Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 317/ШШ2026/00380

 

 

 

 

 

2026 02 16 317/ШШ2026/00380

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч:  С ББСБ ХХК,

Хариуцагч: Р ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 754,447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. С ББСБ ХХК нь хариуцагч С.р ад холбогдуулан гэрээний үүрэгт 754,447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.р нь "С ББСБ" ХХК-тай 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 140000940672 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99531098 дугаартай Монпэй аппликэйшнийг ашиглан зээл 600,000 төгрөгийн зээл авсан. Иймд нийт 754,447 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч С.р нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 754,447 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 04 дугаар сарын 30-ны өдөр 354,447 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 22,657 төгрөг төлсөн баримт, С ББСБ ХХК-иас Д.Гантуяад олгосон итгэмжлэл, С ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 140000940672 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, С.р ын иргэний үнэмлэхийн лавлагаа, зээлийн хүү тооцооллын хүснэгтийг, харин хариуцагч нараас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч С.р нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 140000940672 дугаартай зээлийн гэрээг С ББСБ ХХК-тай байгуулан 600,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч С.р ад холбогдуулан 754,447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.р нь нэхэмжлэлийн шаардлага болох 754,447 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 04 дугаар сарын 30-ны өдөр 354,447 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 754,447 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 04 дугаар сарын 30-ны өдөр 354,447 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.

5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,657 төгрөгийн тал хувь 11,328.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 11,328.5 төгрөгийг, хариуцагч С.р аас 11,328.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч С.р нь нэхэмжлэлийн шаардлага болох 754,447 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 04 дугаар сарын 30-ны өдөр 354,447 төгрөгийг тус тус нэхэмжлэгч С ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,657 төгрөгийн тал хувь 11,328.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 11,328.5 төгрөгийг, хариуцагч С.р аас 11,328.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА