| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/03263/И |
| Дугаар | 307/ШШ2026/00139 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 307/ШШ2026/00139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/03263/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* давхарт байрлах ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух Ш******* овогт Г******* Б******* (утас: *******)-т холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 5,242,315.42 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ихэржаргал нар оролцов.
(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Г.Б*******ийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б*******т холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 5,242,315.42 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцээд, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.Б*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “... Зээлдэгч Г.Б******* нь тус байгууллагаас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 10023446057 тоот зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан болно. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 267 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд манай зүгээс удаа дараа утсаар холбогдон, гэрийн хаяг болон ажлын хаягаар зээлдэгчээс зээлээ төлөхийг шаардаж байсан боловч өнөөдрийг болтол төлөлт хийгээгүй байгаа тул хариуцагч Г.Б*******ээс үндсэн зээл 4,129,059.33 төгрөг, зээлийн хүүнд 1,086,321.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,934.80 төгрөг нийт 5,242,315.42 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.
3.Хариуцагч Г.Б******* нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-д “Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж зааснаар тогтоосон хугацааны дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.
4.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.Б*******тэй 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 10023446057 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн цалингийн орлогыг барьцаалан түүнд 5,000,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай, жилийн 33.6 хувийн хүүтэй, сарын 2.8 хувийн хүүтэй олгох, хариуцагч нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нь түүний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тодорхойлогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
6.Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж, мөн 452.2-т “...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагчаас үндсэн зээл 4,129,059.33 төгрөг, зээлийн хүүнд 1,086,321.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,934.80 төгрөг нийт 5,242,315.42 төгрөгийг шаардах эрхтэй.
7.Дээрх зээлийн гэрээг байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн мөнгийг хариуцагчид олгосон эсэх, зээлийн тооцоолол, зээлийн гэрээг цуцалсан эсэхэд хариуцагчаас маргаагүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.Б******* нь дээр дурдсанчлан хуульд заасан хугацааны дотор хариу тайлбар ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч ...шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
8.Хариуцагч Г.Б*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1-д “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ” гэж заасан.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
9.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,827 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 98,827 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Б*******ээс 5,242,315.42 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,827 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 98,827 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН