Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/59

 

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн рүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Г.Ганзул нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч .д холбогдох 25800000040 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Дархан-уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 0 дүгээр сарын 4-ний өдрийн 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор рүүгийн хуулийн тусгай ангийн 2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар жилийн хугацаатай хорих ялаар,

Дархан-уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 0 дугаар сарын 9-ний өдрийн 80/84 дугаартай шийтгэх тогтоолоор рүүгийн хуулийн тусгай ангийн 45 дугаар зүйлийн 45.2, 8 дүгээр зүйлийн 8.2.5-д зааснаар жил 0 хоногийн хугацаатай хорих ялаар,

Сум дундын 22 дугаар шүүхийн 204 оны 0 дүгээр сарын 2-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор рүүгийн хуулийн тусгай ангийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт зааснаар жил 06 сарын хугацаатай хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Шүүгдэгч ******* нь рүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: үйлдлийг рүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

******* овогт ******* ******* рүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч *******д рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн . дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 400,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж,

Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн рүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

... Миний бие ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, мөн хохирогчоос уучлалт гуйсан. Миний зүгээс гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Хохирогч *******т гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, эмчилгээний төлбөр 20,000 төгрөг нэхэмжилсэн, би хохирогчид 400,000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд төлөх хохирол төлбөргүй болно.

Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох ,58,828 төгрөгийг Төрийн сангийн дансанд төлж барагдуулсан бөгөөд хохирогч ******* нь цаашид рүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжтой юм.

рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн -д Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ: Үүнд .4 дэх хэсэгт хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн бол гэж заасан.

Хэрэг гарсан шалтгаан нөхцөлд хохирогч *******ийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна, энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа.

Тухайлбал: Гэрч “ ... ах гэнэт руу чи муу бацаан гэж томроод өшиглөсөн. Тэгээд тэр хоёр маргалдаад дээр доороо ороод ноцолдож зодолдоод эхэлсэн” гэсэн мэдүүлэг.

Миний яллагдагчаар өгсөн “... нь гартаа нэг шил архи барьчихсан тэдний хашаанд орж ирсэн. Тэгээд би сайн байна уу ах гээд мэндэлсэн чинь миний сайн муу чамд хамаагүй гээд миний баруун талын бөөр хэсэгт өшиглөсөн” гэсэн мэдүүлэг зэрэг болно. Иймд дээрх хуульд зааснаар шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна.

Хувийн байдал: Ам бүл 6, эхнэр болон бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг. хнэр хүүхдүүдээ харж ханддаг, ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа. Гэр бүлээс өрхийн тэргүүн би ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэж авч явдаг, мөн ээжийнхээ малыг маллах сүү цагаан идээг нь худалдан борлуулж өгдөг, ногоо тариалж худалдан борлуулж орлого олдог юм. Мөн би 2 удаа маш хүнд хэлбэрээр шарлаж, эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. Тус эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас хугацаанаас өмнө халагдаж байсан. Одоо эмчийн хяналтад орох зайлшгүй шаардлагатай байгаа гэсэн болно.

Иймд рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .-т заасныг журамлан рүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар жилийн хорих ял шийтгэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтэй гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Айлд будаа асуух гэж ороод ******* ах байхаар нь ах хүү сайн байна уу? гээд мэндэлсэн гэтэл чамд ямар хамаатай юм муу бацаан минь гээд миний баруун бөөр рүү цохисон. Улмаар айлын хашаанд зодолдсон. хнэр маань эрхэлсэн ажилгүй, бага насны 4 хүүхэдтэй. Иймд надад оногдуулсан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 6 сарыг хасаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Шийтгэх тогтоолд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа. рүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасан. .4 дэх хэсэгт “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн бол” гэж заасан байдаг. Хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь *******ийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байгаа. нэ нь хэрэгт авагдсан гэрч мэдүүлэг, шүүгдэгч яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогддог. Иймд хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна.

Хувийн байдлын тухайд ам бүл 6 эхнэр болон бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг. ******* нь ганцаараа ажил хийж эхнэр 4 хүүхдээ тэжээдэг. рүүл мэндийн хувьд 2 удаа хүнд хэлбэрээр шарлаж, эмчилгээ хийлгэж байсан. нэ шалтгааны улмаас цэргийн албанаас хугацаанаасаа өмнө халагдаж байсан. дгээр баримтуудыг давж заалдах гомдолдоо хавсаргаж өгсөн байгаа.  Иймд рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн .4-т заасан “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэдэг нь тогтоогдож байна. Мөн  6.5 дугаар зүйлийн .-т заасан “нэ хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээний 2/-ээс багагүй ял оногдуулахаар заасан энэ хуулийн заалтыг хэрэглэх боломжтой. Хэдийгээр анхан шүүх урьд өмнө нь ял эдэлж байсан гэдэг үндэслэлээр 6.7 дугаар зүйлийн .-т заасныг хэрэглэсэн боловч шийтгэх тогтоолыг тайлбарлахдаа “Хувийн байдлын тухайд урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан учраас хамгийн багаар нь тогтоох боломжгүй гэж үзсэн” гэж тайлбарладаг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэгэхээр хорих ялыг 2/-ээс баггүй ял буюу жилийн хорих ял оногдуулах боломжтой гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, *******д жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүхээс хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан.  рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлд “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ялаас өвчний учир чөлөөлөх” гэж хуульчилсан байдаг. Холбогдох байгууллагын комиссын дүгнэлтийг гаргуулан шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дүгээр сарын 24-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэлтэй байна гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9. дүгээр зүйлийн , дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 4 цагийн орчим Дархан-уул аймгийн Дархан сумын дугаар баг, -2 тоот хашаанд *******тэй маргалдаж улмаар толгой, нуруу руу нь хөлөөрөө өшиглөж, цээж, зүүн гаран тус газарт тармуураар цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархай ясны хугарал, цээжний баруун , 4, 5 дугаар хавирганы хугарал, зулай, зүүн доод зовхинд язарсан шарх, зүүн дээд , дугаар шүдний булгарал, 2 нүдний зовхи, цээж, зүүн бугалга, 2 гуянд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч *******ийн...”нэг мэдсэн чинь хамт байсан залуу миний дээр гараад суучихсан намайг цохиж байсан. Тэр үед би ухаан ороод болиулах гэж оролдоход тэр залуу хашааны хажууд байсан төмөр аваад намайг цохиж эхэлсэн.” гэх мэдүүлгээр /хх9-0/,

Гэрч ...” ийн дээр гараад нүүр толгой хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Би ******* салгахаар намайг түлхээд ийн өшиглөөд байсан. нь бакал гуталтай байсан болохоор хүн алчихвий гэж бодоод чадлаараа салгаж явуулсан” гэх мэдүүлгээр /хх26-27/,

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 4-ний өдрийн 42 дугаартай шинжээчийн...”*******ийн биед зүүн чамархай ясны хугарал, цээжний баруун , 4, 5 дугаар хавирганы хугарал, зулай зүүн доод зовхинд язарсан шарх, зүүн дээд , дугаар шүдний булгарал, 2 нүдний зовхи, цээж, зүүн бугалга, 2 гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх зүүн чамархай ясны хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4..2-д зааснаар хохирлын хүнд зэрэг, цээжний баруун ,4,5 дугаар хавирганы хугарал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын .2.-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, зулай, зүүн доод зовхинд язарсан шарх, 22 нүдний зовхи, цээж, зүүн бугалга, 2 гуянд цус хуралт гэмтлүүд нь ..-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг, зүүн дээд , дугаар шүдний булгарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.-д заасан ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтыг 0 хувь алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 0 хувь алдагдуулна” гэх дүгнэлт /хх8-4/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч Б.******* хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгчийн үйлдлийг рүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуульзүйн үндэслэлтэй, рүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь рүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар рүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг билээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан  рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .-д заасныг журамлан тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгон авч, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо...” Миний зүгээс гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Хохирогч *******т гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, эмчилгээний төлбөр 20,000 төгрөг нэхэмжилсэн, би хохирогчид 400,000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд төлөх хохирол төлбөргүй болно. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох ,58,828 төгрөгийг Төрийн сангийн дансанд төлж барагдуулсан бөгөөд хохирогч ******* нь цаашид рүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжтой юм. рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн -д Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ: Үүнд .4 дэх хэсэгт хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн бол гэж заасан. ...эхнэр болон бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Мөн би 2 удаа маш хүнд хэлбэрээр шарлаж, эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. Тус эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас хугацаанаас өмнө халагдаж байсан. Одоо эмчийн хяналтад орох зайлшгүй шаардлагатай байгаа гэсэн болно. Иймд рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .-т заасныг журамлан рүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар жилийн хорих ял шийтгэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргаж холбогдох Цэргийн эмч нарын комиссын магадалгааг ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх гарах шалтгаан нөхцөл нь хохирогч *******ийн бусдын биед хууль бусаар халдсан үйлдэл зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхээс оногдуулсан  ялыг хөнгөрүүлж болох тул  давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .-д заасныг журамлан рүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 0 жил хугацаагаар хорих ял оногдуулж, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж,  шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.0 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн .4., 9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           .Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, дахь заалтыг:

-“2. Шүүгдэгч *******д рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн . дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж гэснийг, шүүгдэгч *******д рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн . дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй гэж,

-“. рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж гэснийг, рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.0 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

. Шүүгдэгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

                     ШҮҮГЧИД                                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                                          З.ТӨМӨРХҮҮ