг тогтоов.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ө.О оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ө.Отгонбат нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Ө  О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Ө.О энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хорих ял дээр, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сар 8 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ө.О оногдуулсан 2 жил 8 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.       

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ө.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС