| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03144/И |
| Дугаар | 307/ШШ2026/00076 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 307/ШШ2026/00076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:307/2025/03144/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас: ********/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч П.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ихэржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч П.Э нь шүүхэд гаргасан хүсэлтдээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Сот-1 Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд жолоочоор, 1993 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Зарубежстрой совинест компанид манаачаар тус тус ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Дээрх хугацаанд ажлаас гарсан тушаалыг архиваас шүүлгэхэд олдоогүй, ажлаас гарсан тушаал байхгүй байсан гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, тэтгэвэр тогтоолгох тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Төрийн архивын тодорхойлолт, СОТ-1 дэргэдэх Монгол ажилчдын дэргэдэх захиргааны 1991 оны 10 сарын 11-ний өдрийн 511 дугаартай Ажилд авах тухай тушаал, Дархан-Уул аймгийн төрийн архивын тодорхойлолт, Зарубежстрой компани, Совинвест компанийн 1994 оны 10 сарын 05-ны өдрийн 384 дугаартай ажилд авах тухай тушаал зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн болно.
3. Шүүхийн журмаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Дархан-Уул аймгийн Төрийн архиваас нотлох баримтууд гаргуулахад ХААТР- маягт болон хаягийн хуудас, Монгол ажилчдын дэргэдэх захиргааны 1991 оны 10 сарын 11-ний өдрийн 511 дугаартай Ажилд томилох тухай тушаал, Зарубежстрой компани, Совинвест компанийн 1992 оны 11 сарын 03-ны өдрийн 1089 дугаартай ажилд авах тухай тушаал, 1993 оны 04 сарын 02-ны өдрийн 161 дугаартай тушаал, 1994 оны 10 сарын 05-ны өдрийн 384 дугаартай тушаал, 1995 оны 9 сарын 25-ны өдрийн 252 дугаартай тушаал, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас П.Эын ажиллаж байсан Совинвест нь 1992, 1993, 1994 онд Нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлж байсан болно гэх албан бичгийг, нэр өөрчлөгдөж лавлагааны хамт тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч П.Эын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагчийн П.Э нь 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Сот-1 Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд жолоочоор, 1993 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Зарубежстрой совинест компанид манаачаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заажээ.
4. Хүсэлт гаргагч П.Э нь ажилд орсон, гарсан тушаал байхгүй үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан Монгол ажилчдын дэргэдэх захиргааны 1991 оны 10 сарын 11-ний өдрийн 511 дугаартай Ажилд томилох тухай тушаалд, 1992 оны 11 сарын 03-ны өдрийн 1089 дугаартай ажилд авах тухай тушаалд, 1993 оны 04 сарын 02-ны өдрийн 161 дугаартай тушаал, Зарубежстрой компани, Совинвест компанийн 1994 оны 10 сарын 05-ны өдрийн 384 дугаартай тушаал, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас П.Эын ажиллаж байсан Совинвест нь 1992, 1993, 1994 онд Нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлж байсан тухай лавлагаа зэргийг шинжлэн судлав.
6. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч П.Эыг 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Сот-1 Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд жолоочоор, 1993 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Зарубежстрой совинест компанид манаачаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, П.Эын хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* *******ыг 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Сот-1 Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд жолоочоор, 1993 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Зарубежстрой совинест компанид манаачаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА