Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 000202

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Хохирогч  Я.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 1825001000198 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт  Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ хороо 1-3 тоотод оршин суудаг, урьд 3 удаагийн ял шийтгэгдсэн,  Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, О овгийн Б-ийн М

            Шүүгдэгч Б.М нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгөл худалдааны төвд үйлчлүүлж  байсан Я.Бийн Самсунг жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тэр өдөр Төгөл дэлгүүр дотор явж байсан нь үнэн. Утас алдагдсан өдөр манай эхнэр, Одбаяр цагдаа бид 3 дэлгүүрийн камерын бичлэгийг шүүж үзэхэд тийм бичлэг байгаагүй. Намайг муруй Мөөгий гэж Эрдэнэтэд хочилдоггүй, Хатгал Мөөгий гэдэг. Би гар утас хулгайлаагүй Одбаяр цагдаа намайг эзэнгүй хэрэгт тохож байна. Чамайг ямар нэг хэрэгт тохно гэж дарамталж байсан. Би 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр согтуу байсан байх, дэлгүүрт бол явж байсан. Би тэр дэлгүүрт байнга орж гараад явж байдаг гэв.

 

-Хохирогч Я.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 01 дүгээр сарын 21-нд Төгөл их дэлгүүрт хүүтэйгээ явж байгаад утсаа алдсан. Тэгээд цагдаад хэлэхэд Түвшинтөр цагдаа ирээд нэг худалдагчтай хамт дэлгүүрийн камер шүүж үзэхэд  энэ хүн хүүхдийн халааснаас гар утас аваад баганы араар орж байгаа нь сайн харагдаж байсан. Тухайн үед бичлэг хийх утас цагдаа бидэнд хэн алинд нь байгаагүй. Тэгээд 2 хоноод очиход бичлэг нь устсан байсан. Камерын бичлэг 24 цаг болоод устдаг гэсэн. Би энэ хүнийг царайгаар нь таньж байна. Бичлэг дээрээ утсыг хүүхдийн халааснаас авч байгаа нь, баганы араар орж нуугдаж байгаа нь их тод харагдаж байсан. Тухайн үедээ хар саравчтай малгайтай, хар ногоон өнгийн куртиктэй байсан. Дэлгүүрийн худалдагч, хамгаалагч 2 ч энэ хүнийг таньж байсан. Хохирлоо гаргуулна гэв.

 

- Насанд хүрээгүй гэрч О.Т: Тухайн өдөр би ээжийн хамт Уурхайчин багт байрлах Төгөл дэлгүүрээр явж байгаад ээжийн гар утсыг Төгөл дэлгүүрийн 1 давхарын шатаар бууж байхдаа авсан. Тэгээд хаалгаар гарахдаа зүүн талын халаасандаа хийсэн юм. Тэгээд гадаа гараад ээжийн гар утсыг өгөх гэсэн чинь гар утас нь байхгүй байсан гэсэн мэдүүлэг /хх 9 ху/,

 

            -Гэрч И.Э-ийн: Тухайн үед 19 цагийн орчим байх нэг эмэгтэй хүүхдээ дагуулан явж байхад нь хүүхдийнх нь зүүн халааснаас ягаан өнгийн гар утсыг манай энэ хавиар архи уугаад байдаг мурий Мөөгий гэдэг хочтой залуу авсан. Нэрийг нь М гэж дууддаг гэсэн мэдүүлэг /хх 11ху/

 

            -Гэрч Г.Б-ийн: Тус өдөр 19 цагийн орчим Төгөл төвийн зүүн талын хаалгаар нэг эмэгтэй хүүхдээ дагуулсан явж байсан. Хүүхдийнх нь зүүн талын халаасанд гар утас байсан. Тэрийг нь манай энэ хавьд архи уугаад байдаг мурий Мөөгий гэж хочтой хүн авсныг нь би харсан. Тухайн үед дэлгүүрт хүнтэй байсан болохоор эзэнд нь хэлж чадаагүй. Ягаан гэртэй Самсунг Жи-7 маркийн гар утас байсан гэсэн мэдүүлэг /хх 12 ху/

 

            -Гэрч П.Т-ийн: Би дуудлага аваад Төгөл худалдааны төв дээр очсон чинь Я.Б гэж эмэгтэй бага насныхаа эрэгтэй хүүхдийн хамт явж байсан. Би тэр хүнтэй уулзаад юу болсон талаар асуусан чинь Төгөл дэлгүүрийн 1 давхараас гарах гэж байгаад хүү маань халааснаасаа миний гар утсыг хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Төгөл худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг тус худалдааны төвийн нэг эмэгтэй ажилтаны хамт шүүж үзсэн. Хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд урьд нь халаасны хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж байсан цагдаагийн байгууллагын хяналтанд байдаг Баярмагнай овогтой М гэдэг залуу хохирогч эмэгтэйн хажуугаар зөрөөд гарах үедээ хүүхдийнх нь халааснаас гар утсыг аваад дэлгүүрийн баганы араар нуугдаж байгаа бичлэг хадгалагдаж үлдсэн байсан гэсэн мэдүүлэг /хх15 ху/

 

            -Гэрч Б.С-ийн: Хяналтын камерын бичлэг үзсэн цагдаагийн ажилтан нөгөө эмэгтэйн хүүхдийн халааснаас гар утас хулгай хийсэн хүнийг бичлэг дээрээс таниад нэрийг нь хэлээд олно гээд гараад явсан гэх мэдүүлэг /хх 17 ху/

 

            -Бан хас ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №2018/э-0066 дугаартай алдагдсан гар утас 350.000 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ /хх 19-20 ху/

 

           -Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон фото зураг /хх 36-38 ху/

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34-35 ху/

 

           -Б.Мг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 26-28 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлогооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүгдэгч Б.Мгийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.М нь  2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгөл худалдааны төвд үйлчлүүлж  байсан Я.Бийн Самсунг жи-7 загварын гар утсыг хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Я.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Төгөл дэлгүүрийн камер шүүж үзэхэд энэ хүн хүүхдийн халааснаас гар утас аваад баганы араар орж байгаа нь сайн харагдаж байсан. Тухайн үед бичлэг хийх утас цагдаа бидэнд хэн алинд нь байгаагүй. Тэгээд 2 хоноод очиход бичлэг нь устсан байсан. Камерын бичлэг 24 цаг болоод устдаг гэсэн. Би энэ хүнийг царайгаар нь таньж байна гэсэн мэдүүлэг, гэрч И.Э-ийн...Тухайн үед 19 цагийн орчим байх нэг эмэгтэй хүүхдээ дагуулан явж байхад нь хүүхдийнх нь зүүн халааснаас ягаан өнгийн гар утсыг манай энэ хавиар архи уугаад байдаг мурий Мөөгий гэдэг хочтой залуу авсан. Нэрийг нь М гэж дууддаг гэсэн мэдүүлэг, гэрч Г.Б-ийн... Тус өдөр 19 цагийн орчим Төгөл төвийн зүүн талын хаалгаар нэг эмэгтэй хүүхдээ дагуулсан явж байсан. Хүүхдийнх нь зүүн талын халаасанд гар утас байсан. Тэрийг нь манай энэ хавьд архи уугаад байдаг мурий Мөөгий гэж хочтой хүн авсныг нь би харсан. Тухайн үед дэлгүүрт хүнтэй байсан болохоор эзэнд нь хэлж чадаагүй. Ягаан гэртэй Самсунг Жи-7 маркийн гар утас байсан гэсэн мэдүүлэг, гэрч П.Т-ийн... Би дуудлага аваад Төгөл худалдааны төв дээр очсон чинь Я.Б гэж эмэгтэй бага насныхаа эрэгтэй хүүхдийн хамт явж байсан. Би тэр хүнтэй уулзаад юу болсон талаар асуусан чинь Төгөл дэлгүүрийн 1 давхараас гарах гэж байгаад хүү маань халааснаасаа миний гар утсыг хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Төгөл худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд урьд нь халаасны хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж байсан цагдаагийн байгууллагын хяналтанд байдаг Баярмагнай овогтой М гэдэг залуу хохирогч эмэгтэйн хажуугаар зөрөөд гарах үедээ хүүхдийнх нь халааснаас гар утсыг аваад дэлгүүрийн баганы араар нуугдаж байгаа бичлэг хадгалагдаж үлдсэн байсан гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, шүүгдэгчийн ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.М нь... Би гар утас хулгайлаагүй гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй бөгөөд  гэрч И.Э-ийн: Тухайн үед 19 цагийн орчим байх нэг эмэгтэй хүүхдээ дагуулан явж байхад нь хүүхдийнх нь зүүн халааснаас ягаан өнгийн гар утсыг манай энэ хавиар архи уугаад байдаг мурий Мөөгий гэдэг хочтой залуу авсан. Нэрийг нь М гэж дууддаг гэсэн мэдүүлэг, гэрч Г.Б-ийн Тус өдөр 19 цагийн орчим Төгөл төвийн зүүн талын хаалгаар нэг эмэгтэй хүүхдээ дагуулсан явж байсан. Хүүхдийнх нь зүүн талын халаасанд гар утас байсан. Тэрийг нь манай энэ хавьд архи уугаад байдаг мурий Мөөгий гэж хочтой хүн авсныг нь би харсан гэсэн мэдүүлэг, гэрч П.Т-ийн: Би дуудлага аваад Төгөл худалдааны төв дээр очсон чинь Я.Б гэж эмэгтэй бага насныхаа эрэгтэй хүүхдийн хамт явж байсан. Би тэр хүнтэй уулзаад юу болсон талаар асуусан чинь Төгөл дэлгүүрийн 1 давхараас гарах гэж байгаад хүү маань халааснаасаа миний гар утсыг хулгайд алчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Төгөл худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд урьд нь халаасны хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж байсан цагдаагийн байгууллагын хяналтанд байдаг Баярмагнай овогтой М гэдэг залуу хохирогч эмэгтэйн хажуугаар зөрөөд гарах үедээ хүүхдийнх нь халааснаас гар утсыг аваад дэлгүүрийн баганы араар нуугдаж байгаа бичлэг хадгалагдаж үлдсэн байсан гэх мэдүүлгүүд болон таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нь шүүгдэгчийн гэм буруутайг давхар нотлож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Мгийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Б.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх боловч хохирол төлбөрөө төлөөгүй, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэргийн улмаас 350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Мгөөс гаргуулж хохирогч Я.Бт олгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн орлого, эд хөрөнгийн хэмжээг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх хохирогчид учирсан хохирлыг төлүүлэхдээ хугацаа тогтоох, хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолдоо заах боломжгүй байна гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овгийн Б-ийн Мг бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг  240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Мгөөс 350.000 төгрөг гаргуулж хохирогч Я.Бт олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ