Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 307/ШШ2026/00141

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:135/2024/01003/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (Дархан салбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г*******, утас: *******, *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (төлөөлөгч М.Б*******, утас: *******),

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух Их мянган овогт М******* Б******* (утас: *******),

Хариуцагч: Улаанбаатар хот,******* тоотод оршин суух Б овогт Л Э (утас: , ) нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух О овогт Б Б (утас: ),

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух Б Д овогт Б М (утас: ),

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух И******* овогт С М (утас: ),

“Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 1,762,661,768.48 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Эгийн гаргасан “зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г*******,

Хариуцагч М.Б*******,

Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүлэн,

Хариуцагч *******-ийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагч Л.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...Зээлдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үй ажиллагааг дэмжих, тогтворжуулах зорилгоор зээлийн гэрээг байгуулан 1,500,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ноос бэлтгэлийн зориулалтаар зээлсэн. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус тус барьцааны гэрээг байгуулсан. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж 426 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1,762,661,768.48 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.

2.Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

 “...Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон иргэн М.Б*******, Л.Э нараас зээлийн төлбөр нийт 1,762,661,768.48 төгрөгийг бүрэн гаргуулахаар харилцан тохиролцов. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба зээлийн төлбөрийг 2026.01.31-2026.12.31-ний өдрийн хооронд 12 сарын хугацаанд дараах хуваарь, хэмжээний дагуу төлж барагдуулна. Үүнд:

  1. 2026 оны 01-р сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг,
  2. 2026 оны 02-р сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг,
  3. 2026 оны 03-р сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг,
  4. 2026 оны 04-р сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг,
  5. 2026 оны 05-р сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг,
  6. 2026 оны 06-р сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөг,
  7. 2026 оны 07-р сарын 30-ны өдөр 150,000,000 төгрөг,
  8. 2026 оны 08-р сарын 30-ны өдөр 200,000,000 төгрөг,
  9. 2026 оны 09-р сарын 30-ны өдөр 250,000,000 төгрөг,
  10. 2026 оны 10-р сарын 31-ний өдөр 300,000,000 төгрөг,
  11. 2026 оны 11-р сарын 30-ны өдөр 350,000,000 төгрөг,
  12. 2026 оны 12-р сарын 31-ний өдөр 437,661,768.48 төгрөг.

Зээлийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй нөхцөлд 2022.09.16-ны өдрийн БГХ/202247783450 болон БГҮ/202247783450 дугаартай барьцааны гэрээнд бүртгэгдсэн барьцаа хөрөнгө болох Б.Мийн өмчлөлийн улсын дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байршилтай, 350 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, С.М******* өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, ******* тоот хаягт байршилтай, 99 мкв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.Бийн өмчлөлийн улсын дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, ******* тоот хаягт байршилтай, 145.48 мкв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байршилтай, 1118 м урттай, төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хандахад татгалзах зүйлгүй. Талууд энэ гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ нэг удаа зөрчсөн тохиолдолд албадан гүйцэтгүүлэхэд татгалзахгүй” гэжээ.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.М нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“... *******, *******-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн БГҮ/202247783450 тоот барьцааны гэрээнд барьцаалуулагчийн хувьд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч хариуцагч нар 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор зээлийн төлбөрийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээгээр харилцан тохиролцсон байна. Хэрвээ хариуцагч тал эвлэрлийн гэрээнд тохиролцсон хугацаандаа *******-д төлөх зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд С.М би өөрийн өмчлөлийн бүртгэлийн дугаартай Нийслэлийн ******* тоот хаягт байршилтай 99 м.кв талбайтай 3 өрөө барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна” гэжээ.

 4.Хариуцагч Л.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“...*******-ийн нэхэмжлэлтэй, ******* болон иргэн М.Б*******, Л.Э нарт холбогдох иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргасан.  Гэвч талууд 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан. Иймд шүүхэд гаргасан Л.Эгийн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, М.Б*******, Л.Э нарт холбогдох “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 1,762,661,768.48 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Эгийн гаргасан “зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж, 26.3-т “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь маргааны зүйлийн талаар хугацаа тохирч эвлэрч байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар “... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

4.Дээрх хуульд зааснаар зохигчийн “...Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хүлээн зөвшөөрч байх бөгөөд зээлийн төлбөр 1,762,661,768.48 төгрөгийг 2026.01.31-2026.12.31-ний өдрийн хооронд 12 сарын хугацаанд хуваарийн дагуу төлж барагдуулна. Зээлийн төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна. Хариуцагч Л.Э нь шүүхэд гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б, Б.М, С.М нар нь “...хариуцагч тал эвлэрлийн гэрээнд тохиролцсон хугацаандаа *******-д төлөх зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд өөрсдийн өмчлөлийн барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна” гэж тайлбар гаргасан.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т “...улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана” гэж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлснээс бусад шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж тус тус заасан.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч хугацаа тохирч эвлэрсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,111,659 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, М.Б*******, Л.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 9,111,659 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох, хариуцагч Л.Э нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул хариуцагч Л.Эгийн сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,657,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй, *******, М.Б*******, Л.Э нарт холбогдох “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 1,762,661,768.48 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Эгийн гаргасан “зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг:

“...Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөр 1,762,661,768.48 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 01-р сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 02-р сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 03-р сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 04-р сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 05-р сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 06-р сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөг, 2026 оны 07-р сарын 30-ны өдөр 150,000,000 төгрөг, 2026 оны 08-р сарын 30-ны өдөр 200,000,000 төгрөг, 2026 оны 09-р сарын 30-ны өдөр 250,000,000 төгрөг, 2026 оны 10-р сарын 31-ний өдөр 300,000,000 төгрөг, 2026 оны 11-р сарын 30-ны өдөр 350,000,000 төгрөг, 2026 оны 12-р сарын 31-ний өдөр 437,661,768.48 төгрөгөөр төлж барагдуулна.

Зээлийн төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мийн өмчлөлийн улсын дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байршилтай, 350 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.М******* өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, ******* тоот хаягт байршилтай, 99 мкв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бийн өмчлөлийн улсын дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, ******* тоот хаягт байршилтай, 145.48 мкв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байршилтай, 1118 м урттай, төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

Хариуцагч Л.Э нь шүүхэд гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,111,659 төгрөг, хариуцагч Л.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,657,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, М.Б*******, Л.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 9,111,659 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.НОМИН