Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2017/00463

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Гэрэлцогтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн и шүүх хуралдааныг Э.Золзаяа , Д.Байгалмаа, А.Мөнхзул

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/01259 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.Гэрэлцогтын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Цэрэнбатад холбогдох

 

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 44-р байр 34 тоот 3 өрөө орон сууц, мөн байрны дэргэдэх тоосгон 1 автомашины гаражийн хамтран өмчлөгчөөр М.Гэрэлцогт болон Ц.Аззаяа нарыг тогтоолгох, нэмэлт зардал 20 762 766 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Гэрэлцогт

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа

Хариуцагч Д.Цэрэнбат

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Гэрэлцогтын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би Д.Цэрэнбаттай 2006 оны 12 сард гэр бүл болж, 2009 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1310 шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Миний нөхөр байсан, хүүхдийн эцэг Д.Цэрэнбат нь гэр бүл байх хугацаанд хотын төвд тоосгон 1 машины гараж болон ээжийнхээ нэр дээрх гурван өрөө орон сууцыг эзэмшдэг байсан ба уг эд хөрөнгүүдийг өнөөдрийг хүртэл гэр бүлээсээ дангаар эзэмшсээр байгаа.

Д.Цэрэнбат нь одоо тэдгээр өмчөө худалдан борлуулж ашиг, орлого олох гэж байгаа нь www.unegui.mn гэсэн цахим хуудсан дээр тавьсан түүний гар утасны дугаар бүхий зар сурталчилгаанаас болон өөрийн ярианаас тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 128.4-т заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Миний бие 2006 онд Д.Цэрэнбаттай гэрлэсэн бөгөөд бид Д.Цэрэнбатын ээжийн эзэмшүүлсэн 3 өрөө байранд хүү болон өөрийн охин Ц.Аззаяа нарын хамт амьдарч байсан. Биднийг гэрлэлтээ цуцлуулах үед Д.Цэрэнбатын ээж нь нөхрийн хамт Замын үүдэд өөрийн байранд, дүү Д.Батчимэг нь тусдаа, ээжийнхээ өгсөн 2 өрөө байранд амьдардаг байсан ба эдгээрээс гадна 2 өрөө байрыг ээж нь бусдад түрээслэдэг байсан. Бидний хамт амьдарч байсан орон сууц нь ээж У.Урантуяагийн нэр дээр байсан ч Д.Цэрэнбатад өвлүүлж өгсөн, бидний хамтын амьдралд зориулж өгсөн орон сууц гэж ойлгож байсан. Одоо ээж нь Хан-Уул дүүрэгт тусдаа орон сууцанд, харин Д.Цэрэнбат нь бидний амьдарч байсан уг 3 өрөө байранд өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Миний бие 2009 онд гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулж, хүүхэд төрүүлсэн тул гэрлэснээс хойш тодорхой хугацаанд гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан, орлого олоогүй эхнэр байсан бөгөөд Иргэний хуулийн 126.4-т заасны дагуу охин Ц.Аззаяагийн хамт Д.Цэрэнбатын эд хөрөнгөд хамтран өмчлөх эрх эдэлнэ.

Мөн түүнчлэн байрны хажууд байрлах тоосгон 1 машины гараж нь гэрлэхээс өмнө, гэрлэсэн үед болон түүнээс хойш Д.Цэрэнбатын нэр дээрх өөрийн бүрэн өмчлөлийн хөрөнгө, биднийг гэрлэх үед болон одоог хүртэл амьдарч байгаа хотын төвд байршилтай 3 өрөө орон сууц нь Д.Цэрэнбатын ээжээсээ өвлөж авсан, өөрийнх нь эзэмшлийн хөрөнгө тул Иргэний хуулийн 126.4-т заасны дагуу бидний дундын өмч юм. Гэрлэлтээ цуцлуулах үед байнга зодуулж, дарамтлуулж сэтгэл санааны дарамтанд орж байсны улмаас миний бие, сэтгэл санаа тогтворгүй, цочролд байсан учраас Д.Цэрэнбатын өөрийн тодорхойлсон, хэлснээр гэр бүлийн хэрэгцээнд байсан суудлын машины тал мөнгө 3 000 000 төгрөгийг авч, гэрлэлтээ цуцлуулсан билээ.

Гэрлэлтээ цуцлуулснаас хойш Д.Цэрэнбат нь шүүхээр тогтоосны дагуу охин Ц.Аззаяаг 4 нас хүртэл нь сард 200 000 төгрөг, түүнээс хойш одоог хүртэл сард 100 000 төгрөгийг өгч байгаа. Сүүлийн үед хүүхдээ эмнэлэгт үзүүлж, эм тариа авсан мөнгөө энэ тэтгэлгээсээ суутгадаг болсон ба 2 жилийн өмнөөс дарамтлан, харааж зүхэж, доромжилдог болсныг нь 2015 оны 9 сард хорооны цагдаад мэдэгдэн, тусламж авснаар түр намжаад байгаа. Д.Цэрэнбат болон түүний ээжийн гаргадаг хандлага, үйлдлүүд нь охин бид хоёрт дундын эд хөрөнгөө хуваан өмчлөхөөс санаатайгаар зайлсхийж, нуун дарагдуулж, бусдад шилжүүлэх замаар олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулж, охин бид хоёрыг үл тоомсорлон, дундын өмчөө өмчлөх эрхийг маань зөрчсөөр өдийг хүрсэний нотолгоо юм.

Д.Цэрэнбатыг өөрийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгөө ил гарган, охин Ц.Аззаяа бид хоёрт ногдох хувийг өгөх буюу өмчлөх эрхийг сэргээх байх гэсэн хүлээлттэй байсан боловч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нуун дарагдуулж, сарын 100 000 төгрөгийн тэтгэлгээ өгөхдөө хүртэл хүндрэл учруулан хүүхэдтэйгээ уулзахаасаа төвөгшөөн, элдэв шалтаглан уулзахаа больж, асран хамгаалах үүргээсээ хүртэл зайлсхийх болсон тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 44-р байрны 34 тоот 3 орон сууц болон мөн байрны дэргэдэх тоосгон 1 машины гаражийн хамтран өмчлөгчөөр М.Гэрэлцогт болон охин Ц.Аззаяа нарыг тогтоож өгнө үү.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.1, Гэр бүлийн тухай хуулийн 26.1, 26.2-т зааснаар охин Ц.Аззаяагийн эцэг Д.Цэрэнбат нь орон байр, сувилал, дор заасан асаргааны зардлыг төлөлцдөггүй байсан тул охиноо асарахад гарсан дараах зардлыг нэхэмжилж байна.

1. Миний бие охиноо 5 сартайгаас буюу 2009 оны 9 сараас одоог хүртэл ганцаараа харж хандаж, орон байраар хангаж, зардал гаргаж байна. Үүнд:

2009 оны 12 сараас 2010 оны 1 cap хүртэл 13-р хороололд нэг өрөө байр 2 сарын хугацаагаар 600 000 төгрөгөөр хөлсөлсөн.

2010 оны 2 дугаар сараас 2010 оны 7 дугаар cap хүртэл 6 сарын турш Тэнгис кино театрын баруун хойно cap бүрийн 250 000 төгрөгөөр 1 өрөө байрыг 6 сараар нийт 1 500 000 төгрөгөөр түрээсэлж амьдарсан.

2010 оны 7 сараас 2011 оны 8 сарыг дуустал 14 сарын хугацаанд Хаан банкны зээлээр орон сууц авч, байрныхаа төлбөрт 16 283 066 төлсөн.

2011 оны 9 сараас 2011 оны 11 cap хүртэл 3 сарын хугацаанд 480 000 төгрөгөөр охинтойгоо гал тогооны өрөө хөлсөлж cap амьдарсан.

2011 оны 11 сараас 2016 оны 8 дугаар сарыг дуустал Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч, 2 өрөө орон сууц авсан бөгөөд орон сууцны төлбөрт 57 330 000 төгрөгийг төлсөн. Нийт орон сууцаар хангахад 76 193 066 төгрөгийг зарцуулсан байна. Үүний 19 048 266 төгрөгийг Д.Цэрэнбатаас гаргуулах,

2. Охин Ц.Аззаяаг 4 наснаас хойш сургуульд орох хүртэл зуны 3 сарыг оролцуулахгүй 460 ажлын өдөр цэцэрлэгээс авахад өдөрт 6000 төгрөг, нийт 2 829 000 төгрөгийг төлсөн. Үүнээс 1 414 500 төгрөгийг гаргуулах,

3. Охин Ц.Аззаяа 2015 онд өвдөж, арьсны эмгэг судлал болон Оргил рашаан сувилалд эмчлүүлсэн 240 000 төгрөг, хүүхдийн ордоны дугуйлангийн төлбөрт 210 000 төгрөг, балетийн дугуйлангийн 150 000 төгрөг, нийт 600 000 төгрөгийн 50 хувь болох 300 000 төгрөг, нийт хүүхдийн нэмэлт зардалд 20 762 766 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Цэрэнбатын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би М.Гэрэлцогттой 2006 оны 12 сард гэр бүл болж 2009 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1310 шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Ц.Аззаяад тэтгэлэг төлдөг болсон. М.Гэрэлцогтын нэхэмжилсэн хотын төв дэх 1 автомашины тоосгон гараж бол миний хөрөнгө биш. Миний өвөө Л.Батсүхийн өмч байсан бөгөөд тэр гаражийг өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, газрыг нь эзэмших эрх байхгүй. Хэзээ мөдгүй нурааж газрыг нь чөлөөлнө гээд эрх бүхий байгууллага нь нураах байх. Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 44-р байрны 34 тоот 3 орон сууц бол миний ээж У.Урантуяагийн өмч. Ээж орон сууцаа зарна гэсэн тул би www.unequi.mn д зар тавьсан. Бид хоёрын амьдралд өөр хэн нэгэн орж, хөндлөнгөөс оролцож салах нийлэх шалтгаан болоогүй. Ялангуяа миний ээж У.Урантуяа нь хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байсан учраас бид нарт нөлөөлж байгаагүй. Миний ээж У.Урантуяа хөдөө томилолтоор ажиллаж байхдаа ажилчдын албан байгууллагын байранд амьдарч байсан. Миний дүү Д.Батчимэг нь миний эмээ, өвөөгийн эзэмшлийн байранд амьдарч байсныг М.Гэрэлцогт сайн мэднэ. Бид хоёр амьдарч байх хугацаандаа 1 автомашинтай байсан бөгөөд М.Гэрэлцогтын шаардснаар зарж мөнгийг нь хуваан авч салцгаасан. Одоо надад хэрэглэж байгаа автомашинаас өөр хөрөнгө байхгүй. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш хүүхдийнхээ тэтгэлэгийн мөнгийг цаг тухай бүрт нь өгч байсан бөгөөд мөн хэрэгцээтэй зүйлсийг нь авч өгдөг. Хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь ав гэхээр нь би очиж авч хүргэж өгдөг. М.Гэрэлцогт нь охин Ц.Аззаяатай уулзъя гэхээр мөнгө нэхдэг, тэдэн төгрөг өгвөл уулзуулна гэж хэлдэг. Түүнээс болж миний тэвчээр алдагдаж муудалцдаг үе гардаг байсан. Би М.Гэрэлцогттой муудалцах, хэрүүл хийх шалтгаан байхгүй. Надад нуун дарагдуулсан хөрөнгө байхгүй.

Би хүүхдийнхээ тэтгэлгийг цаг тухайд нь төлж, хэрэгцээтэй зүйлсийг авч өгөөд явдаг байсан. Мөн М.Гэрэлцогтод байр хөлсөлж өгч түүнийх нь төлбөрийг төлдөг байсан. Банкнаас зээл авч орон сууц авахад нь хамтран зээлдэгчээр орж орон сууцыг худалдан авч байсан бөгөөд түүнийгээ зараад өөр орон сууц авсан байсан. Би гэрлэлтээ цуцлуулснаасаа хойш охин Ц.Аззаяадаа байнга тусалж, харж хандан өөрийн бололцоогоор тусалдаг байсныг минь үгүйсгэж хүүхдийн нэмэлт зардал гэж мөнгө нэхэмжилж байгаад харамсаж байна. Түрээсийн мөнгө 200 000 төгрөг гэжээ. Би энэ үед cap бүр 200 000 төгрөг, мөн хоол унд, ор хөнжил гэх мэт зүйлсээр байнга тусалдаг, охиноо ийш тийш зөөх, харах хүнийг гэрт нь хүргэх авах ажлыг хийдэг байсан. Тэнгис кино театрын тэнд байр хөлсөлж байх үед мөн л адил тусалж дэмжиж байсан. Охин халуурч ханиад хүрэх үед cap гаруй шөнө 3 цагт, үүрийн 6 цагт эмч зөөж охиноо тариулж, эмчийн хөлсийг төлж байсан. ХААН банкнаас зээл авна гээд надаас миний бүх бичиг баримтуудыг авч байсан. 2015 онд охин минь сурагч болж нэмэлт хичээл болон өдөр өнжүүлэхэд өгөх зайлшгүй шаардлага гарахад 1 сард 100 000 төгрөг дээр тэтгэлэгийнхээ 200 000 төгрөгийг өгч, дараа сард нь 100 000 төгрөг дээр хэрэгцээт хувцас хунар, хоол унд, хэрэгцээт зүйлсийг өгч байсан. Одоо энэ бүгдийг тооцож тайлбар гаргаж байгаадаа харамсаж байна. Өнөөдрийг хүртэл охиндоо гаргасан сэтгэлийг минь үгүйсгэж, бүгдийг мөнгөөр хэмжиж, өгсөн мөнгийг минь охинд минь биш өөрийнхөө тамхинд үрж байсныг би санаж байна. Ингэлээ гээд би охиноо харж хандахгүй байхгүй, өөрийнхөө чадлаар харж хандана. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Гэрэлцогтын Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 44 байрны 34 тоот 3 өрөө орон сууц, мөн байрны дэргэдэх тоосгон 1 автомашины гаражийн хамтран өмчлөгчөөр М.Гэрэлцогт болон охин Ц.Аззаяа нарыг тогтоолгох, Д.Цэрэнбатаас хүүхдийн нэмэлт зардалд 20 762 766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Гэрэлцогтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 30 475 төгрөгийг нөхөн гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч М.Гэрэлцогтын давж заалдах гомдолд:

Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 4.4-т "Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална", 4.5-т "Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ" гэж тус тус заасныг зөрчин миний охин Ц.Аззаяагийн сурч боловсрох, хөгжих эрхийг хохироосон шийдвэр гаргалаа.

Гэр бүлийн тухай хуулийн 26.1 дэх хэсэгт "Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ", 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж зaacныг зөрчиж хариуцагч цаашид энэхүү үүрэгтэй хайнга хандахад хүргэж, улмаар хүүхдийн эрхийг хохирооход хүргэсэн шийдвэр боллоо.

Гэр бүлийн тухай хуулийн 26.4 дэх хэсэгт "Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ", 26.5 дахь хэсэгт "Энэ хуулийн 26.4-т заасан тохиолдолд эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно" гэж заасныг тус тус зөрчиж шийдвэрлэлээ. Эх миний бие хүүхдээ сурч боловсруулахад нь зориулж зардал гаргаад явж байхад эцэг болох хариуцагч нь хүүхэд өсгөхөд хүрэлцэхгүй сарын тэтгэмж өгчихөөд, өөр ямар ч үүрэггүй, хүүхдийн сургалтын зардал, хүүхэд зөөж, хүргэхэд гарах зардал, эм, эмчилгээний, орон байрны түрээсийн зардлаас төлөхгүй гэж шийдвэрлэж байгаад үнэхээр гомдолтой байна. Би өөрийгөө орон байраар хангаж зардлыг шийдүүлэх гээгүй, харин охиныхоо ирээдүйн төлөө орон сууцтай болохын тулд гаргасан нийт зардлыг 25 хувийг л нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн

шаардлагаг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуусан боловч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнтэй холбоотой маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүйг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой.

 

Нэхэмжлэгч М.Гэрэлцогт нь хариуцагч Д.Цэрэнбатад холбогдуулан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 44-р байр 34 тоот 3 өрөө орон сууц, мөн байрны дэргэдэх тоосгон автомашины гаражийн хамтран өмчлөгчөөр М.Гэрэлцогт болон охин Ц.Аззаяа нарыг тогтоолгох, нэмэлт зардал 20 762 766 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2009 оны 02 дугаар сард гэр бүл болж, 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр охин Ц.Аззаяаг төрүүлсэн байх ба Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1310 дугаар шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалж, охин Ц.Аззаяаг нэхэмжлэгч М.Гэрэлцогтын асрамжид үлдээж, охин Ц.Аззаяаг 4 нас хүртэл сар бүр 200.000 төгрөг, 4-өөс 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Д.Цэрэнбатаас сар бүр тэтгэлэг гаргуулж, талууд эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Шүүх талуудаас ирүүлсэн нотлох баримт болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 44 дүгээр байрны 34 тоот 3 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Р.Галт, У.Урантуяа нар 2004 оноос хойш өмчилж байгаад Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 668А дугаар шийдвэрээр уг орон сууцыг иргэн У.Урантуяагийн өмчлөлд үлдээж, У.Урантуяагаас 9 000 000 төгрөг гаргуулж хариуцагч Д.Цэрэнбатад, 19.570.000 төгрөг гаргуулж Р.Галтад тус тус олгож шийдвэрлэсэн.

 

Хариуцагч Д.Цэрэнбат 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр орон сууцыг худалдан авахад 9.000.000 төгрөгийн хөрөнгө оруулсныг шүүхийн шийдвэрээр түүнд буцаан олгож шийдвэрлэсэн ба энэ мөнгөн хөрөнгө нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Цэрэнбатын хуваарьт хөрөнгөд хамаарна гэсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Учир нь уг мөнгөн хөрөнгө нь М.Гэрэлцогт, Д.Цэрэнбат нарыг гэрлэлтээ батлуулахаас өмнө бий болсон байна.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар иргэн Р.Урантуяад маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх үүссэн, Д.Цэрэнбат нь уг орон сууцнаас хуваарьт хөрөнгөө авсан зэрэг байдлуудаас үзэхэд М.Гэрэлцогт, Д.Цэрэнбат нарын дундаа өмчлөх эд хөрөнгөд тооцох боломжгүй байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо дундын өмчийн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсгийг баримталж, хууль буруу хэрэглэсэн байх ба уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Автомашины гаражийг М.Гэрэлцогт болон Д.Цэрэнбат нарын гэр бүлийн дундаа өмчлөх эд хөрөнгөд шилжүүлсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасан журмаар нотлоогүй байна.

 

Хэргийн 104 дүгээр талд авагдсан Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1465 дугаар бичигт ... тус гаражид газрын төлбөр төлж байгаагүй бөгөөд газар эзэмших, ашиглах эрх үүсээгүй... гэж дурдсан, автомашины гаражийг иргэн н.Батсүх эзэмшдэг байсан, н.Батсүх нь Д.Цэрэнбатын өвөө, тэрээр нас барсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд өвийн журмаар Д.Цэрэнбатын өмчлөлд шилжүүлсэн гэх баримтгүй тул холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт ...хүүхдэд онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.... гэж заасан ба нэхэмжлэгч орон сууц худалдан авсан, бусдыг хөлсөөр ажиллуулсан, хүүхдийг сувилалд эмчлүүлсэн, төлбөртэй дугуйлан, балетын сургалтанд хамруулсны улмаас төлсөн төлбөрийг онцгой нөхцөл байдал тохиолдсоны улмаас төлөгдсөн төлбөрт оруулан тооцохгүй талаар шүүхээс хийсэн дүгнэлт зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зүйлчлэлийн өөрчлөлтийг оруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/01259 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 108 дугаар зүйлийн 108.1 гэснийг 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ