| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/09933/И |
| Дугаар | 197/ШШ2026/00692 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2026/00692
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,,,,, ХХК /рд:-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,, *******,*******,*******,*******,-т холбогдох,
4,490,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүрэнжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч С.аас орон сууц зуучлуулан худалдан борлуулсны хөлс 4,490,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Манай компани хариуцагчийн,, *******,*******,*******,*******байрлах, 65,61 м.кв, 2 өрөө орон сууцыг худалдан авагчтай холбон зуучилж өгөхөөр зуучлалын гэрээ байгуулж, зуучлалын хөлсийг үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 2 хувь буюу 9,350,000 төгрөг байхаар тохиролцож, гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манайх боломжит худалдан авагч *******д байрыг үзүүлж, худалдан авагч хариуцагчтай худалдах худалдан авах гэрээ байгуулснаар бид гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл хариуцагч нь зуучлалын хөлс 9,350,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг төлсөн ч үлдэгдэл 4,350,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Иймд гэрээний 6.3-т заасны дагуу алданги 140,250 төгрөгийн хамт нийт 4,490,250 төгрөгийг гаргуулна... гэжээ.
2.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар байгуулсан ч нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүйгээс болж надад хохирол учирсан тул би өөрөө үнэгүй.мн-д зар тавьж байж байраа худалдсан... гэж маргасан.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1 Зохигчийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдахад зуучлах гэрээ 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагчийн өмчлөлийн ,, 15-р хороо,, *******,*******,*******,*******байрлах, 65,61 м.кв, 2 өрөө орон сууцыг худалдан авах боломжит худалдан авагчтай хариуцагчийг холбох үүргийг нэхэмжлэгч хүлээж, зуучлалын хөлсөнд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 426,000,000 төгрөгийн 2,2 хувийг хариуцагч нь нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөр орсон өдөр төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.
3.2 Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ бичгээр байгуулагдсан байх ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
3.3 Зохигчийн хооронд 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын гэрээний 1.4-д гэрээний хугацаа 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд байхаар заажээ.
3.4 Хариуцагч С. нь *******тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр буюу зохигчийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө зуучлах гэрээний хугацаанд байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Мөн ...2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа буюу 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид зуучлалын хөлс болох 5,000,000 төгрөгийг төлсөн... гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцаагаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар дээрх тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнд тооцно.
3.5 Иймд нэхэмжлэгчийн ...манай компани зуучлалын гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлснээр 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр С., ******* нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, үүний дараа хариуцагч зуучлалын хөлснөөс 5,000,000 төгрөгийг нь манайд төлсөн... гэх тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
3.6 Харин хариуцагч ...нэхэмжлэгч нь зуучлалын гэрээний хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж өгөөгүй тул би өөрөө үнэгүй.мн-д зар тавьж байраа худалдсан... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй ч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй.
3.7 Ийнхүү нэхэмжлэгч нь зуучлалын гэрээний үүргээ биелүүлсэн, зохигчийн хооронд байгуулагдсан 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдахад зуучлах гэрээний 1.3.2-д зуучлалын хөлс үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 426,000,000 төгрөгийн 2,2 хувь, мөн гэрээний 6.3-д зуучлуулагч гэрээнд заасан хугацаанд зуучлалын хөлсийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5-тай тэнцэх алдангийг зуучлагчид төлөхөөр тус тус заасан байх тул зуучлалын гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас 426,000,000 төгрөгийн 2,2 хувь буюу 9,372,000 төгрөгийн үлдэгдэл 4,372,000 төгрөгийг алдангийн хамт шаардах эрхтэй ч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний төлбөрийн үлдэгдэл 4,350,000 төгрөг, алданги 140,250 төгрөг гэж нэхэмжилсэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
3.8 Дээрх үндэслэлээр хариуцагчаас 4,490,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
3.9 Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд ойлголоо гэсэн байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийг хариуцагч талын эзгүйд шийдвэрлүүлэх саналыг үндэслэн Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 86,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.аас 4,490,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 86,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН