| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/03168/И |
| Дугаар | 307/ШШ2025/02274 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 307/ШШ2025/02274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/03168/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1988 оны 01 сарын 05-ны өдрөөс хойш нийтийн ахуй үйлчилгээний газарт үсчин мэргэжлээр нийт 4-н жил, 5 сар ажилласан баримт архиваас олдохгүй байгаа. Аймгийн архивын газраас тухайн мэдээлэл нь шатсан гэж хэлсэн. Одоо тэтгэвэрт гарахад ажлласан жил хүрэхгүй байна. миний зүгээс өгөх өөр баримт мэргэжлийн үнэмлэх байгаа, архиваас шүүлгээд баримт нь 1982 оноос хойш сан хөмрөгт шилшиж ирээгүй тул 1988-1991 онуудад аижллаж байсан миний лавлагааг шүүж гаргах боломжгүй гэсэн тодорхойлолт өгсөн.
Иймд 1988 оны 01 сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх нийт ажилласан 4 жил 5 сар хүртэлх Нийтийн ахуй үйлчилгээнй газарт үсчинээр ажилласан байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагчийн тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн төрийн архивын тодорхойлолт, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч ******* мэдүүлэг, гэрч ******* мэдүүлэг, гэрч ******* мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17/1078 дугаартай албан бичиг, ХААТР-1 маягт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа зэргийг нотлох баримтаар цуглуулж, шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д: Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136.1-д: эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.
Хүсэлт гаргагч *******гийн шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
Хүсэлт гаргагч ******* нь 1971 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх үед Дархан хотын ахуй үйлчилгээний удирдах газарт 1988-1992 он хүртэл ажилласан байхад Дархан-Уул аймгийн төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ахуй үйлчилгээний удирдах газрын баримт 1982 оноос хойш шилжиж ирээгүй тул лавлагааг шүүж гаргах боломжгүй гэсэн байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв.
******* нь Дархан хотын Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газарт үсчинээр 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагчийн тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн төрийн архивын тодорхойлолт, гэрч ******* ...1988 оноос хойш *******тай хамт ажиллаж байсан. Бид хоёр хамт үсчин хийдэг байсан. Манай нөгөө ээлжид гардаг байсан. Бид хоёр хамт 1992 он хүртэл хамт ажилласан санаж байна. Одоо сайн санахгүй байна. Нийтийн ахуй үйлчилгээний газрын архив гээд бид нарын бичиг баримт байхгүй болсон... гэх мэдүүлэг, гэрч ******* ...1988 оноос 1992 он хүртэл *******тай хамт ажиллаж байсан. Манай нөгөө ээлжид гардаг байсан. Нийтийн ахуй үйлчилгээний газрын архив гээд бид нарын бичиг баримт байхгүй болсон... гэх мэдүүлэг, гэрч ******* ...1988 оноос 1992 он хүртэл *******тай хамт ажиллаж байсан. Манай нөгөө ээлжид гардаг байсан. Нийтийн ахуй үйлчилгээний газрын архив шатсан гэсэн. Тэгээд бид нарын бичиг баримт байхгүй болсон... гэх мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17/1078 дугаартай албан бичиг, ХААТР-1 маягт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд *******гийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байх тул Дархан хотын Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газарт 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үсчинээр ажиллаж байсан болохыг сэргээн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар регистрийн дугаартай, ******* овогт ******* Болормааг Дархан хотын Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газарт 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үсчинээр ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС