Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2026/00179

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2026/00179

Хөвсгөл аймаг

 

                        Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, бага тойруу 6, 07 тоотод байрлах, 6515061 регистрийн дугаартай, Х*** ХХК-ийн,

Хариуцагч: Б.Б

Хариуцагч: Э.А

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 2,014,964.03 төгрөг, үндсэн хүү 1,181,870.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166,857.58 төгрөг, нийт 3,363,691.75 (гурван сая гурван зуун жаран гурван мянга зургаан зуун ерэн нэг) төгрөг (далан тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 320/2025/02039/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х*** ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 3,363,691.75 төгрөг. Үндсэн зээл 2,014,964.03 төгрөг, үндсэн хүү 1,181,870.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166,857.58 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.01.24. Гэрээ дуусгавар болох огноо: 2025.01.22. Түрээсийн төлбөрт хүлээн авсан нийт мөнгөн дүн: 480,000 төгрөг.

Зээлдэгч Б.Б /РД***/, Э.А /РД***/ нар нь 2024 оны 01 сарын 24-ний өдөр ХӨ-СТГ/2024-128788 тоот санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 2,359,645 төгрөгийн зээлийг нэг сарын 2,98 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч Б.Б /РД***/, Э.А /РД***/ нар санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар 567 хоногийн хугацаа хэтрүүлж зээл, зээлийн хүүгийн төлбөрийн төлөлт хийхгүй зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч Б.Б /РД***/, Э.А /РД***/ нараас байгуулсан санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний 6.1-т заасны дагуу, мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 3,363,691.75 гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-7 дахь тал)

2. Хариуцагч Б.Б , Э.А нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид Х*** ХХК-иас нэхэмжилж байгаа зээлийн төлбөр бүгд 3,363,691.75 төгрөгийг төлж барагдуулна. Лизингээр цахилгаан бараа авсан нь үнэн гэжээ. (хавтаст хэргийн 34 дэхь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х*** ХХК нь хариуцагч Б.Б , Э.А нарт холбогдуулан үндсэн зээл 2,014,964.03 төгрөг, үндсэн хүү 1,181,870.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166,857.58 төгрөг, нийт 3,363,691.75 (гурван сая гурван зуун жаран гурван мянга зургаан зуун ерэн нэг) төгрөг (далан тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б , Э.А нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Бид Х*** ХХК-иас нэхэмжилж байгаа зээлийн төлбөр бүгд 3,363,691.75 төгрөгийг төлж барагдуулна. Лизингээр цахилгаан бараа авсан нь үнэн гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Б , Э.А нар нэхэмжлэлийн шаардлага нийт 3,363,691.75 (гурван сая гурван зуун жаран гурван мянга зургаан зуун ерэн нэг) төгрөг (далан тав) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,769 төгрөгийн тал хувь болох 34,384.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б , Э.А нараас улсын тэмдэгтийн хураамж 34,384.5 төгрөг гаргуулж , тус тус нэхэмжлэгч Х*** ХХК-д олгох нь зүйтэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х*** ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 2,014,964.03 төгрөг, үндсэн хүү 1,181,870.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166,857.58 төгрөг, нийт 3,363,691.75 (гурван сая гурван зуун жаран гурван мянга зургаан зуун ерэн нэг) төгрөг (далан тав) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Б.Б , Э.А нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,769 төгрөгөөс 34,384.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б , Э.А нараас улсын тэмдэгтийн хураамж 34,384.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Х*** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА