2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/11760

 

 

 

 

 

 

 

     2025         12          18

     191/ШШ2025/11760

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, өөрийн байр хаягт оршин байрлах “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт *******ын ******* /рд:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* овогт Х.******* /РД:*******/ нь тус банктай 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3012/2024 тоот *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ, MN410030003095016400 тоот “Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж 10,700,000.00 /арван сая долоон мянган/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 20.4 хувийн хүүтэйгээр авсан. Гэвч зээлдэгч Х.******* нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг зөрчиж, өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тус банк нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч Х.*******т мэдэгдэж, сануулах, шаардлага хүргүүлэх гэсэн боловч зээл хүсэгчийн анкет дээрх мэдээлэлд тусгасан гар утаснуудаа авдаггүй, орох ярианы эрх хаагдсан, холбогдох боломжгүй зэрэг асуудлаас болж зээлээ төлүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Тус банк нь дахь сум дундын иргэний анхан шатны шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэн Х.*******аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 10,373,277.00 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд дахь сум дундын анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 307/ШЗ2025/08465 тоот шүүгчийн захирамжаар ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д “Хариуцагчийн хаяг тодорхойгүй" гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Иймд зээлдэгч Х.*******ын оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

2.         Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 307/ШЗ2025/08465 дугаар захирамж /хх5-6/, нэхэмжлэл /хх7-8/, зээл хүүгчийн тооцоолол /хх9/, цахим зээлийн гэрээ /хх10-14/ үйлчилгээний ерөнхий гэрээ /хх15-16/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх17/, харилцагчийн анкет /хх18/, зээлийн мэдээллийн лавлагаа /хх19/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх20/, итгэмжлэл /хх21/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХК  нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Х.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /хх22/

 

4. Нэхэмжлэлд дурдсанаар гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

5. Нэхэмжлэгч “*******” ХК нь *******,*******нд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар  тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх20/

 

6. Нэхэмжлэлд дурдсан Х.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч  “*******” ХК  болон Х.******* нарын хооронд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан цахим цалингийн зээлийн гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр   байгуулагдсан бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /хх10-14, 15-16/

 

7.         Нэхэмжлэгч нь дээрх гэрээнд дурдагдсан Х.*******ын оршин суух ,,, хаягийг үндэслэн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргажээ.

 

8. дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 307/ШЗ2025/08465 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ./хх5-6/

 

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар иргэн өөрийн оршин суух хаягийг өөрчилбөл 10 хоногийн дотор шинээр оршин суух газрын улсын бүртгэгчид өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Б.Далайбаярын эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин суух бүртгэлтэй хаягийн дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ,,, хаягт оршин суух бүртгэлтэй гэх ******* овогт *******ын ******* /рд:*******/-ыг эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын ******* /рд:*******/-ын оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч "*******” ХК, түүний төлөөлөгч А. /утас:, мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД