2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/11761

 

 

 

 

 

 

 

     2025         12          18

     191/ШШ2025/11761

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, Голомт банкны төв байранд байрлах “Голомт банк” ХК /рд:2075377/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******гийн ******* /рд:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******гийн ******* тоот зээлийн гэрээгээр 9/4/2024 -ны ний өдөр Голомт банктай ЗГ-R000842495 (РД: *******) нь 11,760,000.00 MNT зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул банкны зүгээс нэхэмжилсэн боловч дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 15 тоот захирамжаар Д.******* нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд ИХШХШТХ-ийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу *******гийн ******* (рд:******* ) -ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна.гэжээ.

 

 

2.         Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх4/, гүйцэтгэх захирлын тушаал /хх5/, итгэмжлэл /хх6/, зээлийн гэрээний хуулбар /хх7-8, 9-10/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх11/, хүү тооцооллын хүснэгт /хх12/ дансны хуулга /хх11-12/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх10/ дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн   дугаар захирамж /хх12-13/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч “Голомт банк” ХК  нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Д.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.******* нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /хх14/

 

4. Нэхэмжлэлд дурдсанаар гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

5. Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь *******, 1 дүгээр хороонд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар  тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх4/

 

6. Нэхэмжлэлд дурдсан Д.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч  “Голомт банк” ХК  болон Д.*******нарын хооронд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр  байгуулагдсан зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх7-8/

 

7.         Нэхэмжлэгч нь Д.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаанд дурдагдсан ,,, тоот хаягийг үндэслэн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргажээ.

 

8. дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн   захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ./хх12-13/

 

Улмаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШЗ2025/53849 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн цахим сангаас Д.*******гийн оршин суух хаягийн талаарх лавлагааг шаардан гаргуулсан.

 

10. Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас Д.******* нь ,,, тоот хаягт оршин суудаг тухай лавлагааг ирүүлсэн. /хх 21/

 

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар иргэн өөрийн оршин суух хаягийг өөрчилбөл 10 хоногийн дотор шинээр оршин суух газрын улсын бүртгэгчид өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Д.*******г эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин суух бүртгэлтэй хаягийн дагуу Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ,,, тоот хаягт оршин суух бүртгэлтэй гэх *******гийн ******* /рд:*******/-г эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******гийн ******* /рд:*******/-г оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч "Голомт банк” ХК, түүний төлөөлөгч А.******* /рд:/-т мэдэгдэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД