Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 1156

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө  овогт Ж  Б холбогдох эрүүгийн 1806048101384 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1990 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянхонгор
аймгийн Баянцагаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой,   мэргэжилтэй, ажилтай, ам бүл 2 эхнэрийн
хамт, иргэний үнэмлэхний хаяг Еаянхонгор аймаг Баянцагаан сум   оршин суух Баянзүрх дүүргийн  тоотод оршин оуух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай  Ө овогт Ж  Б .

 

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2018 онь 5 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Ням-Очиртой маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Ням-Очирын мэдүүлэг /хх-9-11/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6774 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-18/, шүүгдэгч Ж.Б мэдүүлэг /хх-31/, шүүгдэгч Ж.Б иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан лавлагаа баримт / хх-22/, ял шалгах хуудас /хх-34/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Шүүгдэгч Ж.Б нь 2018 онь 5 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Ням-Очиртой маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Ням-Очирын өгсөн: “....намайг унтаж байхад нөгөө хэд чанга бахираад байхаар нь би босоод одоо yнтаж амар, архиа боль гэж хэлсэн чинь эхнэр Энхболор чи гэрт ирсэн манай найз нарыг хөөлөө гээд уурлаад байхаар нь эхнэр бид хоёр маргалдсан чинь Б  гэнэт дундуур орж ирээд шууд намайг заамдаж аваад миний баруун талын нүд рүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд доош тонгойход миний нүүр рүү өшиглөсөн түүнээс хойш юу болсныг санахгүй байна..., ...намайг Б  л зодсон.” /хх-9-11/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6774 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Ц.Ням-Очирын биед бар /ун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун зовхи болон хац фт хаван цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2 Дээрх гэмтэл нь хатуу мо <оо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдолмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. /хх-18/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Б өгсөн: "...Гачууртад байдаг Ц.Ням-Очирын аав Цэндээ ахын гэрт очих 5 настай охиныг нь аваад буцаж харих замдаа машинд 1 шил архи хувааж уугаад оройн 23 цагийн үед Ц.Ням-Очирын гэрт дахиж 0.75 литрийн шилтэй Соёрхол архи хувааж уусан тэр үед Ц.Ням-Очир эхнэр Энхболортой маргалдаад түлхээд унагахаар нь би Ц.Ням-Очирыг чи эмэгтэй хүнд гар хүрч зодлоо гээд уурандаа гараараа зүүн шанаа хэсэгт 1 удаа хүчтэй цохиж доошоо тонгойхоор нь нүүр рүү нь өвдөглөсөн..." /хх-31/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ж.Б иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан лавлагаа баримт / хх-22/,

 

Ял шалгах хуудас /хх-34/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач

хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Б нь 2018 онь 5 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Ням-Очиртой маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Ц.Ням-Очирын нэхэмжилсэн 2.200.00 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Ж.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Ж.Б 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Б ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч  Ө овогт Ж  Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ж.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

6. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Б урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС