Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 317/ШШ2026/00385

 

   2026        02        16                                            317/ШШ2026/00385                     

       

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: М ХХК,

Хариуцагч: А ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 636,396.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч ”М ” ХХК нь хариуцагч Н.А д холбогдуулан гэрээний үүрэгт 636,396.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Н.А нь М ХХК-тай 43361566 дугаартай Үйлчилгээний гэрээ байгуулан 95972208 дугаарлалттай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Honor x76 утсыг зээлээр авч ашиглаж эхэлсэн. Иймд нийт 636,396.88 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч ” М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа нь 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.А нь биелүүлж, төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 19,742 төгрөг төлсөн баримт, “М ” ХХК-аас Д.Ариунтуяа нарт олгосон итгэмжлэл, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 43361566 дугаартай гэрээний хуулбар, зээлийн хүү тооцооллын хүснэгт, “М ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “М ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуулгыг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяагийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч Н.А аас гэрээний үүрэгт 636,396.88 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа нь хариуцагч Н.А нэхэмжлэлийн шаардлага 636,396.88 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч “М ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,742 төгрөгийн тал хувь болох 9,871 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,871 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 9,871 төгрөгийг хариуцагч Н.А аас гаргуулан нэхэмжлэгч “М ” ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Н.А нь нэхэмжлэлийн шаардлага 636,396.88 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч “М ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,742 төгрөгийн тал хувь болох 9,871 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,871 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 9,871 төгрөгийг хариуцагч Н.А аас гаргуулан нэхэмжлэгч “М ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                           Б.МАРИНА