Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00407

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Наранчимэг, М.Соёл-Эрдэнэ нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн и шүүх хуралдааныг Г.Даваадорж , А.Отгонцэцэг, А.Мөнхзул

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/01189 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ж.Наранчимэг, М.Соёл-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Мөнхнайрамдал, З.Мөнхтуяа нарт холбогдох

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах, Соёлын төвийн цогцолборыг 3.Мөнхтуяад 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн үйлдлийг хууль бусд, З.Мөнхтуяагаас Г.Мөнхнайрамдалд шилжүүлэхээр 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив,

хариуцагчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Наранчимэг, М.Соёл-Эрдэнэ нарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Иргэн Ж.Наранчимэг, М.Соёл-Эрдэнэ нар нь 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэн М.Тэмүүжин, М.Шинэ-Од, Ц.Нарантуяа нартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай 2331 м.кв талбай бүхий, Спорт цогцолборын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. Ж.Наранчимэг, М.Соёл-Эрдэнэ нарыг дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед худалдагч М.Тэмүүжин, М.Шинэ-Од, Ц.Нарантуяа нар нь Сум дундын шүүхийн 391 дүгээр шүүхийн шийдвэрийн дагуу уг барилгын анхны өмчлөгч болох З.Мөнхбатын хууль ёсны өмчлөгчид байсан бөгөөд эд хөрөнгийн бүртгэлийн 000202903 тоот гэрчилгээг эзэмшиж байсан. Ж.Наранчимэг, М.Соёл-Эрдэнэ нар өв залгамжлагч М.Тэмүүжин, И.Шинэ-Од, Ц.Нарантуяа нартай 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 260 000 000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлбөр мөнгийг шилжүүлэн өгч үл хөдлөх хөрөнгийг ашиглаж байсан. Гэтэл хариуцагч Г.Мөнхнайрамдал нь 2001 онд уг үл хөдлөх эд хөрөнгийн талаар хууль бус баримт ашигласан байна. Дээрх үл хөдлөх хөрөнгийг анхны өмчлөгч "Тэмүүлэн" ББХ компани хувьчлан авсан нь Дархан хотын өмч хувьчлалын комиссын 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар батлагдсан 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 184 тоот эд хөрөнгө ззэмших эрхийн гэрчилгээ, "Тэмүүлэн" ББХ компанийн дүрмээр тогтоогддог.

Гэтэл тус хөрөнгийг З.Мөнхтуяагийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг Хаадууд" ХХК-ийн захирал Г.Мөнхнайрамдал 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/37 тоот "Хаадууд" ХХК-ийн албан бичгээр гаргаж, түүнийг нь улсын бүртгэлийн байгууллага бүртгэж, З.Мөнхтуяагийн нэр дээр гэрчилгээ олгосон байдаг. Үүний дараа 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр тус үл хөдлөх хөрөнгийг З.Мөнхтуяа нөхөр Г.Мөнхнайрамдалд бэлэглэсэн нь хуулийн болон бодит үндэслэлгүй байна.

"Тэмүүлэн" ББХК-ийн хөрөнгийг Г.Мөнхнайрамдал "Хаадууд" ХХК-ийн тушаалыг хуурамчаар үйлдэн өөрийн эхнэр З.Мөнхтуяадаа эрх олгосон, дараа нь З.Мөнхтуяа буцаан Г.Мөнхнайрамдлын нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 159 тоот дүгнэлт, "Хаадууд" ХХК-ийн 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн албан бичиг, бэлэглэлийн гэрээ зэргээр тогтоогдсон бөгөөд улсын байцаагчийн дүгнэлтэд "Дархан-Уул аймгийн 8 дугаар багийн нутагт байрлах соёлын төвийн барилгыг улсын бүртгэлд анх З.Мөнхтуяагийн өмчлөлд бүртгэхдээ өмчлөх эрх нотлох баримт аваагүй нь тухайн үед мөрдөгдөж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байна. З.Мөнхтуяаг өмчлөгчөөр бүртгэхдээ "Тэмүүлэн" ББХК-ийн эзэн З.Мөнхбат, З.Мөнхтуяа нарын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл авах шаардлагатай байсан байна" гэсэн байдаг.

Энэ тухай Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 815 дугаар тогтоол гарснаар мэдсэн бөгөөд Дээд шүүхийн тогтоолын хянавал хэсэгт "Дархан хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 82 дугаар тогтоолоор Дархан сумын 8 дугаар багт байрлах, Соёлын төвийн цогцолборыг "Тэмүүлэн" ББХК-ийн эзэн З.Мөнхбатад эзэмшүүлэхээр бүртгэж мөн оны 8 дугаар сарын 20-ны өдөр 184 тоот гэрчилгээг олгожээ. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай 1997 оны хууль батлагдаж хэрэгжсэнээс хойш дээрх хөрөнгийн өмчлөх эрх анх З.Мөнхтуяад 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, дараа нь З.Мөнхтуяагаас Г.Мөнхнайрамдалд бэлэглэлийн гэрээгээр 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус тус шилжиж, улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэгдсэн" гэсэн байдаг.

Өнөөдрийг хүртэл дээрх хөрөнгийг шилжүүлсэн үйлдэл, бэлэглэлийн гэрээг хууль бус гэдгийг Г.Мөнхнайрамдал өөрөө хүлээн зөвшөөрөн, уг барилгын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гарган маргаан үүсгэн бидний өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг ноцтой зөрчиж байсан бөгөөд дээр дурдсан Улсын Дээд шүүхийн тогтоол гарсны дараагаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг Дархан-Уул аймаг дахь Сум Дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 464 дүгээр захирамжаар баталж, татгалзсан үндэслэлдээ "уг үл хөдлөх хөрөнгийн өв залгамжлагч нар нэхэмжлэлээсээ татгалзсан, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн Г.Мөнхнайрамдал намайг болохыг хүлээн зөвшөөрсөн тул цаашид нэхэмжлэл гаргах шаардлагагүй" гэсэн байдаг. Гэтэл хууль ёсны өв залгамжлагч нар тэрхүү үл хөдлөх хөрөнгийг 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулан М.Соёл-Эрдэнэ, Ж.Наранчимэг нарт шилжүүлэн өгсөн.

Иймд Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу Дархан сумын 8 дугаар багт байрлах, Соёлын төвийн цогцолборыг З.Мөнхтуяад 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн үйлдлийг хууль бусд тооцуулж, З.Мөнхтуяагаас Г.Мөнхнайрамдалд шилжүүлэхээр 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарын шүүхэд ирүүлсэн тайлбарт: Шүүхэд нэхэмжлэл гаргах эрх ИХШХШТХ-ийн 3.1, Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, мэдүүлэх эрхтэй гэж заасан байдаг. Дээрх барилгыг урьд өмнө нэг ч удаа өмчилж, өмчлөх эрх үүсэж байгаагүй, зөвхөн иргэн Ц.Нарантуяа нартай худалдах, худалдан авах гэрээг 2008 оны 5 сарын 06-нд байгуулж байсан этгээдүүдийн эрхийг З.Мөнхтуяа 2001 онд өмчлөх эрхийг бүртгүүлэх үед Г.Мөнхнайрамдал зөрчсөн эсэх нь ойлгомжгүй, хуулийн үндэслэлгүй байгаа юм.

2001 онд өмнө нь улсын бүртгэлд бүртгэгдэж байгаагүй хөрөнгө анх удаа бүртгэгдсэн байдаг, ингэхдээ "Хаадууд" ХХК-ийн захирлын 2001 оны 10 сарын 28-ны өдрийн 1/37 тоот албан бичгээр З.Мөнхтуяагийн нэр дээр бүртгэж өгөхийг хүссэн байдаг. Энэ үйл баримтыг иргэн Г.Мөнхнайрамдалд холбогдуулаад байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаар энэхүү барилгатай холбоотой иргэн, эрүү, захиргааны хэрэг маргаан шийдвэрлэгдээд өнөөдрийг хүрсэн. 2001 оны 10 сарын 28-ны өдөр З.Мөнхтуяаг өмчлөгчөөр бүртгүүлсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргаан Захиргааны хэргийн шүүхэд гаргаж байсан ба үүнийг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол байдаг. Эдгээр шийдвэр магадлал, тогтоолд 2001 оны бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэлд ... хөрөнгө шилжүүлсэн үйлдэл, бэлэглэлийн гэрээг хууль бус гэдгийг Г.Мөнхнайрамдал өөрөө хүлээн зөвшөөрөн, уг барилгын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гарган бидний өмчлөх эрхийг зөрчсөн гэж дурджээ. Хүнийг гүтгэх, гүжирдэх ч хууль бус үйлдэл учраас хуулиар зохицуулдаг, хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг энэ хүмүүст зориуд хэлмээр санагдаж байна. Бидний бэр эгч Ц.Нарантуяа, өөрийн нөхөр З.Мөнхбатыг 2005 онд нас барсны дараа нөхрийнхөө хууль ёсны өвлөгч болох, Спорт соёлын цогцолбор болон бусад хөрөнгө нь З.Мөнхбатынх тул хууль ёсны өвлөгч нарын өмчлөлд шилжүүлж авах гэсэн шаардлага бүхий З.Мөнхбатын дүү З.Мөнхтуяа болон нөхөр Г.Мөнхнайрамдалыг хариуцагчаар татсан нэхэмжлэлд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхэд гаргасныг, шүүх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн. Харин үүний дараа талууд эвлэрч, хариуцагч болох дүү нар нь давж заалдах гомдлоосоо татгалзсан боловч давах шатны шүүх эвлэрлийг баталгаажуулаагүй. Энэ нөхцөл байдлыг Ц.Нарантуяа ашиглан барилгыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг.

Үүний дараа шинэ нөхцлөөр 2008 онд дээрх 2006 оны 391 тоот шийдвэр бүхий хэргийг дахин хянах болсон. Улмаар тус хэргийг дахин шийдвэрлэхдээ Ц.Нарантуяа нарын З.Мөнхбатын хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгон Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 228 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийн дараа анхны буюу тухайн эд хөрөнгийн өмчлөгч Г.Мөнхнайрамдал хэвээр үлдсэн байдаг. Эдгээр хэрэг маргааныг хамгийн сүүлд шүүхийн шийдвэрээр З.Мөнхбатын хууль ёсны өв залгамжлагч болсон М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нар шүүхийн 228 тоот шийдвэрийг шинэ нөхцлөөр хүсэлт гарган, улмаар хэрэг дахин хянагдахад Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2331.4 м.кв бүхий, улсын бүртгэлийн Ү-200300066819 дугаарт бүртгэгдсэн соёлын төвийн цогцолборын барилгын өмчлөгч нь Г.Мөнхнайрамдал намайг болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд үүнийг Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2016 оны 383 тоот захирамжид дурдсан байдаг. Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2016 оны 383 тооот захирамжаар энэ нөхцөл байдлыг тогтоосон учраас ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн шаардаж байгаа зүйл нь 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий эд хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг хууль бусд тооцуулах, З.Мөнхтуяагаас Г.Мөнхнайрамдалд 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий эд хөрөнгийг бэлэглэхээр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай юм.

Нэхэмжлэгч талын шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болоод шүүхэд гаргаж байгаа тайлбар нь хоорондоо уялдаагүй гэдгийг хэлмээр байна. Нэхэмжлэгч нь 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр энэ хэрэгт ямар нэгэн оролцоо байхгүй Нарантуяа, М.Шинэ-Од, М.Тэмүүжин нартай гэрээ байгуулж, маргаан бүхий эд хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон гэдэг. Уг гэрээний дагуу эд хөрөнгө авах асуудал ярих тохиолдолд хариуцагч нь М.Шинэ-Од, Ц.Нарантуяа, М.Тэмүүжин нар байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нар нь энэ гэрээг байгуулснаас болж эд хөрөнгөө авч чадахгүй байгаа мөртлөө хариуцагч нарт 2001 онд үүссэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Нэгдүгээрт шилжүүлсэн ямар үйлдлийг хууль бусд тооцуулах гээд байгаа нь тодорхой бус байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа "Хаадууд" ХХК-ийн захирлын тушаалыг хуурамчаар үйлдээд шилжүүлчихсэн гэж хэлж байна. Ийм үйлдэл огт байхгүй. Хэрэгт 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэл, Статистикын ерөнхий газраас нотлох баримт авсан байдаг бөгөөд энэ нь хэргийн 110 дугаар талд байдаг. Уг дүгнэлтэд маргаан бүхий эд хөрөнгө хэнээс хэнд шилжсэн талаар бий.

Тэгэхээр нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/37 тоот "Хаадууд" ХХК-ийн албан бичгээр З.Мөнхтуяад шилжсэн зүйл байхгүй. Тэгээд ч "Хаадууд" ХХК-ийн захирлын гаргасан тушаалд соёлын төвийн барилгатай холбоотой нэг ч үг үсэг байдаггүй. Тэгэхээр уг бичгийг шүүх хүчингүй болгох боломжгүй юм. Нэхэмжлэгч талаас үйлдлийг хүчингүй болгуулах тухай нзхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үеийн улсын байцаагчийн дүгнэлтийг бас дурддаг. Гэхдээ энэ нь маргаан бүхий хөрөнгийг З.Мөнхтуяагийн нэр дээр шилжиж бүртгэгдэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн тухай хуульд нийцээгүй байна гэсэн агуулгатай байдаг. Үүнээс харвал нэг дэх шаардлага нь иргэний шүүхийн шийдвэрлэх маргаан биш байгаа юм. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэвэл улсын бүртгэлд бүртгэсэн төрийн эрх бүхий захиргааны ажилтны гаргасан шийдвэрийг хүчингүй болгох асуудал гарна. Иймд шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нар эд хөрөнгийг худалдан авахаар гэрээ байгуулах үед Ц.Нарантуяа, М.Шинэ-Од, М.Тэмүүжин нар нь шүүхийн шийдвэрээр маргаан бүхий эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байсан гэдэг. Гэхдээ шинээр илэрсэн нөхцөл байдлаар шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Тэгэхээр худалдаж авахаар гэрээ байгуулсан дээрх этгээдүүд өмчлөгч гэсэн зүйл байхгүй бөгөөд дахин хянуулахаар Улсан дээд шүүхээс Дархан-Уул аймгийн шүүхэд буцаасан. Үүнтэй холбоотой хүчин төгөлдөр 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 386 дугаар шүүгчийн захирамж хэргийн 50 дугаар талд бий.

Үүгээр Ц.Нарантуяа, М.Шинэ-Од, М.Тэмүүжин нар нь өөрсдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байдаг ба үүний улмаас З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарын өмчлөх эрхийг шүүхээр тогтоолгох шаардлагагүйгээр тодорхойлогдож байна. Мөн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн шүүхэд хянагдаж байсан З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нар хариуцагчаар оролцож байсан хэрэгт нэхэмжлэгч нь одоо өмчлөх эрх тогтоолгох шаардлагагүй байдал үүссэн тул нэхэмжлэлээ татан авсан байдаг. Үүнээс өөрөөр өмчлөгч мөн эсэх асуудлаар шүүх дээр маргасан үйл баримт байхгүй. Хэрвээ тушаалыг хуурамчаар үйлдэж авсан гэж байгаа бол энэ асуудлыг шийдвэрлэх харьяалал нь иргэний шүүх биш юм.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хувьд хариуцагч нар энэ гэрээг байгуулсны улмаас нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг зөрчигдсөн нь тодорхойгүй бөгөөд өөрийн өмчлөлийн зүйлээ хариуцагч З.Мөнхтуяа нь хуульд нийцүүлэн бэлэглэлийн гэрээгээр Г.Мөнхнайрамдалд шилжүүлсэн. Иргэний хуулийн 57 дугаар зүйлд сонирхогч этгээдийн хүсэлтээр гэж байгаа боловч энэ тохиолдолд сонирхогч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн зүйл байдаггүй. Маргаан бүхий хөрөнгө нь нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа шиг 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн "Хаадууд" ХХК-ийн захирлын тушаалаар шилжсэн зүйл байхгүй, маргаан бүхий объектын өмчлөгч З.Мөнхбатын нотариатын батламж, түүний хүсэлтийн дагуу 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн /1994 оны/43 дугаар зүйлийн 43.1, 44 дүгээр зүйлийн 44.1-д тус тус зааснаар Ж.Наранчимэг, М.Соёл-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарт холбогдох Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах, Соёлын төвийн цогцолборыг 3. Мөнхтуяад 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн үйлдлийг хууль бусд, З.Мөнхтуяагаас Г.Мөнхнайрамдалд шилжүүлэхээр 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээгийн давж заалдах гомдолд:

Шүүхийн шийдвэрийн хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар:

Хэрэгт Үл хөдлөх хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатчаас гэрчилсэн батламж гэх зүйл авагдсан байгаа боловч тус баримтыг үндэслэн З.Мөнхтуяаг өмчлөгчөөр бүртгэсэн гэх нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй зүйлд таамгаар дүгнэлт хийсэн. Мөн хэргийн 113-р талд авагдсан Үл хөдлөх хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатчаас гэрчилсэн батламж гэх зүйлийг харахад 1 дэх заалтад Үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч хуулийн этгээдийн нэрийг бичээгүй, 3 дахь заалтад Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан үндэслэл, холбогдох шийдвэр, гэрээ, гэрчилгээний он cap, өдөр, дугаар г.м. зэргийг мөн бичилгүй хоосон орхисон байна. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийг хэрхэн олж авсан тухай нэг ч баримт байхгүй, гэрээ, хэлцэл байхгүй болох нь тус нотариатын батламж гэх зүйлээр тогтоогдож байна.

Тухайн үед мөрдөгдөж байсан 1997.01.09-ний Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн хоёр дугаар бүлэгт Үл хөдлөх хөрөнгийг хэрхэн бүртгэх тухай дэлгэрэнгүй заасан байдаг бөгөөд Үл хөдлөх хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатчаас гэрчилсэн батламж гэх зүйлийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх нэг ч заалт байхгүй, байх ч боломжгүй юм. Харин тус хуулийн 9.5.1-д үл хөдлөх хөрөнгийг бүртгэхэд шаардагдах хамгийн чухал баримт болох тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн нотлох баримт буюу өмчлөх эрхийг олж авсан баримтыг хавсарган ирүүлэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл З.Мөнхтуяагийн нэр дээр 2001.10.28-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 0036830 дугаартай гэрчилгээ гарсан боловч тухайн үл хөдлөх хөрөнгийг хэрхэн олж авсан нь баримтаар тогтоогдоогүй байна. Энэ тухай Улсын дээд шүүхийн 2015 оны 10-р сарын 20-ны өдрийн 815 дугаар тогтоолоор дүгнэгдсэн юм.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3-р сарын 18-ны өдрийн 464 дугаар захирамжаар баталж, татгалзсан үндэслэлдээ "уг үл хөдлөх хөрөнгийн өв залгамжлагч нар нэхэмжлэлээсээ татгалзсан, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн Г.Мөнхнайрамдал намайг болохыг хүлээн зөвшөөрсөн тул цаашид нэхэмжлэл гаргах шаардлагагүй" гэсэн байдаг. Гэтэл хууль ёсны өв залгамжлагч нар тэрхүү үл хөдлөх хөрөнгийг 2008 оны 5-р сарын 05-ны өдөр гэрээ байгуулан М.Соёл-Эрдэнэ, Ж.Наранчимэг нарт шилжүүлэн өгсөн билээ. Ийм учраас М.Соёл-Эрдэнэ, Ж.Наранчимэг нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа юм. Харин уг үл хөдлөх хөрөнгийг анхны өмчлөгч нь "Тэмүүлэн" ББХ компани хувьчлан авсан нь Дархан хотын өмч хувьчлалын комиссын 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар батлагдсан 1992 оны 08-р сарын 20-ны өдрийн 184 тоот эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээ, "Тэмүүлэн" ББХ-ийн дүрмээр тогтоогддог.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдагдсан хэсгийн өмнө буюу 1 дэх заалтад "Дархан-Уул аймгийн 8 дугаар багийн нутагт байрлах соёлын төвийн барилгыг улсын бүртгэлд анх З.Мөнхтуяагийн өмчлөлд бүртгэхдээ өмчлөх эрх нотлох баримт аваагүй нь 1997 онд батлагдан тухайн үед мөрдөгдөж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9.5.1-ийг зөрчсөн. З.Мөнхтуяаг өмчлөгчөөр бүртгэхдээ "Тэмүүлэн" ББХК-ийн эзэн З.Мөнхбат, З.Мөнхтуяа нарын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл авах шаардлагатай байсан байна" гэж заасан байна. Харин 2 дахь заалт буюу шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдагдсан заалт нь 'Улсын бүртгэлийн Ү-2003006819 дугаарт бүртгэгдсэн соёлын төвийн барилгын..." гэж зааснаас үзэхэд анхны бүртгэл хийсний дараа буюу Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойшхи шилжилт хөдөлгөөн нь гэрээ, хэлцэл үндэслэсэн нь хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт юм.

Гэтэл шүүхээс энэхүү дүгнэлтийг зориудаар мушгин иш татаж З.Мөнхтуяа ямар нэгэн нотариатаар гэрчилсэн гэрээ, хэлцлийг үндэслэн тухайн хөрөнгийг олж авсан гэж бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасныг санаатай зөрчжээ.

Энэ хэрэгтэй холбоотой Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2010 онд 391 дүгээр шийдвэр гарч байгаагүй бөгөөд анхан шатны шүүхээс ямар шүүхийн шийдвэрийн талаар бичээд байгаа нь ойлгомжгүй, хэрэгт Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 391 дүгээр шийдвэр болон Дархан -Уул аймгийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дүгээр магадлал авагдаагүй байна.

Учир нь тухайн үед шийдвэрлэгдсэн иргэний хэрэг нь Г.Мөнхнайрамдалын нэхэжмлэлтэй, Ж.Ганбат, Ц.Нарантуяа нарт холбогдох "өмчлөгчөөр тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг байсан. Тус хэргийг шийдвэрлэхэд Дархан сумын 8 дугаар багт байрлах, Соёлын төвийн цогцолборыг З.Мөнхтуяад 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн үйлдлийг хууль бусд, З.Мөнхтуяагаас Г.Мөнхнайрамдалд шилжүүлэхээр 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлээгүй бөгөөд Тэмүүлэн ББХК-ийн өмчлөлөөс З.Нарантуяа тухайн хөрөнгийг хэрхэн шилжүүлэн авсан талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Тухайн шийдвэрийг гарах үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2011 оны 02-р сарын 01-ний өдрийн 159 тоот дүгнэлт гараагүй байсан бөгөөд нэгэнт тогтоогдсон зүйл гэж үзэх бодит боломжгүй юм. Мөн хэрэгт авагдсан 2016.03.18-ны өдрийн 464 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 391 дүгээр шийдвэр болон Дархан-Уул аймгийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2010 оны 6 дугаар сарын 22 ны өдрийн 485 дугаар тогтоолыг Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 01-р сарын 12-ны өдрийн 001/ШТ201600015 тоот тогтоолоор хүчингүй болгосон гэжээ.

Гэтэл шүүхээс хүчингүй болсон тогтоол, магадлал, шийдвэрийг ИХШХШТХ-ийн 40.4-т заасанд хамааруулан буруу дүгнэжээ.

Тус шийдвэрт "Хариуцагч З.Мөнхтуяа нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах, Соёлын төвийн цогцолборын өмчлөгчөөр Улсын бүртгэлд бүртгүүлж, 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Г.Мөнхнайрамдалд шилжүүлсэн үйлдэлд нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн нь өрөөсгөл болжээ.

Иргэн Ж.Наранчимэг, М.Соёл-Эрдэнэ бид 2008 оны 05-р сарын 05-ны өдөр уг барилгын анхны өмчлөгч болох З.Мөнхбатын хууль ёсны өв залгамжлагчид болох иргэн М.Тэмүүжин, М.Шинэ-Од, Ц.Нарантуяа нартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай 2331 м.кв талбай бүхий, Спорт цогцолборын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 260 000 000 төгрөгийг төлж худалдан авсан боловч тус хөрөнгийг ямар нэгэн гэрээ хэлцэлд үндэслэхгүйгээр хууль бусаар шилжүүлэн авсан З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарын үйлдлээс шалтгаалан хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байна.

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцэхгүй, хэрэгт авагдсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй. Анхан шатны шүүх тхайн үл хөдлөх эд хөрөнгийг З.Мөнхтуяа өөрийн нэр дээр шилжүүлж авсан үйлдэл хууль ёсны эсэхэд дүгнэлт хийгээгүй. З.Мөнхтуяа нь нотариатын батламжаар үл хөдлөх эд хөрөнгө олж авах хуулийн зохицуулалт байхгүй. Тухайн үеийн буюу 1997 оны 5 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан 2011 он хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан Нотариатын тухай хуулиар Нотариатчид батламж бичих эрх хуулиар олгогоогүй байна. Тухайн батламж гэх зүйл нь 2000.10.28-ны өдөр гэсэн огноотой боловч нотариат 2001.10.28 гэж батламжилсан гэж бичсэн байна.

Уг хөрөнгийг З.Мөнхтуяагийн өмчлөлд шилжүүлэх тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэх баримт бичгийг хуурамчаар үйлдсэн. З.Мөнхтуяа нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө олж авахтай холбоотой тухайн үед мөрдөгдөж байсан 1997 оны 1-р сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9.5.1-д заасныг зөрчсөн байна.

З.Мөнхтуяагийн хөрөнгө олж авсан үйлдэл нь хууль бус байхад тэрээр тухайн хөрөнгийг бусдад бэлэглэх эрх байхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасныг үндэслэл болгон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 182/ШШ2016/01189 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэцүүлэхээр буцааж байна.

 

Нэхэмжлэгч Ж.Наранчимэг, М.Соёл-Эрдэнэ нар нь З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарт холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах, Соёлын төвийн цогцолборыг 3. Мөнхтуяад 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн үйлдлийг хууль бусд, З.Мөнхтуяагаас Г.Мөнхнайрамдалд дээрх эд хөрөнгийг шилжүүлэхээр 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох тухай шаардлагыг гаргажээ.

 

Зохигчдын хоорондын маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шижүүлсэн үйлдэл хуульд нийцсэн эсэх талаар шүүх дүгнэлт хийхдээ талуудаас ирүүлсэн баримт нотлох баримтын хуулиар тавигдах шаардлагыг хангасан эсэхийг анхаарч үзээгүй байна.

 

Талуудын тайлбарын үндэслэл болгоод байгаа хэргийн 19-21 дүгээр талд авагдсан Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 159 дугаартай, шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэглэл бүхий дүгнэлт нь уншигдахгүй, маргаан бүхий асуудлаар ямар дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй хэлбэрээр хуулбарлагджээ. Түүнчлэн маргаан бүхий асуудлыг шийдвэрлэж гарсан шүүхийн шийдвэрүүдийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон Дархан Уул аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 391 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн шүүхийн 2010 оны 40 дүгээр магадлал хэрэгт авагдаагүй, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 485 дугаартай тогтоолын зарим хэсэг харлаж уншигдахгүй болсон тул тухайн баримтуудыг маргааны үйл баримтад хамаатуулан үнэлэх боломжгүй байна.

 

Маргааны бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох дээр дурьдсан баримтуудыг нотлох баримтын хуулиар тавигдах шаардлагыг хангуулах ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн 182/ШШ2016/01189 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ د Г.ДАВААДОРЖ

 

د А.ОТГОНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ