| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2026/00370/И |
| Дугаар | 317/ШШ2026/00383 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 317/ШШ2026/00383
2026 02 16 317/ШШ2026/00383
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугар хороолол, парисын, Ай си тауэр 13 давхар 1301 тоотод байрлах Х ББСБ ХХК ,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, цэлмэг тэнгэр хотхон, 107 дугаар байр, 46 тоотод оршин суух Жаран овогт Даваадоржийн Э ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 14,647,977.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ББСБ ХХК нь хариуцагч Д.Э д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,647,977.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Х ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Э тай нь Х ББСБ ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр L100095209 тоот гэрээг байгуулсан... Зээлийн гэрээний үүрэгт нийт 14,647,977.38 төгрөгийг хариуцагч Д.Э гаас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Т.Пүрэвсүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 14,647,977.38 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 09 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 11,147,977.38 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 231,189 төгрөг төлсөн баримтыг, Х ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х ББСБ ХХК-иас Л.Төгөлдөр, Н.Нямдулам нарт олгосон итгэмжлэл, 2025 оны 03 сарын 11-ний өдрийн L100095209 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, Д.Э гийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны хуулга, нотариатын 6,500 төгрөг төлсөн баримтыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Д.Э нь 2025 оны 03 сарын 11-ний өдрийн L100095209 дугаартай зээлийн гэрээг Х ББСБ ХХК-тай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч Х ББСБ ХХК нь хариуцагч Д.Э д холбогдуулан 14,647,977.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Пүрэвсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,647,977.37 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 09 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 11,147,977.38 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,189 төгрөгийн тал хувь 115,594.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 115,594.5 төгрөгийг, хариуцагч Т.Пүрэвсүрэнгээс 115,594.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,647,977.38 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 09 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 11,147,977.38 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,189 төгрөгийн тал хувь 115,594.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 115,594.5 төгрөгийг, хариуцагч Д.Э гаас 115,594.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА