Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2026/00129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,, ХХК /рд:-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******, *******,*******,*******, *********************-д холбогдох,

12,409,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч О.Төрболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2.   Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч ******* ХХК-иас гэрээний үүрэгт 7,877,000 төгрөг, хүү, алдангид 4,532,000 төгрөг, нийт 12,409,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

3.   Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:

3.1      Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагчтай 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх 3 удаагийн гэрээ байгуулсан. Эдгээр гэрээнүүдийн үндсэн төлбөр 7,877,000 төгрөг, хүү, алданги 4,532,000 төгрөг, нийт 12,409,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.

3.2      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Нэхэмжлэгчтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, 7,877,000 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгааг талууд тооцоо нийлж баталгаажуулсан. Харин тооцоо нийлсэн актаар алдангийг шаардахгүй байхаар баталгаажуулсан тул хүү, алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй... гэж маргасан.

3.3      Хариуцагчид шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх саналыг үндэслэн Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

4.   Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1      Нэхэмжлэгч ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 7,377,000 төгрөгийн, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөгийн, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1,200,000 төгрөгийн үнийн дүнтэй барилгын фасадны эмульсийг хариуцагч ******* ХХК-д худалдаж, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд барааны үнийг буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн бол хүү, алданги төлөхөөр тохиролцож, бичгээр гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн гэрээнүүдээр тогтоогдож байна. /хх-ийн 9-15-р тал/

4.2   Зохигчдын хооронд байгуулагдсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнүүдээр нэхэмжлэгч нь хариуцагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцагч нь худалдан авсан барааны үнийг төлөх үүргийг хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байна.

Талууд гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.

4.3 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ ...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх 3 удаагийн гэрээ байгуулсан... гэж тайлбарласан ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...гэрээнүүдийн огноо, үнийн дүнг анзаараагүйгээс буруу гэрээг баримтаар гаргаж өгсөн байна. Гэхдээ нэхэмжилж байгаа үнийн дүн хэвээрээ... гэж тайлбарласан.

4.4 Зохигчид 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөр тооцоог нийлж, тооцооны үлдэгдлийн баталгааг гаргасан байх ба энэхүү баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 7,877,000 төгрөгийн гэрээний тооцооны үлдэгдэлтэй гэж дүгнэжээ. /хх-ийн 16-р тал/

4.5 Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардсан 3 удаагийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хүү, алданги нийт 4,532,000 төгрөгийг аль гэрээний үүргийн гүйцэтгэлээс тооцсон талаар үндэслэл бүхий тайлбарлаагүй, энэ талаарх баримтаа гарган өгөөгүй тул хариуцагчаас бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажсан гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 7,877,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хүү, алданги 4,532,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

4.6 Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээнүүдийн огноо нь баримтаар гарган өгсөн гэрээний огноотой зөрж байгаа буюу нэхэмжлэлд дурдсан 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1,200,000 төгрөгийн үнийн дүнтэй, 766,000 төгрөгийн алдангитай гэрээ нь хэрэгт баримтаар байхгүй тул энэхүү гэрээний үүргийг хасч, 6,677,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хариу тайлбараа өөрчилж байна... гэсэн.

Гэвч талууд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцооны үлдэгдлээ баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан татгалзлыг хүлээн авах боломжгүй байна. /хх-ийн 16-р тал/

4.7 Мөн нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг ...бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ... гэж, хариуцагч нь ...хамтран ажиллах гэрээ... гэж маргасан ч зохигчийн хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид бараа бүтээгдэхүүн нийлүүлж, хариуцагч түүний үнийг төлөх үндсэн үүргийг хүлээсэн байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,982 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******
ХХК-иас 7,877,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,532,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,982 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН