| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2026/00316/И |
| Дугаар | 317/ШШ2026/00382 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 317/ШШ2026/00382
2026 02 16 317/ШШ2026/00382
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: М ХХК,
Хариуцагч: Б ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 442,422,46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ч.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 442,422,46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Б нь манай компанитай 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 26357 дугаартай "Зээлийн гэрээ" байгуулж 200,000 төгрөгийн зээл авсан. Иймд 442,422.46 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ч.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 442,422,46 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2026 оны 3 дугаар сарын 30-ны 442,422.46 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд М ХХК-иас Б.Мөнхтулгад олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 13,923 төгрөг төлсөн баримтыг, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 26357 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эргэн төлөлтийн хуулга, нотариатын 5,000 төгрөг төлсөн баримтыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ч.Б нь 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 26357 дугаартай зээлийн гэрээг М ХХК-тай байгуулан 200,000 төгрөгийн зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ч.Б д холбогдуулан 442,422,46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,923 төгрөгийн тал хувь 6,961.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 6,961.5 төгрөгийг, хариуцагч Ч.Б аас 6,961.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй байна.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 442,422,46 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч М ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,923 төгрөгийн тал хувь 6,961.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 6,961.5 төгрөгийг, хариуцагч Ч.Б аас 6,961.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА