| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2026/00008/И |
| Дугаар | 307/ШШ2026/00032 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 307/ШШ2026/00032
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2026/00008/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ********* байрлах, П.Ф ББСБ ХХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-т холбогдох,
1,800,512.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Ф ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 1,800,512.04 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Д.А нь нэхэмжилж байгаа 1,800,512.04 төгрөгөөс 2025.12.18-нд 231,000 төгрөг хийсэн. Үлдэгдэл 1,568,912 төгрөгийг 2026 оны 01 сарын 20-нд 784,456 төгрөг, 2026 оны 02 сарын 20-нд 784,456 төгрөгөөр тус тус хувааж төлнө гэжээ.
3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад ирүүлсэн тайлбартаа:
... хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч П.Ф ББСБ ХХК нь хариуцагч Д.Ад холбогдуулан 1,800,512.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч ******** нь нэхэмжилж байгаа 1,800,512.04 төгрөгөөс 2025.12.18-нд 231,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 1,568,912 төгрөгийг 2026 оны 01 сарын 20-нд 784,456 төгрөг, 2026 оны 02 сарын 20-нд 784,456 төгрөгөөр тус тус хуваан төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгч тал танилцаж, хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар П.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ад холбогдох 1,800,512.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******** нь нэхэмжилж байгаа 1,800,512.04 төгрөгөөс 2025.12.18-нд 231,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 1,568,912 төгрөгийг 2026 оны 01 сарын 20-нд 784,456 төгрөг, 2026 оны 02 сарын 20-нд 784,456 төгрөгөөр тус тус хуваан төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,758 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 21,879 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 21,879 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Ф ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА