Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2026/00182

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2026/00182

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр, 8 давхарт байрлах, 6365744 регистрийн дугаартай, *** ББСБ ХХК-ийн, 

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 15-10 тоотод оршин суух, РЮ*** дугаар регистртэй, Ч ийн Т д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 611,986.50 төгрөг, үндсэн хүү 154,631.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,626.20 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 787,243.73 (долоон зуун наян долоон мянга хоёр зуун дөчин гурав) төгрөг (далан гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 320/2025/02030/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 787,243.73 төгрөг. 2119850 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 611,986.50 төгрөг, үндсэн хүү 154,631.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,626.20 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.04.30. Гэрээ дуусгавар болох огноо: 2025.11.18. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 792,788.23 төгрөг. Үндсэн зээл 674,368.39 төгрөг, үндсэн хүү 91,119.84 төгрөг. Гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.05.21.

Хариуцагч Ч ийн Т нь *** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 04 сарын 30-ны өдөр 2119850 тоот *** кредит үйлчилгээний гэрээг байгуулж, 620,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд *** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдөж эхэлсэн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

2119850 тоот *** кредит гэрээний үүрэгт үндсэн зээл 611,986.50 төгрөг, үндсэн хүү 154,631.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,626.20 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 787,243.73 төгрөгийг хариуцагч Ч ийн Т гээс гаргуулах гэжээ. (хавтаст хэргийн 1-6, 18-23 дахь тал)

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: *** ББСБ ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 787,243.73 төгрөгийг хариуцагч Ч.Т нь төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 31 дэхь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч Ч.Т д холбогдуулан үндсэн зээл 611,986.50 төгрөг, үндсэн хүү 154,631.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,626.20 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 787,243.73 (долоон зуун наян долоон мянга хоёр зуун дөчин гурав) төгрөг (далан гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 611,986.50 төгрөг, үндсэн хүү 154,631.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,626.20 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 787,243.73 (долоон зуун наян долоон мянга хоёр зуун дөчин гурав) төгрөг (далан гурав) мөнгийг хариуцагч Ч.Т төлж барагдуулсан тухай тайлбарыг нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Ч.Т нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,443.85 төгрөгийн тал хувь болох 11,721.92 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Т гээс улсын тэмдэгтийн хураамж  11,721.92 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 611,986.50 төгрөг, үндсэн хүү 154,631.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,626.20 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 787,243.73 (долоон зуун наян долоон мянга хоёр зуун дөчин гурав) төгрөг (далан гурав) мөнгийг төлж барагдуулан, хариуцагч Ч.Т нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,443.85 төгрөгөөс 11,721.9 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Т гээс улсын тэмдэгтийн хураамж 11,721.9 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  Б.ОТГОНБЯМБА