| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2026/00376/И |
| Дугаар | 317/ШШ2026/00387 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 317/ШШ2026/00387
2026 02 16 317/ШШ2026/00387
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: “М ББСБ” ХХК,
Хариуцагч: А,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 706,687.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “МББСБ” ХХК нь хариуцагч Х.Аад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 706,687.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2249068 тоот Мкредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Иймд нийт 706,687.88 төгрөгийг хариуцагч Х.Ааас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Х.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 706,687.88 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 145,888,92 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд “Токи ББСБ” ХХК-иас Б.Баасансүрэн, Б.Дөлгөөн, Н.Мөнх-Энэрэл нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 21,510 төгрөг төлсөн баримтыг, “Токи ББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Токи ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 12 сарын 04-ний өдөр 1249068 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эргэн төлөлтийн хуулгыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Х.Аад нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1249068 дугаартай зээлийн гэрээг “Токи ББСБ” ХХК-тай байгуулан 706,687.88 төгрөгийн зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК нь хариуцагч Х.Аад холбогдуулан 706,687.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Аад нь нэхэмжлэлийн шаардлага болох 706,687.88 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 306,687.88 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т “Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна” гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 706,687.88 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 306,687.88 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.
5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,510 төгрөгийн тал хувь 10,755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 10,755 төгрөгийг, хариуцагч Х.Ааас 10,755 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Х.Аад нь нэхэмжлэлийн шаардлага болох 706,687.88 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 306,687.88 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,510 төгрөгийн тал хувь 10,755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 10,755 төгрөгийг, хариуцагч Х.Ааас 10,755 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА