Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1162

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

          Улсын яллагч Н.Гэрэлмаа,

          Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.А холбогдох эрүүгийн 1806 04206 1257 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймагт төрсөн, 21 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 ахын хамт Архангай аймгийн   суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн   тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, З овогт С  А

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч С.А нь 2018 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 64 дүгээр байрны 81 тоот орон сууцны унтлагын өрөөнд иргэн П.Отгоннямын хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх

 гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Энэ хэрэгтээ би их гэмшиж байна. Өөр хэлэх зүйлгүй байна.” гэв.

 

     Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч П.Отгоннямын өгсөн мэдүүлэг /хх-4-7/, гэрч Б.Мөнхбаярын өгсөн мэдүүлэг /хх-13-14/, шүүгдэгч С.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-47-49/, шүүгдэгч С.А ял шалгах хуудас /хх-34/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүгдэгч С.А нь 2018 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 64 дүгээр байрны 81 тоот орон сууцны унтлагын өрөөнд иргэн П.Отгоннямын хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

         Мөрдөн байцаалтад хохирогч П.Отгоннямын өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 3-ны орой ээжийн дүүгийн хүүхэд болох Жавхлантөгс нь цэрэгт явах гэж байгаа гээд гурван найзтай нь хамт гаргаж өгье гээд хорооллын “Фаяр” нэртэй бааранд орсон. Үндсэн ширээ байхгүй байсан болохоор үүдэнд нь сууж байтад С.Ам бааранд орж ирээд нөгөө талын ширээнд суусан…Бид нар тараад С.Амартүвшингийн үл таних найзын хамтаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 64 дүгээр байрны 81 тоотод ирсэн. Бид нар С.Амартүвшингийн гэрт ирэхэд надад зочины өрөөнд ор засаж өгсөн ба унтах гээд хэвтэхээсээ өмнө хутагт хувилгаан өвөөгийн минь зураг хананд байсан ба аав ээжээс ууж идсэн байхдаа зурганд нь хүртэл харагдаж болохгүй гэж байсан болохоор би зургийг нь авч доош буулган буруу харуулан тавьсан. Би орондоо ороод хэвттэл С.Амартүвшингийн найз нь хажуугаар орж ирээд хэвтэхэд нь би босоод тагтан дээр гарч тамхи татсан. Эргзж орж ирээд унтлаганы өрөөний том орон дээр бүтээлзг нөмрөөд хэвтэж байтал С.А орж ирээд хажуугаар хэвтсэн. С.А надад “чи манай найзтай очоод хамт унтчих” гэхэд нь “чи бид 2 хамаатан юм чинь яав л гэж дээ би найзтай чинь хамт унтахгүй, чи эсвэл буйдан дээр очиж унт” гэсэн. Намайг буруу хараад хэвтэж байтал “яах нуу гэдгийг нь харах уу” гэж хэлээд араас өмдийг минь тайлсан. Би “болиоч” гэж хэлээд эргээд дээшээ харах гэтэл миний өмдийг дотоожны хамтаар гүйцэд тайлсан ба хоёр гар дараад бэлэг эрхтэнээ миний эрхтэн рүү хийсэн. Би 2,3 удаа “болиоч” гээд эсэргүүцсэн боловч дийлээгүй. “Чи бид хоёр хамаатан болохгүй, боль” гээд байхад зогсохгүй байсан. 1 минут орчим болоод С.А дотор тавиад дотоожоо татаад босоод явахад асгараад гадуур нь урсгаад боссон. Би араас нь “чи яаж байгаа юм чи бид хоёр хамаатан” гэхэд юу ч дуугаралгүй цааш явсан. Намайг өмдөө өмсөх гэж байтал найз нь дотоожтойгоо орж ирээд гэдэс илээд хажуугаар хэвтээд дарах гээд байсан. Би “чи болиоч арай даварцгаагаад байгаа юм биш үү, би цагдаа дуудна” гэсэн тэр босоод явсан. Хамаатаныхаа хүнд хүчиндүүлсэндээ гомдолтой байна.” /хх-10-11/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхбаярын өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын       4-ний өдөр хорооллын “Фаяр”  бааранд С.Ам Ганбат бид гурав орсон. С.Ам нь бааранд П.Отгоннямтай таараад бүжиглэж байгаад гарч караокед орсон ба караокед 30 минут орчим болоод гарч такси бариад 13 руу явсан. С.Амартүвшингийн байранд ороход С.Ам өөртөө унтлагын өрөөнд буйдан дээр надад, газар П.Отгоннямд тус тус ор засаж өгсөн. Би том өрөөнд унтаад өгсөн байсан. С.А хэсэг байж байгаад том өрөөнд орж ирээд “П.Отгоннямыг харж бай” гэж хэлээд том өрөөний газар зассан байсан орон дээр унтаад өгсөн. Би харин унтлагын өрөөнд ороход хөнжил нөмөрсөн байдалтай П.Отгонням хэвтэж байсан. Хэсэг байж байгаад П.Отгонням том өрөө рүү орсон. Хэсэг хугацааны дараа С.А орж ирээд “П.Отгонням цагдаа дуудна” гэнэ гэж хэлсэн.” /хх-13-14/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн байцаалтад С.А яллагдагчаар өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 4-ний шөнө бид нар тараад Б.Мөнхбаяр, П.Отгонням бид гурав манай гэрт ирээд би газар П.Отгоннямд, буйдан дээр Б.Мөнхбаярыг унт гээд ор засаж өгөөд өөрөө унтлагын өрөөнд орж унтсан. Намайг унтаж байтал хөшиг хаагдсан байсан. Намайг сэрэхэд П.Отгонням хажууд унтаж байсан. Хэсэг унтаж байтал Б.Мөнхбаяр намайг дуудаад “зураг чинь үүдэнд байна” гэсэн ба би босож очоод “чи яагаад зураг ийш нь авчирч байгаа юм бэ” гэсэн. Тэгтэл “би айгаад байна” гэж надад хэлсэн. Бид хоёр орон дээр хамт унтаж байхад би өмдийг нь доош шувтлан дээр нь гараад хөдөлж эхэлсэн. Би дээр нь гараад 4 хөдлөөд тавьсан. Энэ үед П.Отгонням “намайг хүчиндчихлээ” гэж хэлээд гарсан. Би хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон." /хх-47-49/ гэх мэдүүлэг,

 

          -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-8/,

-Шүүгдэгч С.А ял шалгах хуудас /хх-34// зэрэг болно.

          

        Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

         Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч С.А нь 2018 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 64 дүгээр байрны 81 тоот орон сууцны унтлагын өрөөнд иргэн П.Отгоннямын хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогоогдсон тул түүнийг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүхээс шүүгдэгч С.А ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүхээс С.А оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Отгонням нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч З овогт С  А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Амартүвшингийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

       

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

 

 

                                                ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС