Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 317/ШШ2025/01339

 

 

 

 

2025 09 24

317/ШШ2025/01339

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** тоотод байрлах, Ж*** ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** багт оршин суух, Г***н Б*** /РД:***/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 120,589.44 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж*** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г*** овогтой Б*** /*/ нь 2021.03.21-ний өдөр манай компанитай *** тоот "Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ" байгуулан *** дугаарыг дараа төлбөрт нөхцлөөр авсан. Гэвч Г.Б*** нь тус дугаарын төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 80,392.96 төгрөгийн үлдэгдэл байгаа болно. Иймд ярианы төлбөр 80,392.96 төгрөг, гэрээний 8.8-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 40,196.48 төгрөг нийт 120,589.44 төгрөгийг Г.Б***гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж*** ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Ж*** ХХК-аас *** 589.44 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус иргэний хэрэгт хариуцагч Г.Б*** нь 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 120,589.44 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж*** ХХК нь Г.Б***д холбогдуулан гэрээний үүрэгт 120,589.44 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж*** ХХК нь ...хариуцагч Г.Б*** нь 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 120,589.44 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг ирүүлжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ж*** ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Б***д холбогдох гэрээний үүрэгт 120,589.44 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийн тавин хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,275 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Ж*** ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН