| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/03192/И |
| Дугаар | 307/ШШ2025/02277 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 307/ШШ2025/02277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/03192/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байранд байрлах ******* ******* ******* ******* ТӨХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,
"Батбаян цогт" ХХКомпани болон гүйцэтгэх захирал ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр оролцов.
(Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул миний эзгүйд шүүх хурлыг хийж өгнө үү гэх хүсэлт гаргасан учир шүүх хуралдааныг түүний эзгүйд хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ахуйг дэмжих сан" нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугд******* хөрөнгө өр авлагыг ******* ******* ******* ******* ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. ******* ******* ******* *******" ТӨХХК нь газар тариалан, мал ******* ******* салбарыг дэмжих чиглэлээр үйл *******иллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, ******* ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг.
******* ******* ахуй ******* ТӨХХК-ийг төлөөлж "Эн ХХК нь "Батбаян цогт" ХХК-д холбогдуулан 10,406,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан. Дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүссэн боловч тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 192/132025/029409 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 111.7-д энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэж заасны дагуу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд ******* ******* ахуй ******* ТӨХХК нь "Батбаян цогт" ХХК-иас 10,406,250 төгрөгийг гаргуулан авч учирсан хохирлоо Иргэний хэргийн анхан шатны шүүхийн журмаар шаардан авахын тулд "Батбаян цогт" болон гүйцэтгэх захирал ******* эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна.
Иймд хариуцагч "Батбаян цогт" болон гүйцэтгэх захирал ******* эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар Хүсэлт, итгэмжлэл, итгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж, хүсэлт гаргагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ******* ахуй ******* ХХК-ийн компанийн дүрэм хуулбар үнэн тэмдэгтэй, Монгол Улсын Хүнс, ******* ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-134 дугаартай тушаалын хуулбар, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, түрээсийн гэрээ, Батбуян цогт ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэрчлүүлсэн хуулбар, шүүгчийн захирамж, Ерөнхий шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, хүсэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ******* ******* ******* ТӨХХКомпани нь иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд болох "Батбаян цогт" ХХКомпани болон гүйцэтгэх захирал ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гарг*******ээ.
2.Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлээ ...******* ******* ******* ******* ТӨХХКомпани нь "Батбаян цогт" ХХКомпанид холбогдуулан 10,406,250 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн "Батбаян цогт" ХХКомпани болон гүйцэтгэх захирал нарыг эрэн сурвалжлуулж байна... гэжээ.
3.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох "Батбаян цогт" ХХКомпани болон гүйцэтгэх захирал нар нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй гэсэн үндэслэл нь хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ТӨХХКомпанийн шүүхэд гаргасан хүсэлт, нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гарг******* болно, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох *******иллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ. гэж зааснаар түүний оршин суугаа газрыг тогтоох *******иллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан 5974739 регистрийн дугаартай, "Батбаян цогт" ХХКомпани болон гүйцэтгэх захирал нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар "Батбаян цогт" ХХКомпани болон гүйцэтгэх захирал нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа болон суугаа газрыг нь тогтоох *******иллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4."Батбаян цогт" ХХКомпани болон гүйцэтгэх захирал нарыг оршин байгаа болон суугаа газрыг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байранд байрлах ******* ******* ******* ******* ТӨХХКомпани, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* (утас: )-д мэдэгдэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС