| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/09535/И |
| Дугаар | 197/ШШ2026/00128 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2026/00128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,,,,,-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******-д холбогдох,
2,372,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилболд /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагч нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, халамжийн үйлчилгээний газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 3,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатайгаар авсан. Зээл авснаас хойш нийт 650,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 2,372,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.. гэж тайлбарласан.
2.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Би зээлсэн 3,000,000 төгрөгийг бүрэн буцаан төлсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргасан.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч, нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Д.д Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 3,000,000 төгрөгийг хүүгүй, 48 сарын хугацаатайгаар, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээлүүлэхээр бичгээр гэрээ байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь, төлбөрийн хүсэлт, санхүүгийн дэмжлэг олгох жагсаалт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
3.2 Зохигч зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээлийн мөнгөн дүн зэрэгт маргаагүй. Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн төлбөрөөс 2,372,500 төгрөгийг төлөөгүй байгаа гэж, хариуцагч зээлийг бүхэлд нь төлсөн гэж маргаж байна.
3.3 Зохигчийн хооронд хийгдсэн хэлцлээр нэхэмжлэгч нь хариуцагчид 3,000,000 төгрөгийг хүүгүй, хугацаатайгаар зээлүүлж, хариуцагч буцаан төлөх үүргийг хүлээсэн байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
3.4 Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
3.5 Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн мөнгөн дүнгээс нийт 650,000 төгрөгийг, хамгийн сүүлд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаад, Төрийн сангийн орлогын дансны хуулгуудыг гарган өгсөн. Харин хариуцагч нь ...зээлийг бүрэн төлсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэж маргасан тул нотлох үүргийн хувиарлалтын хувьд энэхүү тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
3.6 Шүүхээс хариуцагчид 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэг, нотлох баримт бүрдүүлэх, гаргах, нотолгооны процессийн талаар шүүгчийн туслах танилцуулсан, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө шүүхийн зүгээс талуудад дахин эрх, үүргийг танилцуулсан учир хариуцагч өөрийн татгалзлын үндэс болж буй баримтыг шүүхэд гарган өгөх боломжтой байсан ч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй тул хэрэгт авагдсан баримт, зохигчийн гаргасан тайлбарын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцнэ.
3.7 Нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаас 1,502,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ч 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тооцоолол алдаатай байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 2,372,500 төгрөг болгож ихэсгэсэн.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхбуян нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэснийг хариуцагчид гардуулахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэж тайлбарласан.
Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хэргийн оролцогчид мэдэгдэх зохицуулалттай.
Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэргийн материалтай танилцсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө хүсэлтийн шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн баримтыг өмнө нь шүүхэд ирүүлсэн талаараа мэдэгдэхэд, хариуцагчийн өмгөөлөгч нь ...шинээр гаргаж өгөх баримт, хүсэлт байхгүй... гэж тайлбарласан.
Иймд хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн шинэ тооцоолол, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэнтэй холбоотойгоор шүүх хуралдаан эхлэхээс өмнө баримт гарган өгөх хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн нь тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтанд тулгуурлан шийдвэрлэх зарчимд нийцнэ.
3.8 Мөн хариуцагч нь ...хариуцагч хамгийн сүүлд 2020 онд эргэн төлөлт хийсэн учир үүнээс хойш шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэж маргасан боловч зээлийн эргэн төлөлтийн талаарх баримтаа гарган өгөөгүй тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэх боломжгүй байна.
3.9 Хариуцагч Д.д шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, түүний өмгөөлөгчөөс хариуцагчийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийвэрлэсэн болно.
3.10 Дээрх үндэслэлээр хариуцагчаас 2,372,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.ээс 2,372,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч, халамжийн үйлчилгээний газрын эрхлэлтийг дэмжих сан-гийн ******* тоот дансанд оруулсугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 52,550 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН