| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2026/00105/И |
| Дугаар | 317/ШШ2026/00392 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 317/ШШ2026/00392
2026 02 16 317/ШШ2026/00392
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Cүхбаатарын талбай 2, Сэнтрал тауэр, 8 давхар, Ө ББСБ ХХК,
Хариуцагч: Төв аймаг, Борнуур сум, 1-р баг, Өгөөмөр, төвийн хэсэг 1 гудамж, 5 тоотод оршин суух Эрдэнэбатын Н ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 611,100.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ө ББСБ ХХК нь хариуцагч Э.Н д холбогдуулан гэрээний үүрэгт 611,100.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Ө ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2282408 тоот Ө кредит үйлчилгээний гэрээг байгуулж 400,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Ө аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Иймд 2282408 тоот Ө кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 399,283.98 төгрөг, үндсэн хүүнд 176,953.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 19,862.26 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, Нотариатын төлбөрт 14,000.0 төгрөг, нийт 611,100.5 төгрөгийг хариуцагч Э.Н оос гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч "Ө ББСБ" ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн нь 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Э.Н д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж, төлбөрийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.
3. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,403 төгрөгийн тал хувь болох 10,201.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,201.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 10,201.5 төгрөгийг хариуцагч Э.Н оос гаргуулан нэхэмжлэгч Ө ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Н д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 611,100.15 төгрөгийг хариуцагч Э.Н нь төлж барагдуулснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Ө ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,403 төгрөгийн тал хувь болох 10,201.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,201.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 10,201.5 төгрөгийг хариуцагч Э.Н оос гаргуулан нэхэмжлэгч Ө ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Марина