Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 307/ШШ2026/00031

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/03394/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, *******өөрийн байранд байрлах, Г ХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-д холбогдох,

 

6,896,575.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 6,896,575.92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г.С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

5,275,683.30 төгрөгийг сар бүрийн 20-ны өдөр 879,280.55 төгрөгөөр 6 сарын турш төлж дуусгахаар тохиролцов гэжээ.

 

3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад ирүүлсэн тайлбартаа:

... хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаас 1,620,892.62 төгрөгийг банканд төлсөн бөгөөд одоо нэхэмжлэлийн шаардлагаас 5,275,683.30 төгрөг төлөгдөөгүй үлдсэн.

... Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,275,683.30 төгрөгийн тухайн хариуцагч Г.Сыг 2026.01.20-ны өдрөөс эхлэн 2026.06.20-ны өдрийн хооронд нийт 6 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 879,280.55 төгрөг төлөхийг нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрч байгаа болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Г.Сд холбогдуулан 6,896,575.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч Г.С нь нэхэмжилж байгаа 6,896,575.92 төгрөгөөс 1,620,892.62 төгрөгийг төлж, үлдэх 5,275,683.30 төгрөгийг 2026.01.20-ны өдрөөс эхлэн 2026.06.20-ны өдрийн хооронд нийт 6 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 879,280.55 төгрөгөөр тус тус хуваан төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгч тал танилцаж, хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Г ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Сд холбогдох 6,896,575.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.С нь нэхэмжилж байгаа 6,896,575.92 төгрөгөөс 1,620,892.62 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 5,275,683.30 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2026.01.20-ны өдрөөс 2026.06.20-ны өдрийн хооронд сар бүр 879,280.55 төгрөгөөр тус тус хуваан төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,295 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 62,647.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 62,647.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА