| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/02043/И |
| Дугаар | 320/ШШ2026/00181 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 320/ШШ2026/00181
| 2026 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 320/ШШ2026/00181 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, 5373271 дугаар регистртэй, *** ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 17-06 тоотод оршин суух, УП*** дугаар регистртэй, эрэгтэй, Мэргэд овогт Л ын Б д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 870,000 төгрөг, зээлийн хүү 168,184 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,363 төгрөг, нийт 1,065,548 (нэг сая жаран таван мянга таван зуун дөчин найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны хүлээн авч, 320/2025/02043/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 1,065,548 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 870,000 төгрөг, зээлийн хүү 168,184 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,363 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2020.09.10. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.03.14.
Л.Б нь *** ББСБ ХХК-тай 2020 оны 09 сарын 10-ны өдөр зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн мобиком үүрэн телефоны *** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Л.Б нь уг гэрээний үндсэн дээр 2025 оны 02 сарын 13-ны өдөр 870,000 төгрөгийг 2.8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. *** ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь утсаа огт аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025 оны 09 сарын 17-ны өдрийн байдлаар Л.Б ийн үндсэн зээлийн үлдэгдэл 870,000 төгрөг, 2025 оны 02 сарын 13-ны өдрөөс 2025 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэлх 186 хоногийн зээлийн хүү 168,184 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,363 төгрөг, нийт 1,065,548 төгрөг байна.
Л.Б зээлийн гэрээний үүргийг хугацаанд гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул *** ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,065,548 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
2. Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би *** ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 1,065,548 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 22 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч Л.Б д холбогдуулан үндсэн зээл 870,000 төгрөг, зээлийн хүү 168,184 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,363 төгрөг, нийт 1,065,548 (нэг сая жаран таван мянга таван зуун дөчин найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ...*** ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 1,065,548 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Л.Б нэхэмжлэлийн шаардлага нийт 1,065,548 (нэг сая жаран таван мянга таван зуун дөчин найм) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,787 төгрөгийн тал хувь болох 15,893.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.Б ээс улсын тэмдэгтийн хураамж 15,893.5 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 870,000 төгрөг, зээлийн хүү 168,184 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,363 төгрөг, нийт 1,065,548 (нэг сая жаран таван мянга таван зуун дөчин найм) төгрөг төлөхийг хариуцагч Л.Б хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,787 төгрөгөөс 15,893.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.Б ээс улсын тэмдэгтийн хураамж 15,893.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА