| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сампилноровын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/00203/И |
| Дугаар | 305/ШШ2026/00202 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 305/ШШ2026/00202
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ууганбаяр би
Нэхэмжлэгч: ***** ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****-д холбогдох,
Үндсэн зээл 8,512,253.72 төгрөг, зээлийн хүү 375,135.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,557.83 төгрөг, нийт 8,902,947.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ***** овогтой ***** нь *****-тай цахимаар ЗГ-К000283735 тоот Дижитал зээлийн гэрээ" байгуулж, 2023 оны 11 сарын 15-ны өдөр 3205133592 тоот зээлийн данс үүсгэн 9,000,000(есөн сая) төгрөгийн зээлийг жилийн 21(хорин нэг) хувийн хүүтэй, 30(гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч 2023 оны 10 сарын 30-ны өдөр 500,000(таван зуун мянган) төгрөгийн зээлийг жилийн 21(хорин нэг) хувийн хүүтэй, 30(гуч) сарын хугацаатай, 2023 оны 12 сарын 01-ний өдөр 500,000(таван зуун мянган) төгрөгийн зээлийг жилийн 21(хорин нэг) хувийн хүүтэй, 30(гуч) сарын хугацаатай, 2023 оны 12 сарын 13-ны өдөр 2,000,000(хоёр сая) төгрөгийн зээлийг жилийн 21(хорин нэг) хувийн хүүтэй, 30(гуч) сарын хугацаатай, 2023 оны 12 сарын 18-ны өдөр 17,000,000(арван долоон сая) төгрөгийн зээлийг жилийн 21(хорин нэг) хувийн хүүтэй, 30(гуч ) сарын хугацаатай авч нэмэгдүүлж, нийт 29,000,000(хорин есөн сая) төгрөгийн зээл авсан. ***** овогтой ***** нь ЗГ-К000283735 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2026 оны 01 сарын 26-ны өдрийн байдлаар 72 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 8,902,947.17 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна. Иймд зээлдэгч ***** овогтой *****-с *****-тай байгуулсан ЗГ-К000283735 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 8,902,947.17 (найман сая есөн зуун хоёр мянга есөн зуун дөчин долоон төгрөг арван долоон мөнгө) төгрөгийг гаргуулж *****-нд олгуулж өгнө үү. Зээл олголт төлөлтийн тооцоолол,
|
| Олгосон | Төлсөн | Үлдэгдэл |
| Үндсэн өр | 29,000,000 | 20,487,746.28 | 8,512,253.72 |
| Үндсэн хүү | 8,413,671.69 | 8,038,536.07 | 375,135.62 |
| Нэмэгдүүлсэн хүү | 38,595.67 | 23,037.84 | 15,557.83 |
| Нийт дүн | 37,452,267.36 | 28,549,320.19 | 8,902,947.17 |
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ***** ХК-иас *****-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,902,947.17 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. ***** иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэлийн төлбөрийг төлж барагдуулсан тул итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хариуцагч ***** нь үндсэн зээл 8,512,253.72 төгрөг, зээлийн хүү 375,135.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,557.83 төгрөг, нийт 8,902,947.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх буюу нэхэмжлэлээс татгалзах эрх итгэмжлэлээр олгогдсон байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ,
Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдож байх тул ***** ХК-ийн нэхэмжлэлтэй *****-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,397 төгрөгийн тал хувь 78,698.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 78,698.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***** ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *****-д холбогдох үндсэн зээл 8,512,253.72 төгрөг, зээлийн хүү 375,135.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,557.83 төгрөг, нийт 8,902,947.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,397 төгрөгийн тал хувь 78,698.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 78,698.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ***** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.УУГАНБАЯР