Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1228

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч Ч.Батбаяр,

          хохирогч Р.Баярхүү,

        шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Н холбогдох эрүүгийн 1806 00636 0259 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Орхон-Уул аймгийн  тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн   тоотод оршин түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  6, хэрэг хариуцах чадвартай, М  овогт Ж  Н .

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Ж.Н нь 2018 оны 1 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар хэсгийн 264 тоотод хохирогч Р.Баярхүүтэй маргалдах явцдаа хутгаар баруун гарын сарвуун тус газар нь хатгаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н мэдүүлэхдээ: “….Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Баярхүү мэдүүлэхдээ: “…Би найзтайгаа төрсөн өдөр нь гэж утсаар яриад оройн 19 цаг өнгөрөөгөөд уулзахаар болсон. Би ажлаа тараад найз С.Мягмархүүтэй уулзахад нэг залуутай хамт явж байсан. Тухайн үед цуг явж байсан залуу болох Ж.Н сайн таньдаггүй байсан. Төрсөн өдөр нь гээд өөрт байсан мөнгөөрөө пиво авч өгсөн. Замдаа түлнэ гээд нүүрс модыг авч өөрийнхөө машинаараа гэрт нь хүргэж өгсөн. С.Мягмархүү, Х.Мөнхчимэг, Б.Мичидмаа нар намайг “хоноод яв” гэсэн. Тэгэхээр би машинаа хашаанд нь оруулж тавиад авсан 2 пивоо ууж, гал түлсэн. Манай найзууд нилээн согтсон ба би машин барьж явсан болохоор 2-3 хундага уусан. Тэгээд унтахаар хэвтэцгээсэн. Шөнө 02-04 цаг болтол Б.Мичидмаа, Ж.Н нар намайг унтуулаагүй. Би тухайн үед Ж.Н “миний хөгшин больчих” гээд түлхэж үзсэн. Хөнжлийг нь татах гэж байгаад би үснээс нь зулгаасан. Би босч ирээд энэ залууг боогоогүй түлхсэн. “Эр хүн байж ийм юм хийж байдгаа боль” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад байж байтал Ж.Н ухас гээд үүд рүү гүйгээд явсан. Хажуу талд Б.Мичидмаа зогсож байсан. Ж.Н шүүгээн дээр байсан халбага сэрээний саван дотроос хутгаа хайж аваад надад хандан “чиний машины цонхыг нь хагалж, дугуйг нь хагална” гэсэн. Тэгээд би очсон чинь миний гарыг хутгаар дүрсэн. Б.Мичидмаа миний гарыг боож өгсөн. Тэгээд би цагдаа дуудсан. Хагалгаанд орно. Нийлээд хэдэн төгрөг болохоо мэдээгүй. Би 3 сарын хугацаанд ажлаа хийгээгүй. Сарын 700.000 төгрөгийн цалинтай байсан. Хувийн компанид гэрээгээр ажиллаж байсан болохоор нийгмийн даатгал төлдөггүй байсан. Тэгээд аргагүй эрхэнд өөрийн машинаа ломбарданд тавьсан.” гэв.  

 

        Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Р.Баярхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-23-26/, гэрч Б.Мичидмаагийн өгсөн мэдүүлэг /хх-61-62/, гэрч Х.Мөнхчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-31-32/, гэрч Ж.Одонгоогийн өгсөн мэдүүлэг /хх-35-36/, гэрч М.Нэргүйн өгсөн мэдүүлэг /хх-37-38/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 1246 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-40/, шүүгдэгч Ж.Ня яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30, 58/, шүүгдэгч Ж.Ня төрсөний бүртгэлийн лавлагаа /хх-43/, шүүгдэгч Ж.Ня ял шалгах хуудас /хх-51/, шинээр хохирол нэхэмжилсэн баримт 5 хуудас, хохирол төлсөн баримт 1 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Ж.Н нь 2018 оны 1 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар хэсгийн 264 тоотод хохирогч Р.Баярхүүтэй маргалдах явцдаа хутгаар баруун гарын сарвуун тус газар нь хатгаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Р.Баярхүүгийн өгсөн: “….2018 оны 1 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө “Шар хад”-нд Ж.Н гэдэг айлд Б.Мичидмаа, Х.Мөнхчимэг, Ж.Н бид хэд 2 том пиво хувааж уусан. Тэгээд унтахаар хэвтэцгээсэн. Харин газраар Б.Мичидмаа Ж.Н бид гурав унтсан. Мягмархүү, Х.Мөнхчимэг хоёр унтсан. Тэгээд шөнө Ж.Н Б.Мичидмааг оролдоод байхаар нь Б.Мичидмаа эсэргүүцээд 2-3 удаа “болиоч ээ” гэж орилж босож ирсэн. Би Ж.Н “зүгээр унт хөгшөөн” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Б.Мичидмаа дахиад “болиоч ээ” гээд босож ирсэн. Тэгэхээр нь би Ж.Н “чи боль л доо” гэхэд Ж.Н “чи муу юу гээд байгаа юм, чамаар заалгах юм уу” гэхэд нь би араас нь үсдэж татсан. Намайг Ж.Н заамдаж авсан. Бид хоёр барьцалдаад авсан чинь Б.Мичидмаа голоор орж ирээд салгасан. Тэгтэл Ж.Н босож үүдэнд байсан хутгыг аваад “би чиний машины бүх цонхыг хагална” гээд гарах гэхээр нь би “боль” гээд араас нь татсан. Тэгтэл эргэж хараад миний баруун гарын сарвуу руу гартаа барьсан байсан хутгаараа нэг дүрсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн чинь “хэвтэж эмчлүүлэх шаардлагатай, шөрмөс нь тасарсан байна” гэсэн. Ж.Н халамцуу байсан. Би Ж.Н  хохирлоо төлүүлж авмаар байна. Миний долоовор хуруу мэдээгүй, дунд хуруу бүрэн тэнийхгүй байна.” /хх-23-26/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн байцаалтад гэрч Х.Мөнхчимэгийн өгсөн: “…2018 оны 1 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө Ж.Ня гэрт ирсэн. Тэгээд 05-06 цагийн хооронд намайг унтаж байхад хутгалуулдаг залуу “чи ерөөсөө унтуулахгүй байна, наад охиноо ч гэсэн унтуулаач” гэхэд Ж.Н “чамд ямар хамаатай юм бэ” гээд хутга авч гараад “чи гараад ир, гарч ирэхгүй бол машины чинь цонхыг хагаллаа, гэрт нь байж гэрийн эзнийг цохидог хэн бэ” гэхэд тэр хутгалуулсан залуу Ж.Ня ардаас хувцаснаас нь татахад эргэж хараад гар руу нь хутгалсан. Тэгээд хутгалуулсан залуу цагдаа дуудсан.” /хх-31-32/ гэх мэдүүлэг,    

 

         Мөрдөн байцаалтад гэрч С.Мягмархүүгийн өгсөн: “…Р.Баярхүү надад хэлэхдээ Б.Мичидмааг Ж.Н оролдоод байсан. Тэрнээс болоод Ж.Н бид хоёр муудалцаад Ж.Н намайг хутгалсан гэж байсан. Р.Баярхүүгийн баруун гарын эрхий хуруу, долоовор хуруу хоёрын дунд сала хэсэгт нь 1 удаа хутгалсан байсан.” /хх-33-34/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн байцаалтад гэрч Б.Мичидмаагийн өгсөн: “…Бид нар газраар гудас дэвсээд би галын хажууд миний цаана Ж.Н Ж.Ня цаана Р.Баярхүү хэвтсэн. Ж.Н бид хоёр нэг хөнжлөөр хучсан. Ж.Н намайг тэврэх гэхээр нь би тэврүүлэхгүй гээд гарыг нь хойш нь болгоод “болиоч” гэж чанга хэлсэн. 2 удаа болиоч гэж хэлсэн. Р.Баярхүү Ж.Ня араас үснээс нь татсан юм шиг байгаа юм. Ж.Н өндийж босоод Р.Баярхүүг заамдаж авсан. Р.Баярхүү нь Ж.Ня зүүн шанаа руу нь 1 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би “болиоч” гээд дундуур нь орсон. Тэгэхэд С.Мягмархүү билүү Х.Мөнхчимэг бил үү энэ хоёрын нэг нь “болиоч” гэж хэлсэн. Би гутлаа хайж байх хооронд Ж.Н нь Р.Баярхүүгийн баруун гарыг хутгалсан байсан.” /хх-61-62/ гэх мэдүүлэг,    

           

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн №1246 тоот дүгнэлтэнд:

            1. Р.Баярхүүгийн биед баруун сарвууны 2, 3 дугаар хурууны нугалагч шөрмөс гэмтээсэн нэвт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ШЭГЗТ-н 2.3.1 зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх-40/ гэх дүгнэлт,

          -Хохирлын баримтууд /хх-16-18/,

          -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-6/,

          -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20-21/,

          -Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/ зэрэг болно.

 

          Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ж.Ня 2018 оны 1 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар хэсгийн 264 тоотод хохирогч Р.Баярхүүтэй маргалдах явцдаа хутгаар баруун гарын сарвуун тус газар нь хатгаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогчийн шүүхэд шинээр гарсан нотлох баримтуудаас эмчилгээний зардалд зарцуулсан 65.625 төгрөгийг шүүгдэгч Ж.Н  гаргуулж хохирогч Р.Баярхүүд олгож, бусад баримтын хувьд энэ шийтгэх тогтоолын хүрээнд хэлэлцэх боломжгүй тул нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Ж.Н Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан төрөл хэмжээний нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр тогтов.

Шүүгдэгч Ж.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч М  овогт Ж  Н г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Н 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Ж.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай хутгыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ж.Н  65.625 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Баярхүүд олгосугай.

 

7. Хохирогч Р.Баярхүү нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС