| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/02040/И |
| Дугаар | 320/ШШ2026/00180 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 320/ШШ2026/00180
| 2026 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 320/ШШ2026/00180 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, бага тойруу 6, 07 тоотод байрлах, 6515061 регистрийн дугаартай, Х*** ХХК-ийн,
Хариуцагч: С.М
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 2,634,430 төгрөг, үндсэн хүү 1,594,032.79 төгрөг, нийт 4,228,462.79 (дөрвөн сая хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөг (далан ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 320/2025/02040/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 4,228,462.79 төгрөг. Үндсэн зээл 2,634,430 төгрөг, үндсэн хүү 1,594,032.79 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.02.06. Гэрээ дуусгавар болох огноо: 2026.01.16. Түрээсийн төлбөрт хүлээн авсан нийт мөнгөн дүн: 100,000 төгрөг.
Зээлдэгч С овогтой М нь 2024 оны 02 сарын 06-ны өдөр ХӨ-СТГ/2024-131448 тоот санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 2,634,430 төгрөгийн зээлийг нэг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч С овогтой М нь ХӨ-СТГ/2024-131448 тоот санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны байдлаар 629 хоногийн хугацаа хэтрүүлж зээл, зээлийн хүүгийн төлбөрийн төлөлт хийхгүй зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна.
Иймд С овогтой М аас байгуулсан санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний 6.1-т заасны дагуу, мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 4,228,462.79 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э т шүүхэд гаргасан тайлбартаа: Х*** ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр бүгд 4,228,462.79 төгрөгийг хариуцагч С.М нь 3 хувааж, 2026 оны 1, 2 дугаар сард тус бүр 1,400,000 төгрөгийг, 2026 оны 3 дугаар сард 1,428,462.79 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэсэн тайлбарыг зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 28 дахь тал)
2. Хариуцагч С.М шүүхэд гаргасан тайлбартаа: Би Х*** ХХК-ийн шүүхэд гаргасан үндсэн зээл 2,634,430 төгрөг, хүү 1,594,032.79 төгрөг, нийт 4,228,462.79 төгрөгийг 3 хувааж, 2026 оны 1, 2 дугаар сард тус бүр 1,400,000 төгрөгийг, 2026 оны 3 дугаар сард 1,428,462.79 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 25 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*** ХХК нь хариуцагч С.М д холбогдуулан үндсэн зээл 2,634,430 төгрөг, үндсэн хүү 1,594,032.79 төгрөг, нийт 4,228,462.79 (дөрвөн сая хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөг (далан ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ...нийт 4,228,462.79 төгрөгийг 3 хувааж, 2026 оны 1, 2 дугаар сард тус бүр 1,400,000 төгрөгийг, 2026 оны 3 дугаар сард 1,428,462.79 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э т ...бүгд 4,228,462.79 төгрөгийг хариуцагч С.М нь 3 хувааж, 2026 оны 1, 2 дугаар сард тус бүр 1,400,000 төгрөгийг, 2026 оны 3 дугаар сард 1,428,462.79 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэсэн тайлбарыг зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч С.М нэхэмжлэлийн шаардлага нийт 4,228,462.79 (дөрвөн сая хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөг (далан ес) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,605 төгрөгийн тал хувь болох 41,302.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.М аас улсын тэмдэгтийн хураамж 41,302.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Х*** ХХК-д олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х*** ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 2,634,430 төгрөг, үндсэн хүү 1,594,032.79 төгрөг, нийт 4,228,462.79 (дөрвөн сая хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөг (далан ес) мөнгийг 2026 оны 1-2 дугаар сард тус бүр 1,400,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сард 1,428,462.79 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар хариуцагч С.М хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,605 төгрөгөөс 41,302.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.М аас улсын тэмдэгтийн хураамж 41,302.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Х*** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА