Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 317/ШШ2026/00390

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 16 317/ШШ2026/00390

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч:  Н

Хариуцагч:  Ө ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний 9,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Р.Н нь хариуцагч Т.Ө д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.-Нэхэмжлэгч Р.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Т.Ө гаас 9,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Т.Ө нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 9,600,000 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 4,600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 158,550 төгрөг төлсөн баримтыг, Р.Нгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Р.Нгийн Н.Нандинзаяад олгосон итгэмжлэл, Р.Нгийн Хаан банк ХК дахь 5009050933 тоот депозит дансны хуулбарыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Т.Ө нь Р.Нгээс 10,000,000 төгрөгийг зээлээр авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Р.Н нь хариуцагч Т.Ө д холбогдуулан 9,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ө нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,600,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 4,600,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно.

Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 9,600,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 4,600,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.

5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,550 төгрөгийн тал хувь 79,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 79,275 төгрөгийг, хариуцагч Т.Ө гаас 79,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.Нд олгох нь зүйтэй байна.

7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Т.Ө нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,600,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 4,600,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Р.Нд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,550 төгрөгийн тал хувь 79,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 79,275 төгрөгийг, хариуцагч Т.Ө гаас 79,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.Нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА