| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1170 |
| Огноо | 2018-08-15 |
| Зүйл хэсэг | 12.1.3., |
| Улсын яллагч | М.Цэнд-Аюуш |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 1170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,
Улсын яллагч М.Цэнд-Аюуш,
Иргэдийн төлөөлөгч Ж.Энхболд,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэлмэг,
Шүүгдэгч П.Г , түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч П.Г т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 03838 0788 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар , Б овогт П Г .
Шүүгдэгч П.Г нь 2018 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө, 2018 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 28-366а тоотод оршин суух 14 нас 1 сартай Г.Нарансолонгын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, 2018 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 41-688 тоотод насанд хүрээгүй Г.Нарансолонгын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэж арван зургаан насанд хүрээгүй байхад нь жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: “…2018 оны 1 дүгээр сард манай 2 бага хүүхэд өвдөөд эхнэр 2 бага хүүхдээ аваад эмнэлэгт хэвтчихсэн байсан. Би 2 том хүүхдээ аваад эхнэрийнхээ эгчийнд очиж хэд хоносон. 2018 оны 1 дүгээр сарын 9-нд манай том охин болох Г.Одгэрэлийн бие нь муудаад хохирогч Г.Нарансолонго бид хоёр эмнэлгээр авч явж байгаад шөнө ирсэн. Тэгээд газар ор засаж бүгдээрээ зэрэгцээд унтацгаасан. Зэрэгцэж хэвтээд манай том хүүхэд ч унтсан. Хохирогч Г.Нарансолонго “нойр хүрэхгүй байна” гээд утсаа оролдоод хэвтэж байсан. Би Г.Нарансолонгыг “хүнтэй унтаж үзсэн үү” гэсэн чинь Г.Нарансолонго “үзсэн” гэсэн. “Хоёулаа унтах уу” гэсэн чинь зөвшөөрсөн. Дотуур өмдийг нь тайлах гэсэн чинь бариу болохоор болохгүй байсан. Тэгээд өөрөө “тайлъя” гээд өөрөө тайлаад бэлгийн харьцаанд орсон. Дараа нь 2018 оны 2 дугаар сарын 20-нд хохирогч Г.Нарансолонгийн ээж нь Солонгос явахаар болоод намайг “өглөө ирж машин барьж гаргаж өгөөрэй” гэж байсан. Би 2018 оны 2 дугаар сарын 19-нд очиж хоносон. Орой болоод унтахаар хэвтэж байхдаа би Г.Нарансолонгыг “унтах уу” гээд татсан. Тэгсэн чинь “үгүй” гээд босоод суусан. Би босоод утсаа аваад эхнэр рүү залгаж байхад гараад явсан. Эхнэр рүү залгаад утсаа авахгүй болохоор араас нь гарсан чинь Г.Нарансолонго гадаа довжоон дээр тамхи татаад сууж байсан. Би ариун цэврийн өрөө орох гэж байсан чинь Г.Нарансолонго “би харьлаа” гэсэн. Тэгэхээр нь би “харанхуй болсон байна харьж яах гэсэн юм бэ, ийм харанхуйд харих юм бол аав, ээж чинь юу гэж бодох юм” гэсэн. Хэрвээ “чи бид хоёрыг мэдэх юм бол эхнэр бид хоёр салж сарних дээрээ тулаад хэдэн дүү нар чинь өнчрөх болно” гэсэн. Би “чи эгч рүүгээ залгадаа миний дугаарыг авахгүй байна” гэж хэлээд ариун цэврийн өрөө ороод гараад ирсэн чинь “утсыг нь өөр хүн аваад байна, дуу чимээ ихтэй газар байна” гэж хэлсэн. Тэгээд би явсан. Хохирогчийг 14 настайг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосноо хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэлмэг мэдүүлэхдээ: ”…Цагдаад очихын өмнөх өдөр хэргийн талаар Г.Нарансолонгоос мэдсэн. Г.Нарансолонго надад болсон бүх процессоо ярьсан. “Гэдсэн дотор нэг юм хөдлөөд байна” гэсэн. Тэгээд би гэртээ очиж ярилцаад цагдаагийн газар очсон. Хэрэгт өгсөн хохирогчийн болон миний мэдүүлэг бүгд үнэн зөв. Манай дүү хамгийн эхлээд шөнө намайг орон дээр унтаж байхад “Зоригоо ах гэнэт орж ирээд намайг оролдсон, миний турсикийг тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн” гэж хэлсэн. Би “яагаад тухайн үед эсэргүүцэл үзүүлж орилж чарлаагүй юм бэ” гэхэд “би шоконд орсон байсан, бас миний амыг дарсан” гэсэн. Хоёр дахь хүчиндэхдээ бас л манай гэрт болсон юм байна лээ. Манай аав, ээж хоёр нам унтдаг. Тэгэхээр тэр дуу чимээг сонсоогүй байх гэж би бодсон. Ээжийг Солонгос улс руу явдаг өдрийн урд өдөр нь болсон гэсэн. Тэр өдрийн орой би гэртээ очсон. Тэгэхэд Г.Нарансолонго айсан байдалтай орондоо ганцаараа хэвтэж байсан. Намайг “эгчээ та гэртээ хонохгүй юм уу” гэж асуухаар нь тоогоогүй. Тэр шөнө бас унтаж байхад нь бэлгийн харьцаанд орсон байна лээ. Дуугарч чадахгүй аав, ээжээсээ, ичээд эгчээс айгаад хэлж чадаагүй юм байна лээ. 3 дахь удаагийнх нь шүүгдэгч П.Ганзоригийн гэрт болсон байна лээ. Хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж дуусчихаад “хэрвээ чи эцэг эхдээ хэлэх юм бол эгч бид хоёр чинь салж чиний 4 дүү чинь өнчирнө шүү” гэж хэлсэн байна лээ. Манай дүү яагаад удаан энэ хэргийг нуусан бэ гэвэл шүүгдэгч П.Ганзоригийн эхнэр болох Б.Өнөржаргал эгч манай дүүг өсгөсөн. Тэгээд эгчийг болон дүү нараа бодоод хэлж чадаагүй юм байна лээ. Мөн манай дүү жирэмсэн болсон байсан. Ургийг эмч нарын комиссоор оруулаад эмнэлэгт хэвтүүлээд гарын үсэг зуруулаад ургийг гаргуулсан. Тэгээд ‘’ДНК’’-д өгнө гээд цагдаагийн газар аваачиж өгсөн.” гэв.
Мөн мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан насанд хүрээгүй хохирогч Г.Нарансолонгын өгсөн мэдүүлэг /хх-11-13/, гэрч Ч.Г өгсөн мэдүүлэг /хх-14-15/, гэрч Б.Ундрахын өгсөн мэдүүлэг /хх-19-20/, гэрч Г.Цэлмэгийн өгсөн мэдүүлэг /хх-21-22/, гэрч Б.Өнөржаргалын өгсөн мэдүүлэг /хх-23-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5498 дугаартай дүгнэлт /хх-30/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн /хх-35/, шүүгдэгч П.Г ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-72/, насанд хүрээгүй хохирогчийн Г.Нарансолонгын нас тоолсон тэмдэглэл /хх-76/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-94/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-93/ зэрэг болно.\
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Г нь14 нас 1 сартай Г.Нарансолонгыг 2018 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө, 2018 оны 2 дугаар сарын 19-наас 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 28-366а тоотод хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, мөн дахин 2018 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 41-688 тоотод хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэж арван зургаан насанд хүрээгүй байхад нь жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Г.Нарансолонгын өгсөн: “Би 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 28-366а тоотод гэртээ өөрийн хамаатны дүү нар болох ...нарын хамт байж байтал орой манай ээжийн төрсөн дүү болон Б.Өнөржаргалын нөхөр П.Г манайд ирсэн. Тэгээд гэрт байж байтал манай дүү Г.Одгэрэл 23 цагийн орчим таталт өгсөн. Тэгэхээр нь би П.Г ахтай хамт өөрийнх нь машинтай дүүгээ аваад “Эх нялхаст” аваачиж үзүүлсэн. Тэгээд өглөө 03 цагийн үед гэрт ирээд миний өрөөнд манай дүү нар, мөн П.Г бид нар унтацгаасан. Тэгтэл 05 цагийн үед байх гэнэт бие сонин болоод байхаар нь сэрсэн. Тэгэхэд П.Г ах миний хөнжилд орж ирээд гараараа биеийг илж байсан. Тэгэхээр нь би “та яаж байна аа, та цаашаа” гээд түлхсэн. Тэгтэл шууд миний дээр гараад миний амыг гараараа дараад “дуугай бай” гэсэн. Тэгэхээр нь би айгаад чимээгүй байсан. Тэр үед миний дотоожийг гараараа тайлаад миний бэлэг эрхтэнг оролдож байгаад өөрийнхөө бэлэг эрхтэнгээ хийсэн. Тэр үед миний бие их өвдөөд уйлсан. Тэгэхэд П.Г ах 5 минут орчим бэлгийн харьцаанд орж байгаад болиод өөрийнхөө хөнжилд орсон. Тэр үед миний бие өвдөөд хөдөлж чадахгүй байсан болохоор атиралдаж хэвтэж байгаад унтсан. Тэгээд өглөө 9 цагийн орчим сэртэл П.Г ах байхгүй, манай 3 дүү нар өрөөнд байхаар нь бостол миний унтаж байсан ор хөнжлийн даавуу цус болсон байсан. Тэгэхээр нь би миний биений юм ирсэн байна гэж бодоод тэр даавуугаа угаасан. Тэрний дараа 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр байсан юм, манай ээж маргааш нь буюу 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Солонгос улс руу нисэх гэж байсан юм. Тэгээд тэр өдөр мөн П.Г ах манайд хоноод өглөө ээжийг онгоцны буудал руу хүргэж өгөхөөр болоод манайд хоносон. Тэр өдөр манай аав, ээж 2 архи уусан халамцуу байсан. Тэгээд аав, ээж 2 өрөөндөө унтаад би П.Г ахтай өөрийнхөө өрөөнд унтсан. Тэгэхэд шөнө миний хөнжилд П.Г ах орж ирээд ахиад миний биеийг илээд эхэлсэн. Тэгэхээр нь би “боль” гээд түлхтэл би дийлэхгүй байсан. Тэгэхээр нь би “цаашаа бай” гээд чанга орилсон. Тэгэхэд П.Г ах миний дотоожийг тайлаад өөрийнхөө бэлэг эрхтэнгээ хийгээд хурьцал үйлдсэн ба би чанга хашгирсан боловч манай аав, ээж сонсоогүй унтаад байсан. Тэгээд ойролцоогоор 5 орчим минут бэлгийн харилцаанд ороод өөрийнхөө хөнжилд орсон. Тэр үед миний бэлэг эрхтнээс шингэн зүйл гоожоод байхаар нь 00- өрөө ороод арчсан. Дараа нь Б.Өнөржаргал эгч манай хүүхдүүдийг хараад өгөөч гэсэн. Тэгээд гэрт нь очоод хүүхдүүдийг нь харсан юм. Тэгтэл орой 21 цагийн үед П.Г ах ганцаараа ирсэн, манай эгч Б.Өнөржаргал ирээгүй. Тэгээд хүүхдүүдийг нь унтуулаад байж байтал хажууд ирээд гараараа цээж рүү оролдоод байхаар нь “боль” гээд өшиглөсөн. Тэгтэл ямар нэгэн зүйл хэлээгүй, шууд дайраад миний өмдийг тайлаад эрхтнээ хийсэн. Тэгээд хурьцал үйлдэж дуусаад босоод явахаар нь би хувцсаа өмсөж гараад аав руугаа залгатал аав утсаа таслаад буцаагаад залгасан. Тэгэхэд П.Г ах миний утсыг булааж авснаа “дүү нараа бодоорой, чиний дүү нар л өнчирнө шүү, би бол хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд эхнэр Б.Өнөржаргалыг авах гээд явсан. Тэр үед би дүү нарынхаа хажуугаар ороод хувцастайгаа унтсан....Бэлгийн харилцаанд орохдоо “дуугай бай” гэж хэлээд ордог байсан. Би айгаад дуугарч чадаагүй. Мөн дүү нараа өнчрүүлнэ гэж бодоод гэрийхэндээ хэлдэггүй байсан юм. Надтай бэлгийн харилцаанд орохдоо дандаа хүч хэрэглэж миний хувцсыг тайлж ордог байсан.” /хх-11-13/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ч.Г өгсөн: “…Би Г.Нарансолонго гэх хүүхдийн төрсөн аав нь байгаа юм. Г.Нарансолонго миний дунд хүүхэд байгаа юм. Миний охин 2003 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Ээж Б.Ундрах нь Солонгос улсад ажил хийхээр явсан. Саяхнаас манай охин Г.Нарансолонго сэтгэл санаа нь хямарсан түгшсэн байдалтай “гэдэсний доогуур өвдөөд байна” гэж хэлж байсан. Би тэгээд ямар учраас сэтгэл санаа нь ийм байдалтай болоод байгаа юм бол гэж бодоод явж байтал саяхан төрсөн эгч Г.Цэлмэгтээ анх 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр “П.Г ах намайг хүчиндсэн, тэрнээс хойш 2 удаа, нийтдээ 3 удаа хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орсон талаар хэлсэн” байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм...” /хх-14-15/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Ундрахын өгсөн: “…Би Г.Нарансолонгын төрсөн ээж нь байгаа юм. 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр би Солонгос улс руу ажил хийхээр явахаар болсон юм... 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр манай төрсөн дүү Б.Өнөржаргалын нөхөр болох П.Г намайг маргааш нь буюу 2018 оны 2 дугаар сарын 20-ны өглөө 07 цаг 40 минутын нислэгэнд хүргэж өгөхөөр болсон. Тэгээд манай охин Г.Нарансолонго өөрийнхөө өрөөнд унтаж байсан болохоор П.Г т хажууд нь ор засаж өгөөд манай нөхөр бид хоёр 2 цагийн орчим өөрийнхөө өрөөнд ороод хаалгаа хаагаад унтсан. Ямар нэгэн чимээ гарсан талаар мэдэхгүй байна. Би их ядарсан байсан. Уг өрөөнд Г.Нарансолонго, П.Г хоёроос өөр хүн байгаагүй.” /хх-19-20/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Цэлмэгийн өгсөн: “…Би Г.Нарансолонго гэж хүүхдийн төрсөн эгч нь байгаа юм. Манай дүү Г.Нарансолонго 2018 оны 2 дугаар сараас эхлээд сэтгэл санаа нь сонин байдалтай байгаад байсан. Тэгээд би 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр дүү Г.Нарансолонготой утсаар ярихад “эгчээ миний гэдсэнд нэг юм байна” гэсэн. Тэгэхээр нь би дүүтэй уулзтал уйлаад “намайг П.Г ах 3 удаа хүчиндсэн, анхны удаад болохоор 2018 оны 1 дүгээр сард, дараа нь 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр, дараа нь 3 дугаар сард хүчиндсэн” гэж хэлсэн. П.Г ах намайг 3 удаа хүч хэрэглээд бэлгийн харилцаанд орсон гэж хэлсэн ба хэрвээ “хүнд хэлэх юм бол дүү нар чинь өнчирнө шүү, эгч ах 2 чинь сална” гэж дарамталж бэлгийн харилцаанд орж байсан гэж надад хэлсэн.” /хх-21-22/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Өнөржаргалын өгсөн: “…Манай нөхөр П.Г манай дүү Г.Нарансолонго, охин Г.Одгэрэл нар 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 23 цаг 05 минутын үед намайг “Эх нялхас”-ын эмнэлэгт хүү Содбилэгийг хараад хэвтэж байхад ирсэн юм. Манай охин Г.Одгэрэл таталт өгсөн гээд тэр 3 П.Г ахын гэрээс ирлээ гэж байсан юм. Тэгээд “Эх нялхас”-ын эмнэлэгт тариа хийлгээд буцаад П.Г ахын гэр рүү явсан юм. Би сайн санаж байна. Манай нөхөр П.Г бид 2 өөрийн хүүхдүүдээ 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр дүү Г.Нарансолонгыг гуйж гэртээ харуулаад гадуур ажил амжуулж байгаад намайг 14 цагийн үед ажил дээр хүргэж өгөөд П.Г “гэр рүү явлаа” гээд явсан. Тэгээд би орой нь 19 цагийн үед хүүхдийнхээ сургуулийн эцэг эхчүүдтэй уулзаад нэг газарт сууж байгаад шөнө 02 цагийн орчим нөхөр П.Г руу залгатал “гэртээ байна” гэсэн. Тэгээд би нөхрөө дуудаад гэр рүү бид 2 хамт явсан. Тэгээд гэртээ очиход манай дүү Г.Нарансолонго, манай хүүхдүүд нар гэрт унтаж байсан санаж байна” /хх-23-24/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 5498 дугаартай:
1. Г.Нарансолонгын биед гэмтэл тогтоогдсонгүй.
2. Г.Нарансолонгын охин хальс нь 9 цагийн чиглэлд хуучин урагдалттай байна.
З. Г.Нарансолонгын үтрээнээс эр бэлгийн эс илрээгүй байна.
4. Г.Нарансолонго нь 13 долоо 2 хоногтой жирэмсэн байна.
5. Г.Нарансолонго нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
6. Г.Нарансолонго нь В/3/-р бүлгийн цустай байна./хх-30/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 5618 дугаартай:
1 .ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлит D3S1358, ТН01, D21S11, D18S51, Penta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, ТРОХ, FGA локусын аллелар П.Г нь Г.Нарансолонгын ургийн биологийн эцэг байх боломжтой.
2. П.Г нь Г.Нарансолонгын ургийн биологийн эцэг байх магадлал 99,99 хувь байна /хх-35/ гэх дүгнэлт,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Г ийн яллагдагчаар өгсөн: “Нарансолонго, Одгэрэл бид 3 нэг том хөнжилд ороод охин Одгэрэлийг голдоо хийгээд хэвтсэн, тэгтэл манай охин Одгэрэл шууд унтаад өгсөн, тэгэхээр нь би охин дээгүүрээ даваад Нарансолонгын хажууд талд хэвтээд чи хүнтэй унтаж үзсэн үү гэж асуутал Нарансолонго би хүнтэй унтаж үзсэн гэсэн, тэгэхээр нь би унтаж үзэх үү, би чамайг хүсээд байна гэж хэлтэл Нарансолонго өөрөө тэгье гэсэн, би хувцасыг нь тайлах гэж оролдтол өөрөө дотоожоо тайлсан, тэр үед нь би өөрөө бага зэрэг доошоо шувталаад бэлэг эрхтэнээ Нарансолонгын бэлэг эрхтэн рүү, тэр үед Нарансолонго миний өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, бид 2 бэлгийн харилцаанд ороод удалгүй би дур тавьсан. Дараа нь буюу 2018 оны 02 сарын 19-ний өдөр мөн Г ахынд очиж хоносон юм. Учир нь манай хадам эгч Ундрах маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Бүгд найрамдах Солонгос улсруу ажил хийхээр явах гэж байсан. Тэгээд маргааш нь би онгоцны буудалруу хүргэж өгөхөөр болоод Г ахынд юм. Тэгээд орой 00 цагийн үед Г ах, Ундрах эгч 2 өөрийнхөө өрөөнд ороод унтацгаасан. Тэгээд би Нарансолонгын өрөөнд унтахаар болсон. Нарансолонгын өрөөнд бид 2, тус тусдаа ор засаад хэвтсэн. Тэгээд Нарансолонгыг хувцасаа тайлаад гэрлээ унтраагаад орондоо орохоор нь өөрийнхөө хөнжлөөс босоод Нарансолонгын хөнжилд ороод дотоожийг нь доош нь бүрэн тайлаад бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийгээд оролдсон, мөн хөхийг нь базаад биеийг нь илж таалсан, тэр үед Нарансолонго дуугарахгүй зүгээр байхаар нь би дотоожоо бүрэн тайлаад дээр нь гараад бэлэг эрхтэнээ Нарансолонгын бэлэг рүү хийх гэтэл ахаа хоёулаа болъё гэсэн. Тэр үед би хүсээд байхаар нь шууд хийсэн нилээд хөдөлж байгаад би бэлэг эрхтэн дотор нь дур тавьсан. Тэгээд би өөрийн хөнжилдөө ороод унтсан. Нарансолонго мөн хөнжилдөө унтсан. Тэгээд дараа нь 2018 оны 03 дугаар сард хэдний өдөр байсан талаар мэдэхгүй байна. Манай эхнэр бид хоёрт гадуур ажил гараад өөрийн хүүхдүүдээ Нарансолонгоор харуулах болоод Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Жаргалантын 41-688 тоотод байх гэртээ авчирсан. Тэгээд эхнэр бид 2 ажлаа амжуулж байгаад орой би 19 цагийн үед гэртээ ганцаараа ирсэн, ирэхэд манай хүүхдүүд Нарансолонго нар байсан. Удалгүй манай хүүхдүүд унтахаар нь би Нарансолонгод ойртоод биеийг нь илээд хөхийг нь оролдоод доошоо бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийтэл уурлаад боль гээд намайг түлхээд босох гэхээр нь ахиад өөрлүүгээ татаад хөхийг нь барьтал үгүй гээд намайг түлхээд гараад гадаа суугаад байсан. Тэгэхээр нь би араас нь гадаа гараад” хүнд хэлэх юм бол дүү нар чинь өнчирч, эгч чинь надаас сална шүү” гэж хэлээд аргадсан. Тэр үед миний өөдөөс ямар нэгэн зүйл хэлэхгүй суугаад байсан. Тэгээд би шууд эхнэрээ авчирхаар явсан. ” /хх-72/ гэх мэдүүлэг,
-Насанд хүрээгүй хохирогчийн Г.Нарансолонгын төрсөний гэрчилгээний хуулбар болон нас тоолсон тэмдэглэл /хх-75-76/,
-Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас болон өвчний түүх /хх-37-48/,
-Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-90-92/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.
Иймд шүүгдэгч П.Г ийн 14 нас 1 сартай Г.Нарансолонгыг 2018 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө, 2018 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 28-366а тоотод хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, мөн дахин 2018 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 41-688 тоотод хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэж, арван зургаан насанд хүрээгүй байхад нь жирэмсэн болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн, 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий:…“Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэм буруутайд тооцсон. П.Г архи тамхи хэрэглэдэггүй. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Шүүх хуралдааныг насанд хүрээгүй хохирогчийг оролцуулж байж шийдэх ёстой байсан. Шүүгдэгч П.Г нь өөрөө хохирогчийн мэдүүлгээр асуудлаа шийдүүлье гэж байна. Улсын яллагч 5-12 жилийн хорих ялтай гэж байна. Хохирогч маань жирэмсэн болсон түүнээсээ болоод ургаа авхуулчихсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэх боломжтой гэж бодож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримталж тухайн зүйл ангийн ялын доод хэмжээнээс доошоо 3 жил 6 сараар хорих ялыг тогтоож өгнө үү. Гэмт хэргийн нөхцөл байдлын тухайд өөр санаатай боловч тохиролцсон байж болох талтай. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхэд харшлах зүйлгүй гэсэн саналтай байна.” гэх тайлбарыг гаргаж байх боловч эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх шудрага ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч П.Г т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэлмэг нь шүүгдэгч П.Газоригоос нэхэмжилсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгтээ 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нийт 99 хоног цагдан хоригдсонийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П Г ийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэний улмаас 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.Г т 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар П.Г т оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Г ийн цагдан хоригдсон 99 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь П.Ганзоригоос хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба П.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Г т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧИД Э.ЧИНГИС
Т.ШИНЭБАЯР