Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2017/00464

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Мөнхсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн и шүүх хуралдааныг Э.Золзаяа , Д.Байгалмаа, А.Мөнхзул

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/05918 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.Мөнхсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч РММТ ХХК-д холбогдох

 

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 454 869 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

О.Мөнхсайханаас байгууллагад учруулсан хохиролд 3 760 074 төгрөг гаргуулахыг хүссэн РММТ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Итгэл

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Мөнхсайханы нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би "РММТ" ХХК-д 2013 оны 12-р сарын 01-ний өдөр борлуулагч, жолоочийн ажилд орж, 2016 оны 5-р сарын 27-ны өдөр шалтгаангүйгээр халагдсан. Ажилд орсноор надтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, зөвхөн нийгмийн даатгалын дэвтэрт ажилд орсон тухай бичилт хийсэн. Тухайн байгууллагад ажиллаж байх хугацаанд дарамт шахалтанд байнга өртдөг, компанийн өмч хөрөнгийн дутагдал зэрэг асуудал байнга үндэслэлгүй хардагдах зэргээр хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байсан. Би 2016 оны 5-р сарын 25-ны өдөр ажил олгогчийн зөвшөөрлөөр 2 хүүхдээ цэцэрлэгээс нь аваад ажил дээрээ очсон. Гэтэл захирал уурлаад намайг явахыг шаардсан. Маргааш нь би ажилдаа ирсэн, 27-нд нь би ажилдаа хэзээ очих вэ гэж асуухад захирал "чи ирэх хэрэггүй, чамайг ажлаас чөлөөлсөн" гэж мэдэгдсэн. 2016 оны 5-р сарын 30-ны өдөр надаас ажлаа хүлээж авсан. Тухайн үед би ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй тул ажлаас халагдах үндэслэлгүй гэж үзэж байна. Ингээд 2016 оны 6-р сарын 13-ны өдөр ажлаас халагдсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрээ авахаар очиход, 5-р сарын 27-ны өдрийн тушаалыг нийгмийн даатгалд бичсэн байсан боловч тушаалыг өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж бичнэ гэсэн. Би өөрийн санаачилгаар ажлаас гараагүй тул дээрх тушаалыг бичүүлж аваагүй. Улмаар 2016 оны 6-р сарын 30-ны өдөр тушаалаа авахаар дахин очиход, нягтлан н.Бямбадорж "чи өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байна гэсэн өргөдөл бичиж өг" гэж тулгасан. Ингээд миний бие шүүхэд хандаж, ажил олгогчийн буруугаас ажлаас халагдсан тул борлуулагчийн ажилд орохыг хүсч байна. Тухайн байгууллага ажилласан, хууль бусаар халагдсан, мөн сард 1 000 000 төгрөгийн цалин хөлс авч байсан тул ажилгүй байсан хугацааны цалин 6 454 869 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч РММТ ХХК-ийн тайлбарт: РММТ ХХК нь ОХУ-аас бараа бүтээгдэхүүн оруулж ирж, борлуулдаг үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч О.Мөнхсайхан нь тус компанид 2013 онд жолоочоор ажилд орж, дараа нь борлуулагч болсон. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Харин 2016 оны 5-р сарын 25-ны өдөр бага насны хүүхдээ ажил дээр авчирсан, ажлын байр машин техник байнга хөлхдөг, аюул осол, эрсдэлд өртөх өндөр магадлалтай талаар албан ёсоор хэлсэн, тэгэхэд дургүйцэн хүлээн авсан байдаг. Ингээд 2016 оны 5-р сарын 26, 27-ны өдөр ямар ч шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй. Харин 5-р сарын 30-ны өдөр О.Мөнхсайхан нь менежер н.Цэцэгмаатай утсаар ярьж, захиралтай уулзмаар байна гэсэн. Ажил олгогчийн зүгээс түүнд "дуртай цагтаа ир, та хангалттай зөрчил гаргасан" гэж хариу хэлсэн ба 12 цагийн орчимд ажилдаа ирсэн. Энэ үеэр хүүхдийн баяр болох гээд ачаалал их, үйлчилгээнд гаргах, хүргэлт их байсан. Дараа нь 2016 оны 6-р сарын 15-нд компани дээр ажлаас халсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрээ авахаар ирсэн, тушаалаа авч танилцсан. Түүнийг 2016 оны 6-р сарын 30-наар дуусгавар болгож чөлөөлсөн, цалин хөлсний тооцоо хийсэн, Хэдийгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажлаа хийж цалин хөлс авч байсан юм. О.Мөнхсайхан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3.1-д заасан ноцтой зөрчил гаргаж халагдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч РММТ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: "РММТ" ХХК-д жолооч борлуулагч-менежерээр ажиллаж байсан О.Мөнхсайхан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оны 5-р сарын 26-29-ний өдрүүдэд ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул 2016 оны 5-р сарын 30-ны өдөр ажлаас нь халсан. Энэ талаар захирал Богданова Т.И мэдэгдсэн. РММТ ХХК нь Оросын холбооны улсаас хүнсний бараа импортлох үйлчилгээ эрхэлдэг, захиалгын дагуу худалдан авагчид хүргэдэг, нийтээр амрах баярын долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд, түүнээс өмнөх өдрүүдэд үйл ажиллагааны тасалдал гаргахгүй байх, бэлэн бэлэн бус, зээлээр барааны хүргэлтийг хангахад онцгой анхаардаг. Тус компани нь захирал, менежер, ня-бо, 2 жолооч-борлуулагчтай цөөн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 5-р сарын сүүлийн 7 хоногт байгууллагын ажлын ачаалал эрс нэмэгдсэн. Олон улсын хүүхдийн баяр, Эх үрсийн баярын өмнөх өдрүүдэд ажил тасалсан, энэ үед ОХУ-аас гэрээний дагуу 2 том автомашинаар бараа хүрэлцэн ирэх үе байсан, энэ талаар амралтын өдрүүдэд ажиллана гэдгийг нийтэд мэдэгдсэн байсан. Гэвч жолооч, борлуулагч-менежер О.Мөнхсайхан ажилдаа ирээгүй барааны хүргэлт тээвэрлэлтийг тасалдуулж гэрээт байгууллагууд болон захиалагч талын өмнө компани хүргэлтийн үүргээ тасалдуулах, харилцагч талын өмнө хүлээсэн гэрээний үүрэг зөрчигдөн гомдол, шаардлага хүлээн авах, харилцагч нараа алдах эрсдэлд орсон. О.Мөнхсайхан ажилдаа ирээгүй хугацаанд түүний эзэмшдэг бараа тээвэрлэдэг автомашин сул зогсож ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон. Мөн компани 2016 оны 5-р сарын 26-ны өдөр 30 721 700 төгрөгийн, 26-30-ны өдрүүдэд 15 260 900 төгрөгийн барааны захиалгатай байсан бөгөөд тус байгууллагад тухайн үед ажиллаж байсан ганц машины хүргэлт хангалтгүй байсны улмаас харилцагч нарт 15 430 800 төгрөгийн барааг нийлүүлж чадаагүй бөгөөд уүнээс шалтгаалан тус компани 3 760 100 төгрөгийн олох байсан ашгаа алдсан. Энэ нь компанийн ашиг орлогод нөлөөлж компанийн хэвийн үйл ажиллагаа, ажиллагсдын цалин хөлс, нийгмийн асуудалд нөлөөлсөн тул иргэн О.Мөнхсайханаас олох байсан орлого 3 760 074 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Мөнхсайхан сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: Би 2016 оны 5-р сарын 25-ны өдөр ажил олгогчийн зөвшөөрлөөр хүүхдээ цэцэрлэгээс нь аваад иртэл захирал уурлан ажлын цаг дуусахаас өмнө явахыг шаардсан. Маргааш өдөр нь буюу 5-р сарын 26-ны өдөр ажилдаа очиж ажлаа хийсэн, 27-нд намайг ажилд ирэх хэрэггүй гэсэн. Тухайн өдрөө ажлаас халсан тушаал гаргасан. "РММТ" ХХК нь надтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй. компанид хөдөлмөрийн дотоод журам байхгүй, борлуулагч жолоочийн ажлын байрны тодорхойлолт ч байхгүй. Мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 132.1 дэх хэсэгт хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан боловч мөн зүйлийн 132.2-т "хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулсан тооцохгүй гэж заасан байна. Гэтэл хариуцагч нь компанийн үйл ажиллагааны алдагдал буюу орох байсан орлогыг шаардаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд 3 760 100 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1, 128-р зүйлийн 128.1.2 дахь
хэсэгт заасныг баримтлан Очирбатын Мөнхсайханыг "РММТ" ХХК-ий
н борлуулагч,
жолооч-менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт
4 344 281 төгрөг
гаргуулж олгон, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 2 110 588 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 132-р зүйлийн 132.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Мөнхсайханаас 3 760 100 төгрөг гаргуулахыг хүссэн "РММТ" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч "РММТ" ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, "РММТ" ХХК-иас 84 458 төгрөг гаргуулж улсын орлого болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн татварын хэлтэсийн 2602002965 тоот данснаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Мөнхсайханд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч "РММТ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатарын давж заалдах гомдолд:

Шүүх дараах нотлох баримт, үйл баримтыг нэг бүрчлэн шалган тогтоох арга хэмжээг авалгүйгээр нэг талыг баримтлан шийдвэрлэлээ гэж үзэж байна. Учир нь О.Мөнхсайхан нь үүрэгт ажлаа гүйцэтгэхээр 2016 оны 05 сарын 27-оос 30-ны хооронд ирээгүй, ажил тасалсан болохыг РММТ ХХК-ийн захирал тушаалдаа тодорхой заасан. О.Мөнхсайхан ажилдаа ирээгүйг гэрч С.Цэцэгмаа, С.Нямцогт нар гэрчилж байгаа. Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн харуул хамгаалалтын видео бичлэг байгааг нотлох баримтад үнэлээгүй атлаа шүүх ажил олгогч нь ажлын цагийн бүртгэл зэрэг баримтаар ажил тасалсан зөрчлийг нотлоогүй байна, хариуцагч нь тушаалыг гардуулсан гэх тайлбараа нотолж камерийн бичлэгээс буулгасан зургийг нотлох баримтаар гаргасан нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж тус тус дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй байна. О.Мөнхсайханыг ажлаас халсан тухай РММТ ХХК-ийн захирлын тушаалын огноог 2016 оны 05-р сарын 27-ны 07 тоот гэж зөрүүтэйгээр РММТ ХХК-ийн ажилтаны Нийгмийн даатгалын дэвтэрт алдаатай бичсэн шалтгааныг тодруулан тогтоолгүйгээр дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 12/ШШ2016/05918 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудаас ирүүлсэн холбогдох нотлох баримтын хүрээнд нийцүүлэн маргааны үйл баримтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч О.Мөнхсайхан нь хариуцагч РММТ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 454 869 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, байгууллагад хохирол учруулсан гэж 3 760 074 төгрөгийг О.Мөнхсайханаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Нэхэмжлэгч нь РММТ ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс борлуулагч жолоочоор, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс борлуулагч, жолооч-менежерээр ажиллаж байгаад тус компанийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 07 тоот тушаалаар 2016 оны 05 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, ажилтны гаргасан зөрчил нь тогтоогдсон байх шаардлагатай. Хариуцагч байгууллага нь ажилтныг ажлаас чөлөөлөх тухай 07 тоот тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн аль заалтыг үндэслэж буйгаа тодорхой заагаагүй ба О.Мөнхсайхан 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 30-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хэргийн 7 дугаар талд авагдсан нэхэмжлэгч О.Мөнхсайханы нийгмийн даатгалын дэвтрийн ажлаас чөлөөлсөн тэмдэглэлийн хэсэгт тушаалын огноог 2016 оны 05 дугаар сарын 27 гэж бичсэн байхын зэрэгцээ ажил олгогч нь ажлын цагийн бүртгэл зэрэг баримтаар нэхэмжлэгч О.Мөнхсайханыг ажил тасалсан зөрчлийг нотлоогүй тул нэхэмжлэгчийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүхээс сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн ба нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 30-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, байгууллага олох байсан ашгаа алдсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэх дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 344 281 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтлоо.

 

167 167.1.1 :

 

1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/05918 дугаар шийдвэрийг , нэхэмжлэгчийн .

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ, د Э.ЗОЛЗАЯА

 

د Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ